sonin.mn
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэлийн талаар албан даалгавар гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарим асуудлыг хэлэлцэх юм байна. Өчигдөр ЗГХЭГ-ын даргын ахалсан Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралджээ.
 
Хурлаар уг хөтөлбөрийг “Алсын хараа 25” буюу 2020-2045 он хүртэл тав, таван жилээр боловсруулах, хөтөлбөрийг “Монгол хөгжлийн загвар” гэхээр тогтсон байна. Энэ нь дэлхийн дэвшилтэт онолтой амжилттай хослуулсан мэргэжлийн бөгөөд уламжлалын “Монгол хөгжлийн загвар” байх болно гэж ажлын хэсгийнхэн үзжээ. Мөн энэ хөтөлбөрийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй хэрхэн уялдаж байгааг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийнхэн хуралдсан байна.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин