УЛААНБААТАР. /Japan Times/. Японы Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай уулзах үеэрээ БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.
Монгол Улсад есөн жилийн хугацаанд анх удаа айлчилж буй Японы Гадаад хэргийн сайд К.Таро өнгөрсөн ням гарагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай Улаанбаатар хотод хэлэлцээ хийжээ. Монгол Улс нь БНАСАУ-тай урт хугацааны турш найрсаг харилцааг хөгжүүлсээр ирсэн юм. Харин Японы хувьд БНАСАУ-тай дипломат харилцаа байхгүй учир хоёр улсын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхийг Монгол Улсаас хүсдэг билээ.
Японы Ерөнхий сайд хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэхийн тулд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай “урьдчилсан нөхцөл”-гүйгээр уулзаж, илэн далангүй хэлэлцэх хүсэлтэй байгаагаа өнгөрсөн сард илэрхийлсэн билээ. Харин БНАСАУ-ын тал уг хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Японы Засгийн газраас мэдээлснээр, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-ын төлөөлөгчид Японы 17 иргэнийг хулгайлсан ажээ. 2002 онд болсон дээд хэмжээний уулзалтын дараа тэдгээр иргэний тавыг нутаг буцаасан боловч бусад нь сураггүй хэвээр байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
70 кг хар тамхины контрабанд , мафийн хэрэг ээ яах гэж Цогтбаатараа ? Салбарын сайд байж ухамсараар аа зайлаач . Монголын дипломатчид аа яаж ч чадахгүй хэвтэж , БНАСАУ -д байсан японуудыг чи олж ирэх үү ? Чацга царайтай юм
харин тийм үнэн хэллээ
монглын сайд шүдээ ярзайлгажээ. дип. ёсонд тэгдгин болуу?
Дипломат албанд хар тамхи хууль бус арилжаа наймааг Ардчилсан Солонгос Монгол хоёр цэцэглүүлсэн тул хоорондоо холбоотой гээд хүсэлт тавьжээ?
Америк Бусад орны Тагнуулын газруудыг Хар Тамихны бизнесд элсүүлж, зарим гадаад гишүүдээ энэ замруу нь бүрэн ороход ньивээлдээ авж тусалдаг гэсэн. Манайхыг элсүүлж, урвуулж чадсан бололтой. Афганистанаас цувах нууц, өссөж буй бизнесыг манайхыг нэлээд өргөн хэмжээнд авч чаддаж ээ.