sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баяр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, нийтлэлч Баабар нар хамтран 2013 онд "Хүмүүн хорвоо" нийгэмлэгийг байгуулжээ.
Уг нийгэмлэг нь Монголын түүхэн хувь хүмүүсийн намтрыг бичин үлдээх зорилготой бөгөөд одоогийн байдлаар  дипломатч, нийтлэлч Д.Баярхүүгийн “Жамбын БАТМӨНХ”,  сэтгүүлч, нийтлэлч Г.Дашрэнцэнгийн “Догсомын БОДОО”, эрдэмтэн зохиолч С.Лочингийн “Дашдоржийн НАЦАГДОРЖ”, нийтлэлч Баабар Батбаярын, “Хорлоогийн ЧОЙБАЛСАН”, дипломатч Ё.Отгонбаярын "Чин ван ХАНДДОРЖ”, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Х.Зандраабайдийгийн “Дашзэвэгийн СЭНГЭЭ ,
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Х.Зандраабайдийгийн “Донровын НАМДАГ”, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Лочингийн “Цэндийн ДАМДИНСҮРЭН”, Баабарын
- “Юмжаагийн ЦЭДЭНБАЛ”,  Ё.Отгонбаярын "Дашийн Дамба" гэсэн номнуудыг эрхлэн хэвлүүлээд буй аж.
 
Хамгийн сүүлд уншигчдын гарт хүргэхэд бэлэн болоод буй  бүтээлүүд нь “Гончигжанцангийн БАДАМДОРЖ” (зохиогч Төрийн шагналт Б.Цэнддоо),
- “Цэрэнсодномын ДАМДИНБАЗАР. ЖАЛХАНЗ ХУТАГТ” (зохиогч-дипломатч Ё.Отгонбаяр),
- “Жамсрангийн ЦЭВЭЭН” (зохиогч-Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Лочин) гэсэн гурван ном юм байна.
 
Уг нийгэмлэгийн тэргүүн нь Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баяр аж.
 
С.Сарнай