sonin.mn
2019 оны 4-р сарын 8-нд Монголбанкны шийдвэрээр "Капитал" банкыг татан буулгасан билээ. Үүнтэй зэрэгцэн Эрүүл Мэндийн даатгал, Нийгмийн Даатгалын их хэмжээний мөнгө мөн дампуурсан гэх банктай цуг ор мөргүй алга болсон юм.
 
Тэгвэл энэ бүхэн нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой болох нь баримтаар нотлогдож эхэллээ.
"Капитал банк" ХХК нь банкны үйл ажиллагааны зохистой харьцааны зарим шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүй болж эхэлсэн буюу 2015 оны 10 дугаар сараас үйл ажиллагаа нь доголдож эхэлсэн гэдэг.
 
Тэгвэл үүнийг нь мэдсээр байж улсын мөнгийг тус банкинд хадгалуулж байсан хүн нь Н.Номтойбаяр болохыг та бүхэн дараах баримтуудаас үзнэ үү.