Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хэнтий аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүн Болдог нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.
Тус нисэх буудал нь 1960 онд Дадал сумын төвд Ус цаг уурын байранд байрлаж, холбоочны 1 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 1970-1992 онуудад АН-2, АН-24 агаарын хөлгөөр зорчигч тээвэр, ачаа тээш, шуудан, түргэн тусламжийн үүрэг гүйцэтгэн үйлчилж байсан ба 1992-2000 онуудад Ю-12 агаарын хөлгөөр Улаанбаатар-Өндөрхаан-Биндэр-Дадал чиглэлд тогтмол нислэг үйлдэж байжээ. 2004 онд нисэх буудлын барилгыг шинэчилсэн бөгөөд нэгэн зэрэг дунд оврын 1 агаарын хөлөг, 2 нисдэг тэрэг хүлээн авч, 30-50 хүнд үйлчлэх хүчин чадалтай болгон өргөжүүлсэн байна.
Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд аймаг тус бүрийн зорчигч урсгал, газарзүйн байршил, хүн амын нягтаршил, авто замын сүлжил зэрэг хүчин зүйлүүдийг судалж, бага оврын агаарын хөлгийн шаардлагатай хөөрч, буух зурвас байгуулах газарзүйн байршлыг тогтоох судалгаа хийсэн бөгөөд Хэнтий аймгийн Дадал суманд буух зурвас байгуулах нь нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай гэж тооцоолсон.
Өнгөрөгч онд ИНЕГ-ын Залуучуудын холбооноос санаачлан тус нисэх буудлыг тохижуулсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Засгийн газраас дээрх бүс нутгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгон зарласантай холбогдуулан Дэлүүн Болдог нисэх буудлыг олон улсын стандартад нийцүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг судалж үзэж, шийдвэрлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй санал солилцлоо.
.jpg)
Сэтгэгдэл0
teleblelt zeb?hamgiin gol ni negee menge chaas iddeg damjlagyyd chini saijirsan yy?gej asyymaar bna!Mongol mini hezee olon ylasiin tybsind ochih bol?...bas deer doorgyi baigaa ene samuunaasaa heden ond saldag bol geed asyydalyyd mench ikhe baisanj dee!deed darga nar hoorondoo bye byeryygee chicheheen hezee bolih bol gesen seremjlyylege baina?er ni ene Mongol chini hebin tybsind ochitoloo edii hebtene dee:22-r zyynd yadag bol gehees yas habtaih sig boloh yum!!ta nariin eneegiin baigaag harabaas ene teleblelt amijirgaag chini harahaas yamarch hereg alga?....Odoo Hentiid Hyrelsyh said erseldene gene -Yah gesen yum bol?zaabal gisyyn bai yostoi yu?geh metchilen ta nariin ene hydal hyyrmag gazar abchee!!eersdiigee delhiitei jaahan ch bolob harizyyldag ch boloosoi?....
Ёстой солиоруулж бн аа, Ийм ёс суртахуунтай ЕС энэ улсад хэрэггүй дээ
Б.Энх-Амгалан сайд ажлаа мэдэхгүй байж мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч байж юм амлаач. Нисэхийн асуудал лангуу түрээслэхээс шал өөр шүү.
Б.Энх-Амгалан сайд ажлаа мэдэхгүй байж мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авч байж юм амлаач. Нисэхийн асуудал лангуу түрээслэхээс шал өөр шүү.
ҮНЭМШИЛТЭЙ ЮМ ЯРИАСАЙ ДАА ЗАРИМДАА Ч САЙХАН ЗАЛАХ ЮМ ОДОО ХАЖУУДАА БАРЬСНЫГАА АШИГЛАЖ ЧАДААГҮЙ БАНТАГНАЖ БАЙЖ ЯАНА ДАА ЧААВААС
Дэлүүнболдог гэх толгой Дадалд байхгүй, Биндэрт байдаг юм даа. Ээ чааваас.
Эхлээд Чойбалсан хотын нисэх онгоцны буудлыг олон улсын түвшинд дөхүүлнэ гэж ярих хэрэгтэй. Дорнод аймгийн нисэх онгоцны буудал хот орох хүртлээ замын дагуу мод тарьсан юм шиг байгаан.НЭГ ширхэг ч мод ургаагүй. Замын дагуу хайс нь хотын бараг бүх хогыг хашчихсан. Гялгар уут өнгө өнгөөрөө размер размераараа тэнд хийсцгээнэ