УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөл, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан санал, төсөлд улс төрийн намууд, төрийн болон ТББ-ын саналыг авч нийцүүлэх хэлэлцүүлгийг Төрийн ордонд эхлүүлсэн. Улс төрийн намын дарга, судлаачид энэ асуудлыг ард түмнээр өргөн хэлэлцүүлэх ёстой хэмээн үзэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаярын байр суурийг хүргэе.
-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн ч хоёроос гурван хуулийн төсөл байгаа нь ойлгомжгүй байгаа. Та ч бас энэ талаар асуулт асууж байсан. Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх тухайд та ямар байр суурьтай байна?
-УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар улс төрийн намууд, зарим судлаач, энэ талаар санаа бодлоо хэлэх эрх бүхий субьектуудыг урьж хэлэлцүүлэг явуулж байгаа нь сайн хэрэг.
Бид ийм хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэдгийг шаардаж байсан. Өргөн олноор хэлэлцүүлэхгүй зөвхөн УИХ, Засгийн газрын гишүүд хоорондоо яриад батлах гээд байгаа нь зарчмын хувьд учир дутагдалтай байна гэдэг өнцгөөс шүүмжлэлтэй хандаж байсан. Та бүхэн сая асуулаа, хоёр төсөл яриад байна гэж. Бид вэб сайтуудаар ороод харахад дөрөв таван төсөл яригдаад байгаа. Аль төслийг нь хэн өргөн барьсан юм бэ, яагаад хоорондоо ялгаатай байгаа юм бэ. Заримыг нь энгийн хувилбар гээд биччихсэн, яагаад тэгж бичсэн нь ойлгомжгүй. Тэрийг нь асуухаар ард түмэн сайн ойлгохгүй учраас энгтийн болгосон гэж тайлбарлаж байна. Ард түмэнд ойлгуулах гэж энгийн болгосон төслөө УИХ дээр хэлэлцэж болохгүй шүү дээ. Ард түмнээ ойлгохгүй гэж дүгнээд тийм учраас энгийн болгосон гэж ярих нь учир дутагдалтай. Тиймээс яг аль төслийг ярьж байгаагаа тодорхой болгоё гэж байгаа юм. Тэрийг тодорхой болгосныхоо дараа “болж байна”, “болохгүй байна” гэдэг саналаа хэлье гэж байгаа юм. Хоёрдугаарт, энэ хэлэлцүүлэг өөрөө яг хуулийн дагуу явах ёстой. Хуулийн дагуу явахын тулд тэр хуульд хэвлэл, мэдээллийн байгууллагыг ил тод байдлаар оролцуулаач гэж байгаа. Болж үзвэл, Eagle телевиз, ТV-9, 25 дугаар суваг телевизтэй хамтраад ч юм уу, эсвэл МҮОНРТ-тэй хамтраад энэ асуудлаар бүх талыг хамруулсан мэтгэлцээн зохион байгуулж болохгүй юм уу гэж байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгч нэг саналтай, УИХ өөр саналтай гээд яриад байна шүү дээ. Ерөнхийлөгч бол “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болно. Бусад гишүүд болохгүй” гэж байна. УИХ болохоор Ерөнхий сайд болон нэмэх нь дөрвөн сайд УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн байж болно гэж байна. Тэгэхээр зөрүүтэй саналуудаар талууд мэтгэлцмээр байна. УИХ яагаад дөрвөн гишүүнээ сайд байж болно гэж зүтгүүлээд байгаа юм бэ. Яагаад Ерөнхийлөгч “Дөрөв биш ээ, ганц Ерөнхий сайд нь л УИХ-ын гишүүн байж болно” гэж маргаад байна вэ. Үүний онолын үндэслэл нь юу вэ. Энэ нь эргээд Монгол Улсад хортой юу, эсвэл сайнаар тусах уу. Ингэснээр сайн, муу ямар үр дүн гарах гээд байгаа юм бэ гэдгийг мэтгэлцэж, ард түмэндээ хүргэж, ойлгуулахгүй, өнөөдөр хэлэлцүүлэг гээд товчхон тайлбарууд хэлээд явчихаар саяхан баяр наадмаа тэмдэглээд, амарч аялаад хөдөө гадаа явж налайчихсан байгаа ард иргэд маань энэ талаар ойлголт авч чадахгүй. Ингээд 2-3 хүн хоорондоо ярьж байгаад шийдчих гээд байна шүү дээ.
Үндсэн хууль бол Монголын амьдралыг зохион байгуулж байгаа гол хууль, ийм чухал заалтууд байдаг атал анзааргагүйгээр явчих гээд байна шүү дээ. Тиймээс бид аль болох мэтгэлцээн зохион байгуулаач, ид тод байлгаач гэж байгаа. Хүмүүс амарчихсан үеэр яаран битгий хэлэлцээч гэсэн саналтай байгаа.
-Гүйцэтгэх засаглалтай холбоотой өөрчлөлтийн асуудалд та бүхэн ямар саналтай байгаа вэ?
-Угаасаа Үндсэн хууль маань өөрөө онолын дагуу явах ёстой юм. Харамсалтай нь сая зарим гишүүн онолын дагуу биш, нэг хүний, эсвэл хэдэн хүний тухай яриад тэрийгээ Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэл маягаар тайлбарлаж байгаад би харамсч байна. Миний хувьд үүнийг онолын дагуу хийх ёстой гэж үздэг. Ямар онол байдаг вэ гэвэл, Үндсэн хуулийг засаглалын эрх мэдлийг хуваарилах онолын дагуу, бие биеэсээ шалтгаалдаггүй, бие биенийхээ хэрэгт хутгалдан ордоггүй, бие биеэ хянах, шаардлагатай бол хариуцлага тооцох гэх мэт дор хаяж ийм гурван засаглалд хуваарилаач гэсэн онол байдаг. Нэг нь зөвхөн хууль тогтоох чиглэлээр ажиллах парламент, нөгөө нь хууль хэрэгжүүлэх, гүйцэтгэх ажлыг хийнэ, энэ бол Засгийн газар. Гурав дахь нь зөвхөн шүүх ажлыг явуулах шүүх эрх мэдэл. Энэ гурвыг гурвууланг нь ард түмэн сонгох ёстой. Гэтэл өнөөдөр парламентыг ард түмэн сонгодог, Засгийн газрыг сонгож чаддаггүй.
Засгийн газар нь парламент дотроос төрдөг. Парламент, Засгийн газар хоёр хоорондоо холилдоод уусчихсан. Хаана нь Засгийн газар, хаана нь парламент байгаа нь ойлгомжгүй байгаа. Тэгэхээр парламент хариуцлага тооцож чаддаггүй. Ийм замбараагүй байдлаас болж, сүүлийн 27 жил Монголд хариуцлага тооцдог субьект байхгүй, нэг л хачин эзэнгүй улс орон боллоо гэж шүүмжлээд байгаа юм.
Бид үүнийг онолын дагуу хийе. Ард түмэн өөрсдөө Засгийн газраа байгуулъя гэсэн саналыг дэвшүүлдэг.
-Ард түмний Засгийн газрыг яаж байгуулах вэ ?
-Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлж ажилладаг. Парламентад намууд өрсөлдөөд олонх, цөөнхөө бүрдүүлнэ. Ерөнхийлөгчийг сонгож байгаа, намууд парламентад олонх, цөөнх болж байгаа хоорондоо холбоогүй. Парламент хууль тогтоох байгууллага, нөгөөх нь Засгийн газар. Засгийн газар ард түмнээсээ төрөх ёстой. Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлж, сонгуулийн үеэр амласнаа хэрэгжүүлэг. Жишээ нь Х.Баттулга Ерөнхийлөгч өөрөө бол үгүй гэдэг, ард түмэн бол амласан л гэдэг “бидний зээлийн асуудлыг шийднэ гэсээн” гэж ярьцгаадаг. Одоо ч гэсэн биднийг хөдөөгүүр явахад иргэд энэ талаар их асуудаг. Гэтэл одоо тэр хүнд бололцоо байхгүй, тийм эрх мэдэл байхгүй. Тэгээд УИХ-д тэр асуудал ороод тэр болгон амжилт олохгүй. Тийм учраас Засгийн газар Ерөнхийлөгчөө сонгоод явбал ард түмэнд амласнаа хэрэгжүүлэх боломжтой. Хэрэв Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлох юм бол нэг ч Засгийн газрын гишүүн парламентын гишүүн байхгүй. Ингэж гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага хоёр тусдаа болно. Бие биеэ хянах бололцоо бүрдэнэ. Тэгэхгүй бол дутуу алсан могойтой адил Ерөнхий сайд нь ч гэсэн парламентын гишүүн байх нь буруу. Дахиад хоёр байгууллага холилдоно. Одоогийн хуулиар олонх болсон намын дарга Ерөнхий сайд болно. Тэгэхээр олонх болсон намын дарга парламентын гишүүн байгаад парламентаа ч мэдээд, Засгийн газраа ч мэдээд явчих нь. Энэ хоёр байгууллагыг хооронд нь хольж хутгаад нэг хүн толгойлчихоор бие биеэ хянаж чадахаа байгаад хяналтаас гадна, хариуцлага хүлээдэггүй буруу тогтолцоо үүсдэг. Үүнийг засаачээ гэж бид хэлээд байгаа юм.
-Та Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналаас алийг нь дэмжиж байна вэ?
-Би сая саналаа хэлсэн. Тийм учраас Ерөнхийлөгчийг тууштай байгаач гэж хэлмээр байна. Өөрт нь эвгүй байгаа юм шиг байна, Ерөнхийлөгч Засгийн газрыг толгойлно гэсэн санал оруулахаар өөрийнхөө тухай ярьж байна гэж хүмүүс бодно гэж бодож байж магадгүй. Гэхдээ тэгж болгоомжлох хэрэггүй юм. Угаасаа засаглалыг хооронд нь хольж хутгаж, нэг өмд цамцанд оруулж болохгүй шүү дээ. Хоёр байгууллага тусдаа байх ёстой. Энэ онолыг мэддэг эрдэмтэн судлаачдынхаа оролцоог хангаж, Засгийн газрыг Ерөнхийлөгч тэргүүлдэг байхаар ард түмэн сонгоё. Парламентыг намууд өрсөлдөж олонх, цөөнхөөрөө орж хууль тогтоох үйл ажиллагаа явуулдаг байя. Шүүхийг ч гэсэн ард түмэн сонгож, ард түмний төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Ямар нэг байдлаар хараат бус шударга ажилладаг ийм гурван эрх мэдлийг бий болгооч гэсэн саналыг бид дэвшүүлж байгаа.
-УИХ-ын гишүүдийг 108 болгох саналыг та юу гэж үзэж байна?
-108 бол дэндүү олон байна. Бид энэ тоог 55 болгоосой гэж үздэг. Дээр нь хоёр танхимтай парламенттай байгаасай гэж боддог. Байнгын ажиллагаатай парламент нь 55 гишүүнтэй байхад хангалттай. Байнга биш, хуучин Ардын Их Хурал гэж байсан, тэр нь жилд хоёр удаа хуралддаг арай олон гишүүнтэй байгаад байнгын ажиллагаатай парламентынхаа алдаа оноог хянадаг, засдаг байвал УИХ сайн ажиллана. Түүнээс 76 хүнтэй, дотроосоо Засгийн газраа төрүүлдэг, олонхи болсон намын дарга нь Засгийн газраа ч, УИХ-аа ч мэддэг байдлыг улам гүнзгийрүүлэн лавшруулж, бэхжүүлэх гээд байгаа нь учир дутагдалтай.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Хэлэлцээд л байгаа ш дээ!! Энэ хvн улам зерvvд , болж буй бvхнийг эсэргvvцэгч нэгэн болжээ.
Ерөнхийлөгчийн засаглалын тухай ерөөсөө авч хэлэлцэхгүй байгаа. Тийм төсөл ч өргөн барьсан хүн байхгүй. Парламентын засаглалыг хэвээр нь үлдээх төсөл л ярьж байгаа. Ерөнхийлөгчийн саналууд ч мөн Парламентын засаглалыг хэвээр нь хадгалах агуулгатай юм билээ. Энхбаяр гуай засаглалын өөр хэлбэрийг яриад байна даа
Ард иргэд саналаа хэлж л байна Ундсэн хуулиа тургэн баталж ард иргэдийн амьдралыг дээшлуулэх эдийн засгийг хогжуулж ороо дарах талаар идэвхтэй ажиллах хэрэгтэй Засгийн газрыг еронхийлогч толгойлно гэсэн Энхбаярын санал хэоэг дээрээ ерохийлогчийн засаглалыг тогтооно гэсэн уг Нийгмийн олонхи парламентын засаглалыг хусэж байна
Za Za nambarbaaaaa Luibarchin chi dut shit
76 Луйварчиддаа мадлуулаад, намын дарангуйлалд дарлуулаад явж дээ тэгвэл. 3 Хүний 1 нь ядуу болсон. Парламентын засаглалаа хэвээр үлдээгээд дахиад 30 жил яваад үзье. Тэр цагт 3 хүний 2 нь ядуу болсон байх вий
76 Луйварчиддаа мадлуулаад, намын дарангуйлалд дарлуулаад явж дээ тэгвэл. 3 Хүний 1 нь ядуу болсон. Парламентын засаглалаа хэвээр үлдээгээд дахиад 30 жил яваад үзье. Тэр цагт 3 хүний 2 нь ядуу болсон байх вий
Намбарван дахин болох гээд л зүтгээд байгаа хүн дээ. Ард түмнээс санал асуугаад дэмий. Ард түмэн тэнэг байдаг, масс нь боловсролгүй. Өгч байгаа саналыг л хар даа. Шал тэнэг хүмүүсийг сонгодог. Тийм учраас л төр гэж байдаг, төр нь шалгарсан хүмүүсийгээ засгийн газарт ажиллуулдаг
Намуудын дарангуйлалд дарлуулаад амьдраад байж дээ
Намбарван дахин болох гээд л зүтгээд байгаа хүн дээ. Ард түмнээс санал асуугаад дэмий. Ард түмэн тэнэг байдаг, масс нь боловсролгүй. Өгч байгаа саналыг л хар даа. Шал тэнэг хүмүүсийг сонгодог. Тийм учраас л төр гэж байдаг, төр нь шалгарсан хүмүүсийгээ засгийн газарт ажиллуулдаг
чи хаан шиг байхдаа ард түмнээр хэлэлцүүлээд байдаг байсан уу
Би нам бус ,Энхбаяр энэ удаад харин зөв ярьсан байна ,нэн ялангуяа сүүлчийн асуултанд хариулсан хариулт хамгийн зөв хувилбар гэж бодож байна
МАНАН гийн Ундсэн хууль оорчлох гэж буй булэг хулгайчуудын саналыг яасан ч дэмжиж болохгуй, Харин Энхбаяр гуайн саналыг Монголчууд дэмжих хэрэгтэй
МАНАН гийн Ундсэн хууль оорчлох гэж буй булэг хулгайчуудын саналыг яасан ч дэмжиж болохгуй, Харин Энхбаяр гуайн саналыг Монголчууд дэмжих хэрэгтэй
МАНАН гийн Ундсэн хууль оорчлох гэж буй булэг хулгайчуудын саналыг яасан ч дэмжиж болохгуй, Харин Энхбаяр гуайн саналыг Монголчууд дэмжих хэрэгтэй
МАНАН гийн Ундсэн хууль оорчлох гэж буй булэг хулгайчуудын саналыг яасан ч дэмжиж болохгуй, Харин Энхбаяр гуайн саналыг Монголчууд дэмжих хэрэгтэй
Huulich,ediin zasagch,uls torch,sudlaachidaas burdsen orgotgoson ajiliin heseg n arai ur buteeltei bh bolov uu
Ene neg albin chotgor shig yum dald orood ogohod yadag bnaa mongoliig setgelgeeniih ni huvid horolson toriig avilgaliin eh uusver bolgoson hun shuudee ulsiin horongo gudrana tegeed yalaa uurch chadahgui odoo duugui tetgevertee garaad gertee hevtmeer yum
хурдан батлаад өөр ажлууд хиймээр байна хийх ажилгүй юм шиг л байх юм
Ard tumen, hynii erh, ardchilal gej changa yaridag hymyys bol Elbegdorj, Enhbayar 2 l bailaa. Getel 2000 onoos hoish Undsen huuliig ih zavhruulsan ni ta 2, mun S.Bayar, M.Enhbold nar bailaa daa. Dahin ta nart mehlyylehgyi shyy.
Mgliig hamgiin sain medeh hun l de .demjij bn
зайлаа зайл , сэжгийн амьтан
Muu hulgaich
Маш зөв ярьж байна. Олонхи 65 суудал авсан нь зөвхөн өөрийн намын үзэл ,бодол санааг үндсэн хуулинд тусгах эрх өгсөн биш шүү дээ. Тэд үндсэн хуулинд аль болох бусадтай ярьж ойлголцож,бусдын дэвшилтэт санааг шилж оруулаад батлаад хуульчлах явдал юм. Хууль батлах эрх нь парламентийн олонхид байгаа болохоос биш бусдыг яриаг нь сонсоод ,өөрсдийнхөөрөө хий гэсэн үг биш юмаа. Ер нь ажаад байхад парламентаас гадуур эрдэмтэн судлаачид ,намууд маш зөв санаа гаргаад ,яриад л байх юм. МАН болохоор манай намын бодол санаа биш гээд орхигдуулах байдалтай,Лүндээжанцангийхаар явахаар шийдээд байх шиг байна. Лүндээгээс дутахгүй олон эрдэмтэн мэргэд,үгээ хэлж, болохгүй ээ,ард түмэнтэйгээ ултай суурьтай сайн ярилцаж байж өөрчлөлтөө оруул гээд байна шүү дээ. Манай 65-нл зөв.Бид нар л өөрчлөлт хийнэ гээд дайраад байх хэрэггүй. Бусдын дэвшилтэт санааг аваад баталсан ч нэр нь танай намын л хийсэн ажил болно шүү дээ.
Их хурал ,засгийн газар хоёр нь тусдаа байх нь зөв шүү. Нэг намын дарга хоёуланг нь захираад,их хурлыг хямруулаад байгаа ш дээ. Гэтэл их хуралд олон намын төлөөлөл байгаа ш дээ. Нэг нам нь хэт түрэмгийлээд ,давамгайлаад байж болохгүй. Парламентийг хүний олноороо түрий бариад гацаагаад хуралд гишүүдээ суулгахгүй байсан шүү дээ. Их хурал нь ерөнхий сайдтайгаа хариуцлага тооцох ёстой байтал тийм боломжгүй болчихоод байнна.
Энхбаяр ч бас л худлаа хүн шүү дээ. Одоо эх орон ард түмний тѳлѳѳ биш зѳвхѳн ѳш хонзонгоор хариугаа авах гэж л зүтгэж яваа хүн дээ
Ta turd garahimn bol ene olin hujaagin asuudlig tsegtselj gargahheregtei bas 90onoos hoishhi zashin erh barij huuli busaar hurungujsun humuustei hatuu temtsvel ranig songii .Murin hutulburtuu
Hen ch garsan sehee avtlaa udii .Н.Enkhbayar guaig gargachihval yasim be .Turuus hulgai hisen hulgaichuudtai hair nairgvi temtseh heregtei hyjaa narig eh ornoosoo zailuuls geregtei
Архинд орсон,оюуны хоосролд орж тэнэгэрсэн,наад захын замын хөдөлгөөний дүрмээч мэдэхгүй байгаа хүмүүс ард түмний ихэнх хувийг эзэлж байгаа.Йим хүмүүс Үндсэн хуулийг зөв болгож чадах уу,ёстой лөөлөө байлгүй.
Энхбаяр л зөв хэлж байна. Түүний төсөл 2 жилийн өмнө гарсан. Үнэхээр Монгол улсынхаа төлөө зүтгэж байгаа ганц лидер болжээ...