ПРАГА. /TASS/. Украины парламент буюу Дээд Радагийн ээлжит бус сонгуульд иргэд Ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ард түмний зарц” намыг дэмжиж байгаа нь түүнийг Донбассыг дайныг дуусгана хэмээн найдаж байгаатай холбоотой гэж Словакийн Гадаад хэргийн сайд, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /OSCE/ тэргүүн Мирослав Лайчак хэлжээ.
 
“Украинчууд В.Зеленскийн намыг хүчтэй дэмжиж байгааг парламентын сонгуулийн дүн харуулж байна. Украины ард түмэн дайнаас залхсан нь илт байгаа бөгөөд В.Зеленский кампанит ажлынхаа үеэр уг дайныг дуусгавар болгох амлалт өгсөн учраас Ерөнхийлөгчөөр сонгогдсон” гэж М.Лайчак нэмж хэлсэн байна.
 
Украины парламентын сонгуулийн саналын хуудсын 80.61 хувийг тоолсон байдлаар “Ард түмний зарц” нам 42.85 хувийн санал авсан гэж тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ. Мөн “Амьдралын төлөө-Сөрөг хүчний платформ” 12.97 хувь, Ерөнхийлөгч асан Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” нам 8.64 хувь, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Эх орон” нам 8.10 хувь, дуучин Святослав Вакарчукийн “Дуу хоолой” нам 6.07 хувийн санал тус тус авчээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг