sonin.mn
Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлал хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2019 оны 03 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд АНУ-ын Хавай мужид амжилттай боллоо. Зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, АНУ-ын талаас Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлагчийн орлогч, хошууч генерал Мак нар удирджээ. Зөвлөлдөх уулзалтаар хоёр талын бүрэлдэхүүнийг багтаасан ажлын хэсгүүдийг томилсон бөгөөд хоёр орны Агаарын цэргийн хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлж, харилцан бие биеэсээ суралцах нөхцөл бололцоог бүрдүүлсэн зэрэг ач холбогдолтой болсныг талууд онцолсон байна. Арга хэмжээний төгсгөлд уулзалтын тэмдэглэлийг эцэслэн хэлэлцэж, хоёр талын санал хүсэлтийг тусгасан нэгдсэн протоколд бригадын генерал О.Энхбаяр, хошууч генерал Мак нар гарын үсэг зурсан аж.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин