sonin.mn

Өнөөдөр Төрийн ордны гадна АН-ын ҮБХ-ий гишүүн Т.Энхсайхан тэргүүтэй хэсэг иргэд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулахыг шаардаж жагсаал зохион байгууллаа. Тодруулбал тэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг огцрохыг шаардаж буй юм. Энэ үеэр АН-ын ҮБХ-ий гишүүн Т.Энхсайхан: " Ц.Нямдорж 22 жил Хууль зүйн сайдаар ажиллахдаа С.Зоригийн хэргийг илрүүлээгүй. Одоо л илрүүлэх гэж байна, одоо л МАНАН мафитай тэмцэх гэж байна гэж цонхны цаанаас чихэр долоолгохоо болих хэрэгтэй.

 

Монголын ард түмэн тэнэг биш, Ц.Нямдоржоо. Бид Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд Ц.Нямдоржийг огцруулах шаардлага хүргүүлсэн. Яаж шийдэхийг нь харцгаая. Хуулийн хулгайч Ц.Нямдоржийг яаралтай огцруулахыг шаардаж байна.

 

"Жаст"-ын Ш.Батхүү, "Алтжин"-гийн Г.Алтан нартай хамтарч, үр хүүхдээ золиослон "Эрдэнэт"-ийн үйлдвэрт олон жил шахаа хийж ирлээ.Гадаадын тагнуултай нэр холбогдож байсан Ц.Нямдоржийг Монгол төрөөс зайлуулах хэрэгтэй" гэв.

Жагсаалаас бэлтгэсэн гэрэл зургуудыг хүргэж байна.