Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулан, санал бодлыг нь сонслоо.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11, 12, 13, 16 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хорооны нийт 276 иргэнд төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл өгч, санал асуулгын хуудсаар 101 иргэний саналыг авсан байна. Мөн 13 иргэн хэлэлцүүлгийн үеэр нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн дийлэнх олонхи нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл0
Еэ харал, та хоёр бас үндсэн хуулиан өөрчлөх саналтай байгаам биш биздээ? МАХН -ын төслийг суга дэмжигтүн, эрхэм сайн тавуудаа.
taniltsuulah bish . . tednii sanaliig vndesleh yum shdee . . batzandaan .!!!
Энэ 2 ҮХ-ыг одоо өөрчилөхийг дэмжиж байнаа янз нь Тэхээрээ л ард олны төлөө гэдэг нь худлаа юм