Сонгогчид ч яахав, гишүүдээ сонгодог гэж боддог. Гэтэл та нарын сонголтод ирэхийн өмнө хөөрхий тэр гишүүн ямар шалгуур давдгийг мэдэх үү?
Мэдээж юуны өмнө намын гишүүн болно, аль нэг намын үүрт харъяалагдана. Тэгээд дүүргийн намын хорооны гишүүн болох ёстой. За эндээс л эхэлнэ дээ. Тэр дүүргийн намын хорооны гишүүний татвар төлнө. Намын үүрийн байнгын ажилтнуудыг цалинжуулах, байрны түрээсийг төлөх, бусад зардлыг төлөхөөс гадна шинэ жил цагаан сар, Март, цэргийн баяраас эхлээд Монголын дуусдаггүй бүх баяруудыг тэмдэглэх, хүүхдүүдэд бэлэг сэлт тараах, ахмадууд хүлээж авах…тэр байтугай намын гишүүний ач зээгийн сэвлэг үргээхээс эхлээд намын гишүүнийг сүүлчийн замд нь үдэх хүртэл … бүх санхүүжилтийг бусад эрх бүхий гишүүдтэйгээ хувааж санхүүжүүлнэ.
Намын үүрүүдийг ч бас мартаж болохгүй, мөн дээрхийн адил тэтгэх үүрэгтэй. Үүнийг элдэв асуудал үүсгэлгүй төлөх түрийвчний болон сэтгэлийн тэнхээтэй байх бол хамгийн эхний шалгуур.
Ингэж чадвал дараагийн шат, аймаг, нийслэл рүү орно, мөн л дээрх шалгуурыг дараагийн түвшинд давхар давах шаардлага гарна. Эндээсээ чадвал төв намынхаа бага хурал, бодлогын хороонд дэвшинэ дээ. Миний л мэдэхийн намын дээд шатны удирдах байгууллагын гишүүний жилийн татвар сая төгрөг байсан, одоо хэд болж ханш нь өссөнийг мэдэхгүй, лав 10 сая төгрөг наад зах нь хэрэг болдог гэж сонссон.
Төв намд дэвшлээ гээд өмнөх ачаа хөнгөрөхгүй, харин ч бүр нэмэгдэхийн дээр Төв намын ажилтнуудын цалин хөлс, байрны түрээс, улсын болон бүсийн алив арга хэмжээний зардал, дээрээс нь намаас зохион байгуулах жагсаал, цуглаан, тэмцлийн зардал… мөнгөн татвар болон биеэр гүйцэтгэх алба… гэх мэт нэмэгдэнэ. Улстөрийн намыг төрөөс санхүүжүүлдэггүй тул тэднээс татвар авч санхүүжүүлэхээс өөр ямар ч аргагүй.
Жирийн намын гишүүн өнөөдрийг хүртэл татвар төлдөггүй бөгөөд саяхнаас АН гишүүдээсээ бэлгэдлийн мянган төгрөг авдаг болсон байх. Тэр юу шалих вэ дээ. Зардал өсвөл бага хурал, бодлогын хорооны гишүүний тоог нэмнэ, татварын хэмжээг өсгөнө. Үүнийгээ дийлэхгүй нэг нь ротациар тоглоомоос хасагдаж болно. Гэвч энэ бүхэнд олон арван сая төгрөг төлсөн хүн яаж ийгээд дараагийн сонгууль болтол тэсч үлдэхийг бодно. Нам нь эрх барьж байхад үүнийг гүйцэлдүүлэхэд амар, албан тушаалаа зарна. Харин ялагдсан намын гишүүнд хүнд ачаа. Сонгуулиар зарцуулах мөнгөний дэргэд энэ бүхэн юу ч биш гэдгээ тэр нөхөр бүрэн ухамсарласан байвал зохино.
Өө тийм, бас юм цэгцтэй байх нь дээр. Аль нэг фракцад харьяалагдахгүйгээр, ганц биеэрээ эрх чөлөө ханхлуулаад, санжганаад удаан явна гэж санавал санасны чинь гарз! Аль зэрэг нөлөөтэй, ямар фракцыг сонгож орох нь чиний л улстөрийн уран нүүдэл, алсын хараа мэдэх хэрэг. Ингэхийн тулд фракцын толгойлогч, нөлөө бүхий улстөрчийн цүнхийг барина, идшийг даана. Идэш нь ганц үхэр төдий биш л дээ, хамт архидах, хоол даах, фракцынхныг байнга баярлуулах. Чи мөнгөтэй хүн бол чам дээр фракцууд үнэ хаялцана. Мөнгөгүй бол чиний өмнөөс томчуулын нэг нь төлнө, чи түүний үгийг цаашид сонсож байх ёс суртахууны болон бусад үүрэгтэй болно.
Баянмөнх аваргыг нэгийн даваанд хаячихдаг цэрэг шиг чих хатуутай байх юм бол түүнд ямар ч ирээдүй байхгүй гэж мэд! Хоёр дахь ротацид л заларна. Наад зах нь гишүүн болсон хойноо шаардлагатай кнопоо зөв олоод дарчихдаг байх ёстой. Мэдээж байнга ямар кноп дарахыг чинь заагаад байхгүй. Томоохон лоббины хуулинд л чиний өмнөөс төлбөр төлсөн тэр хүний үгийг “буруу сонсчихвол” тэгээд дараагийн сонгуульд нэр дэвших тухай яриа байхгүй, улстөр чиний хувьд үүрд баяртай болно доо!
Ингээд цаашилбал, сонгуульд нэр дэвших эрхээ авахын тулд намдаа 100 сая төгрөг төлөх ёстой. Хөөрхий эмэгтэйчүүд дорой, хямд юм гээд 20 сая бил үү, 50 саяыг өгдөг гэв үү дээ. Гэхдээ л энэ мөнгө нэр дэвших баталгааг чинь бүрэн хангаж байгаа юм биш шүү. Дэвшихгүй бол нам ялбал албан тушаал авах бооцоо, дэвшдэг юм гэхэд нам түүний фон сурталчилгааг хийхэд асар их зардал хэрэгтэй, түүнийг мэдээж төр өгөхгүй шүү дээ. Зөвхөн фон сурталчилгаа шүү! Өөрийн нэр дэвшсэн тойрогт гаргах зардал, хүмүүсийнхээ цалин пүнлүү, хэвлэл мэдээллийн гэх мэт бусад бүх зүйлээ өөрөө л хариуцна.
Бас болоогүй юм байна, ийм их мөнгө зарцуулсан гишүүд бүгд л нэр дэвших сонирхолтой. Гэвч Монгол орон 76-хан тойрогтойг сана! Тэр 200-ын 76 нь л нэр дэвшинэ. Нэг тойрогт 2-3 горилогч заавал байна. Эндээс ялж гарна аа гэдэг чинь алаан байхгүй юу! Миний мэдэж байгаа гурван арга байна. Нэгдүгээрт, санал хураалтаар. Энэ бол чи бодлогын хорооны гишүүдийн олонход таалагдах ёстой гэсэн үг. Энэ хороо нэгэнт фракцуудад хуваагдсан байдаг тул энд фракцын дарга нарын хооронд тохиролцоо, хэлэлцээр, наймаа, үнэ хаялцаан явна гэсэн үг. Энэ наймаа бол албан тушаал, мөнгөнөөс өөр юу байна гэж бодоо вэ? “За яахав, энэ удаа би нэр дэвших эрхээ түүнд өглөө. Тэгвэл би сонгуулийн дараа ийм, тийм сайд, төрийн нарийн… /өөр юу юу ч байдгийм/ болно, эсвэл тэр тэр агентлагийг авна. Нам, фракцын дарга нар түүнийг нь амална. Хэдэн ч хүнд юу юу ч амлаж байж нэр дэвшилт гэдэг гай зовлонг дуусгадаг юм хөөрхийс, бүү мэд. Тэгж байтал болоогүй, тэвэр тэврээр тэрбум тэрбумыг барьсан хүмүүс гэнэт гарч ирнэ. Мөнгийг нь харж нүд нь зоос болсон намын дарга, фракцын толгойлогч бусад мяндагтнууд нөгөө олон нэр дэвшигчийг мөн л албан тушаал амлаж чихэн дээр нь цэцэг ургуулж байж тэрбумтан, түүний хүнийг урдуур нь чихэж орхих нь ч бий. Бүр нөгөө намын нэр дэвшилтээс хоцорсон илүүдлийг ч өмнүүр нь чихэж чадна гээч.
Мөнгө хүчтэй!
Хоёрдугаар арга, шууд мөнгө төлнө. Бусад өрсөлдөгчиддөө наад зах нь энэ дөрвөн жилийн хугацаанд улстөрд зарцуулсан мөнгө буюу нийслэл, дүүргийн намын хороо, төв намд төлсөн татвар, санхүүжилт, тойргоо “усалсан” зардал бусад зардлын зэрэгцээ үрсэн цаг хугацаа, сэтгэл санааны төлбөр, өөр бусад аманд нь багтсан үнийг төлж байж нэр дэвших эрх олж авна даа.
Гуравдугаар арга, намын бодлогоор орж болно. Энэ ч намын даргын бодлого л гэсэн үг дээ. Намын дарга-нам ялбал Ерөнхий сайд болох хүний үгнээс зөрөх усан тэнэг үйлдэл хийх хүн энэ цаг үед олдохгүй л болов уу. Намын даргын үгнээс гажвал гарах хаалга чамд байнга л нээлттэй байх болно доо. Ийм замаар ерөнхийдөө төрийн бүх албан тушаал сонгуулийн өмнө хоёр нам тус бүрд хуваарилагдаад дуусчихдаг гэсэн үг.
Ийм зовлон туулж байж арайхийн нэр дэвшигч тодорсон бол түүнийг хязгааргүй хөрөнгөтэй лусын хаан, эсвэл дагина тэнгэрээс буугаад ирчихсэн мэтээр намын анхан шатны байгууллага үзэж сонгуульт ажилд нь хэрэгтэй, хэрэггүй элдэв зардлыг нэхэж гарна даа. Нэхсэнийг нь өгөхгүй бол наад зах нь өөрийн чинь төлөө ажиллахгүй хойш суух, бүр дордвол шууд эсрэг ажиллахад бэлэн зохион байгуулалт. Ингээд наад зах нь хагас тэрбумгүй бол сонгуулийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй болж байгаа биз. Энэ мөнгө нэр дэвшигчид байхгүй байсан ч энэ дайны мөнгө БОСГОХ чадвартай байх ёстой болно. За, энэ МӨНГӨ БОСГОЛТ-д л манай системийн хамаг утга учир, нууц нь оршиж байгаа юм даа!
Нууцсаад ч байх юмгүй, манайд МӨНГӨ БОСГОДОГ хэдхэн хүн, хэдхэн салбар л байна шүү дээ.
БАНК, УУЛ УУРХАЙ, ТӨР/төсөв, тендер/. Эзэд өөрсдөө улстөр рүү зүтгэж ТЭНЭГТЭХГҮЙ. Тэд санхүүжилтээ өгнө, өөрийн хүнээ гаргана. Тэднээс гуйлт бас тасрахгүй бөгөөд тэд ч бас эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй тодорхой хэмжээгээр өгөх болно. Гишүүн болох магадлалтай бол ихийг өгнө, дараа хэрэгтэй. Магадлалгүй байсан ч багыг өгнө. Юмыг яаж мэдэх вэ, гишүүн, эсвэл сайд болчихвол САЙН ХАРИЛЦААТАЙ байх хэрэгтэй. Манайд чинь хэн ч юу ч болчихсон байж мэдэх газар шүү дээ! Ер нь бол энэ тохироог нэг хүн бараг хийхгүй дээ, том фракцын дарга нар л хийнэ.
Ийм л ЗОВЛОН туулж байж намаас нэр дэвшигч сая нэг юм сонгогчийн өмнө ирлээ. Энэ бол зөвхөн хоёр намын тухайд шүү дээ. Жижиг намуудын зовлон жижигхэн л гэсэн үг. Тиймээс энд жижиг зовлон дурдахаа больё. Нам томорвол зовлон томорно. Систем өөрчлөгдөөгүй байгаа цагт ямар ч сайхан, зөв жижиг нам томорвол ийм том зовлонтой болно л гэсэн үг. Аз болоход энэ системд жижиг нам томрох боломж байхгүй юм даа.
Жаран тэрбумын схем
Сонгуульд яллаа!Муусайн МАНгаруудыг, эсвэл хөгийн АРДыг ЧИЛээж АЛагчдыг нэвсийтэл унагаад манай яруу алдарт МАН АН яллаа! Шампанск бол нэг оройны л асуудал! Намын дарга Ерөнхий сайд – ХААН боллоо!
Одоо түүнээс амласан албан тушаалуудыг нэхнэ. Мөн л тэвэр тэврээр мөнгөө барьсаар Ерөнхий сайдыг зорих цуваа тасрахгүй. Өөрт таатай ашигт малтмалын, гадаадын хөрөнгө оруулалтын, эрчим хүчний хуулийг өөрчлүүлэхгүй байх хүсэлтэй, эсвэл өөрт таатайгаар өөрчлүүлэх хүсэлтэй эзэд, Оюутолгойн гэрээг “бусниулчихгүй” байх санаатай гадаадынхан, тэдний гар хөл бологчид, жижиг алтны уурхайгаа хаалгачихгүй байх хүсэлтэй мөнгөлөг хятад эзний жижиг монгол гүйцэтгэх захирал… хэн эс байх билээ дээ. Авилга, тохиролцоо, хуйвалдааны бүхий л арга чаргыг хэрэглэнэ. Намын дарга эндээс эхлээд хэн хүний амар хүршгүй оргил болж хувирна, угаасаа бүгдийн хүслийг хангах бололцоогүй тул наждаа эдэлнэ.
Гэвч тэр нэр дэвшилтийг зохицуулах гээд нэг сайд, даргын албан тушаалыг хэдэн ч хүнд амлачихсан байж болзошгүй. МАХН-ын дарга Н.Энхбаяр ХААН байхдаа нэг сайдын албан тушаалыг 22 хүнд амлачихсан байсан нь хожим илэрч байсан рекордыг одоогоор давсан хүн гарч ирсэн эсэхийг сайн мэдэхгүй байна.
Зөвхөн намын даргын амлалт сайдаас эхлээд түүнээс доошхи төрийн албанд очих ногоон гэрэл улаан хивс хараахан бишээ гэдгийг улстөрч хүн ойлгосон байвал зохино. Зүв зүгээр л амласнаа өгчихгүй. Сонгуулийн өмнө амлах нэг хэрэг, сонгуулийн дараа бол бодтой болоод ирлээ шүү дээ.
Өмнө нь шилэн хоргонд байсан тэр албан тушаал одоо намын дарга-Ерөнхий сайд та хоёрын дунд ширээн дээр байж байна. Ханш нь мэдээж өсч таарна. Өрсөлдөөн байхгүй байлаа ч ханш заавал нэмэгдсэн байна. Мөнгөтэй хүнд ханшийг нь өсгөөд өгчихнө. Эсвэл өөртөө, намдаа үнэнч нэгэнд өгнө, ингэхдээ “За тэгээд, тэр минь, намд тэрбумыг өгсөн тэрэнд өгсөнгүй, чамд өглөө шүү! Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй, дүүргийн намаа надаас хамааралгүй ЭВТЭЙХЭН САНХҮҮЖҮҮЛЭЭД, наадхаараа зохицуулаад яваарай!” гэдэг даалгавартай. Нэгэнт дарга зөвшөөрөл өгсөн тул хувиа мартаж болохгүйгээ бас мэднэ ээ. Ийм боломж түүний амьдралд дахин тохиохгүй ч байж мэднэ. Олон жил улстөрд явж мөнгө, санхүү, цаг нараа үрж, гэр бүлээ хайхрахгүй явсных, одоо л ЯС ЗУУДАГ ЦАГ. Их улстөрд нэг их гавихгүй, дунд гарын наймаачин сэтгэхүйтэй намчин бол сайд майд гэж намба алдахгүйгээ бас мэднэ.
Тэгж олны нүдэнд өртөхийн оронд жижигхээн, “сааж болох” төсөв мөнгө сайтай, БУСАД БОЛОМЖ өндөртэйхэн шиг агентлагийн дарга хамаагүй дээр. Сайд ямар мөнгөн дээр гарын үсэг ч зурах биш. Хөөрхий, хахууль аваад яаман дээрээ, өрөөндөө гардуулсан жижиг намын сайд бол намын даргын даалгавраар намаа санхүүжүүлэх үүрэгтэй байснаа хүлээсэн. Тэр ч үнэн, өөрийгөө мартаагүй нь ч бас үнэн. Хөөрхий жижиг намын жижиг сайд байсан учраас жижиг юм хийж яваад баригдах нь тэр л дээ. Том намын сайд том л наймаа хийнэ.
Сайдын наймаа том л доо. Тэр хууль оруулж ЗГ, УИХ-аар батлуулах эрхтэй шүү дээ. Сайд татварын тэрбум, тэрбумын өрийг нь чөлөөлөх өршөөлийн хууль, ашигт малтмалын болон албан татварын хуулийн өөрчлөлт, онцгой албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, уул уурхайн том гэрээнүүд, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан ОУ-ын актууд, хэн нэгнийг ял завшуулах болон мөнгөжүүлэх өөр ямар ч хуулийг ямар ч нэрээр санаачлан Засгаар дэмжүүлж УИХ-аар батлуулах эрхтэй хэдхээн хүний нэг нь боллоо шүү дээ.
Тэгэхээр хуульчилсан хуульчлаагүй улстөрийн намууд төрөөс санхүүждэг байх нь! Хуульчилбал ил тод, хянаж болно, хуульчлахгүй бол хулгайгаар!
Эрх мэдэл гэдэг бол өнгөц харвал мөнгөний хуваарилалт. 76 гишүүн бол хамгийн том мөнгөний хуваарилалтад буюу төсвийн хуваарилалтад оролцож байгаа юм. Тэр яг уутны амсар дээр л сууж байгаагаас өөр бие даасан ямар ч эрх мэдэл байхгүй. Мэдээж тэнд нэг хүний саналаар асуудал огт шийдэгдэхгүй тул аль нэг фракцад орж саналаа нэгтгэнэ. Дахиад л өнөөх ФРАКЦ! Фракцгүй ганцаараа саналаа өгдөг хүн гэж дэндүү цөөхөн байсан, манай парламентын түүхэнд бараг гарын арван хуруунд багтах байх шүү!
Тэгээд намын бүлэг, байнгын хороо, УИХ-ын чуулган… Нэг хүний нэг санал шат явах тусам жижгэрсээр, бүлэглэлийн санал томорсоор байдаг юм даа!
Шантааж
УИХ-ын гишүүн байсан үеийн түүхээсээ ярьж өгье. Оюутолгойд зөвлөгөө өгдөг “Painter law” фирмийн эхнэр нөхөр хоёрт 17 тэрбум төгрөг өгөхөөр төсөвт тусгасны төлөө С.Баярцогт сайдыг огцруулах санаачилга миний бие гаргалаа. Албан бичгээ гарын үсэг зурахад бэлэн болгоод бичиг хэргийн дугаар авахаар явуулах тэр мөчөөс хуурай өвсөнд ноцсон гал мэт мэдээлэл тархав. Гарын үсгээ зурж Их хурлын дарга руу явуулахын өмнөхөн С.Баярцогт гишүүн ярьж байна: “Уянгаа!, чи надад ч хэлэхгүйгээр ингээд өргөн барьчихаж байгаа юм уу?!…” Тэр бүр гайхаж хоцорсон байв. Би ч гайхаж хоцров.
-Таныг өргөн барих гэж байж яагаад чухам танд хэлэх ёстой гэж…?! Намайг өргөн барихад та ямар хэрэгтэй юм бэ…? Тэр утасны цаана балмагдаж байх шиг байна, хэсэг чимээгүй байснаа:
-Заа… за… Одоо нэгэнт өргөн барьчихсан бол яахав дээ…
Үнэндээ бид хоёр нэг хэлээр ярихгүй байгааг би хожим ойлгосон. Надад улстөрийн НАЙМААНЫ ХЭЛ огт байхгүй учир бид ойлголцохгүй байсан нь тэр байжээ. Зүй нь огцруулах бичгээ шууд өргөн барихын оронд өргөн барих гэж байгаа юм шиг болж байтал сайд өөрөө дууддаг юм байна л даа! Тэгээд цааш яадаг юм, бүү мэд!
Бас нэгэн жишээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар бланкан дээрээ гарын үсэг цуглуулж эхэллээ. Наймааны хэлгүй надаас гадна ганц хоёрхон хүн зурчихаад л түүнийгээ олон нийтэд мэдээлчихлээ. Гэтэл байсгээд л нэг гишүүний ярилцлага сонинд гарна, “…Засгийн газар ийм янзтай байх юм бол би огцруулах бичигт гарын үсгээ зурах болно!…” Би горьдоод л нөгөө бланкаа бариад ярилцлага өгсөн гишүүн рүү гүйж очино, харин тэр яаж ийгээд элдэв арга саам хийгээд надаас бултана. Хожим ухах нь ээ, тийм ярилцлагын дараа Ерөнхий сайд түүнийг заавал дуудаж уулздаг ажээ. Тэгээд л тэд ОЙЛГОЛЦДОГ ХЭЛээрээ ярилцдаг байсан юм билээ. Тэр байтугай нэг гишүүн зурсан гарын үсгээ буцаая гэж хүртэл хэлсэн. Миний бланк, миний ямар ч наймаагүй итгэл үнэмшлийг хэн нэгэнд наймаалцах боломж олгохгүйн тулд би тэр гишүүний нэрийг бланкнаасаа авалгүй өргөн барьсан. Намайг их л хуншгүй хүүхэд гэж үзсэн байх, түүнээс хойш надтай харилцахдаа тааруухан болчихсон юм. Гэтэл Дубайдуулчихаад байсан улсын эрх барих байгууллага шүү дээ… Ч.Сайханбилэгийг унагааж чадахгүй байсан ч Дубайн гэрээг хүчингүй болгоход нөлөөтэй том баримт ч юм бил үү, магадгүй хожим арбитрын шүүхэд очиход Монгол Улсын Их хурал нь энэ гэрээний төлөө Ерөнхий сайдаа огцруулахаар асуудал хэлэлцэж байсан нь Монголын талд үйлчлэх баримт болж үлдэг гэж бодсон юм.
Огцруулах бичигт гарын үсэг цуглуулах хагас жил гаруйн хугацаанд хичнээн ийм болон иймэрхүү наймаа хэрхэн явагдсаныг би мэдэхгүй. Улстөрийн наймааны ийм хэлэнд бүр нэг гаршсан гишүүд байдгийг олж мэдсэн. Олон дахин сонгогдсон, байсгээд засгийг шантаажилж ярилцлага өгдөг, шударга нэртэй гишүүдийг та нар андахгүй дээ. Одоо ч бүгдээрээ их хуралд байцгааж л байна.
“Бүртгэлд орсон хүмүүс”
2016 оны сонгууль ид дундаа “алалцаж” байсан үе. Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан нэгэн бүсгүйтэй хэдэн хороон дарга уулзах хүсэлт тавьжээ. Хороон дарга нарын ярих нь:
-Бид таныг дэмжиж байна. Та гарахаар байна. Гэхдээ бидний энэ саналуудыг худалдаж авбал. Бид таныг дэмжиж байгаа учраас ярилцаад маш хямдханаар танд өгч байгаа юм шүү дээ гээд гурван мянга гаруй хүний нэрсийн жагсаалт үзүүлжээ.
-Тэгээд ямар үнэтэй юм бэ?
-Ердөө л аравхан сая төгрөг. Хэн ялахыг шийдэх энэ нэрсийн жагсаалтын тухайд үнэгүйтэй адил.
-Нэгдүгээрт, би санал худалдаж авахгүй. Хоёрдугаарт наад хүмүүс чинь надад саналаа өгөх ямар баталгаа байгаа юм бэ? Би огт ойлгохгүй байна…
-За за, та харж байгаарай. Ялсан хүний саналын зөрүү яг энэ 3000 хүн байх болно. Танд амжилт хүсье! хэмээн доогтой жуумалзаад гарч оджээ.
Сонирхолтой нь ялсан хүний саналын зөрүү үнэхээр 3000 гаруй байлаа. Ялагдсан бүсгүйд их л сонирхолтой санагдаж сонгуулийн дараа хорооны дарга нарын нэгтэй зориуд аминчлан уулзсан байна. Тэгээд тэдгээр нэрсийн жагсаалт бол хороо бүрийн үгээгүй ядуучууд болохыг олж мэджээ.
Тэд зөвшөөрөлгүй газарт буусан, хорооноос тараадаг тусламжийн будаа, гурил, нүүрс түлээнээс хамааралтай, архины хамааралд орсон, бүртгэлгүй, бичиг баримтгүй, боловсролгүй, хөгжлийн бэрхшээлтэй… хүмүүс байжээ. Ийм хүмүүс сонгуулиас сонгуульд нэмэгдсээр байгаа, тэд дөрвөн мянга, таван мянга болно. Дараагийн сонгуульд “ХЭН ЯЛАХ”-ыг их дээд сургууль төгссөн, өндөр боловсролтой, өдөр бүр наад зах нь фэйсбүүк, твиттерээс, цаашлаад интернэтээс гадаад хэлээр олон улсын мэдээ авдаг, жижиг дунд бизнес эрхэлж гэр бүлээ авч явдаг… дундаж амьдралтай Та биш тэр ”БҮРТГЭЛД ОРСОН” хүмүүс шийднэ!
Нэг үгээр хэлбэл дээрээ ТЭРБУМТНУУД, дороо хороон даргын атганд байх “ҮГЭЭГҮЙЧҮҮД” хэн Ерөнхий сайд, сайд, гишүүн болохоос эхлээд олонхийн хувь заяа хааш эргэхийг шийднэ! Одоо манай систем хэрхэн ажилладаг нь танд харагдаж эхэлж байна уу?
Дүүргийн, хорооны засаг даргын сонгууль яагаад УИХ-ын гишүүнийг сонгох сонгуулиас илүү “алалцаан” болдгийг одоо ойлгов уу!? Дүүргийн засаг дарга нар уярмаар сайхан ажилласан учраас иргэдийн хайр нь хүрээд сонгоод байдаг гэж бодож явдаг юм биш бээз?!
Жижгэрэн жижгэрэх Монгол
Тэр тусмаа жижиг можаритар системд дээрх нэрсийн жагсаалт гайхалтай үр дүнтэй. Тийм л учраас дахин сонгогдох итгэл муутай, мөнгөтэй хүмүүс тойргийг аль болох жижигсгэхийн төлөө байдаг. Тэд жижиг эрх ашигтай, том мөнгөтэй, тэдэнд ядуу сонгогч л хэрэгтэй. Жижиг жижиг мөнгөөр жижиг жижиг хүмүүсийг худалдаж авч чаддаг, ийм жижиг эрх ашгийн төлөөллөөс бүрдсэн жижиг хүмүүсээс бүрдсэн их хурал Монголын төрийг улам бүр жижиглэн хувааж, жижгэрүүлсээр байна.
Монголыг бүхлээр нь, бүтнээр нь харсан бодлого, төсөв байхгүй болж жижиг жижгээр харсаар, төсвийг улам бүр жижиглэн хуваасаар байх болно. Талхны мөнгөнөөс эхлээд, цахилгааны төлбөр, сургалтын төлбөр, орон сууц, ЖДҮ зээл… хүссэн сонгогчийн цуваа тасрахгүй. Нэг талаас намдаа, санхүүжүүлэгчдээ, нөгөө талаас сонгогчид барьцаалагдсан УИХ-ын гишүүн!
Сонгогчийн гэхээсээ намын эрх ашигт тулгагдсан гишүүд улс орны гэхээсээ тойргийн эрх ашгийг чухалчилдаг, дараагийн сонгуульд ялахын тулд. Ингэснээр улсын нийтлэг эрх ашиг тарамддаг.
Дорвитой бодлого төлөвлөлт алдагдаж, санхүүгийн нөөц тарамддаг учраас томоохон төслүүдийг гадаадын зээл тусламжаар гүйцэтгэхээс өөр аргагүй болдог. Тэр зээл тусламжаа өнөө тарамдсан ядруухан төсвөөс буцааж төлөх аргагүй учраас дараагийн илүү богино хугацаатай, хүү өндөртэй зээл авахаас өөр аргагүй болсоор эцэстээ улс орон өрийн дарамтанд орж сөхөрчихөөд байна.
Ингэхэд өнгөрсөн гучин жилийн хугацаанд хуримтлагдсан, үндсэн асуудлуудын нэг энэ юм шүү. Эрх барьж байгаа нам нь ямар систем сонговол бид дахиад сонгогдох вэ, яавал би үлдэх вэ гэж бодож сонгуулийг хуулийг сонгууль болгоны өмнө байнга өөрчилдөг. Тойрог жижигсэх тусам мөнгөний нөлөө улам хүчтэй болдог, тэнд мөнгө ажиллаж эхэлдэг. Тиймээс том бодлого ярьдаг, мөнгөгүй нэр дэвшигч сонгогдох боломжгүй. Татварыг хураах тараах засаг захиргааны системтэй зэрэгцсэн бас нэг мөнгөний систем ажиллаж байна. Үүнд дээр далд эдийн засгийг нэмбэл энэ жижиг улсын санхүүгийн хуримтлалыг хийсгэх олон нүх үүсчээ.
Харин пропорциональ систем улс орноо бүхэлд нь харж шийдвэр гаргах өргөн бололцоог олгодгоороо маш том давуу талтай. Намын даргын харцаар хэдэн хүн сонгогдоно гэж айх нь түмэн зөв. Гэхдээ намын дарга буруу шийдвэрүүд гаргасаар байвал дараагийн сонгуулиар 100 хувь алга болох нөхцлөө л бүрдүүлж байна гэсэн үг. Хатуу гишүүнчлэл, жижиг можаритар системийн гай энэ!
Улстөр бол тэрбумтнуудын хэрэг
Сингапурыг хэдхээн жилийн дотор хөл дээр нь босгоод зогсоогүй хүчирхэг улс болгож чадсан Ерөнхийлөгч Ли Куан Ю номдоо, “Засгийн газар шударга ажиллах урьдчилсан нөхцөл бол засгийн газрын өндөр албан тушаалд хүрэх сонголт их мөнгө шаарддаггүй байх ёстой. Сонгуулийн явцад их хөрөнгө зарахаар ялсныхаа дараа буцааж олохоос гадна дараагийн сонгуулийн бэлтгэл болгон базаах ч хэрэг гардаг. Ийм харилцаа нэг тогтвол дахин дахин өөрөө өөрийгөө төрүүлсээр байдаг.
Үнэхээр шударга, чадварлаг хүмүүс сонгуульд өрсөлдөж, албан тушаал эзлэн улс орныхоо төлөө зүтгэхийг хүсч байгаа тохиолдолд л Сингапурын засгийн газар цэвэр, ариун шинжээ хадгалах болно” гэжээ. Харин Монголд энэ бүхэн урвуугаараа. Одоо лав АН-ын даргаар зөвхөн тэрбумтан сонгогдоно. Намынхаа бүх гишүүдийн саналаар намын дарга болсон хүнийг намын бүх гишүүдийн олонх л авч хаяхаас өөр хэнд ч ийм эрх байхгүй болсон. Гэтэл намын гишүүдийн идэвх санаачлагын гол хөшүүрэг нь дарга нараасаа аль болох их мөнгө саах эрмэлзэл болжээ. Өнөө романтик хувьсгалчид, өнөө хэнхэг коммунистууд нам дотроосоо шахагдаж, хувь заяандаа гутран гуниж, юуг буруу хийснээ бодоод, бодоод олохгүй сууж байгаа.
Тэрбумтан намын дарга, тэрбумтан гишүүд. Төрд орох арга нь нам, намд орох арга нь мөнгө, эсвэл хэн нэгний халаасанд орох.
Энэ тамын тогооноос салах нь Үндсэн хуулийн үндсэн асуудлуудын нэг юм. Эхний ээлжинд үүнийг шийдэж чадахгүй бол Үндсэн хуулийн засвар, нэмэлт, өөрчлөлт ямар ч хэрэггүй субботник юм. Улс орныг эрхшээж буй тэрбумтнуудад үүнийг өөрчлөх эрмэлзэл бий болов уу?! Тэр эрмэлзэл үгүйд л асуудлын гол бий.
Өдгөө улстөр бол тэрбумтнуудын хийдэг ажил болж хувирсан билээ. Энэ бол систем. Энэ бол амьтай, амьд организм! Энэ зовлонт чөтгөрийн тойргийн эргүүлгийг өөрчлөх тийм ч амархан биш ээ. Системийг өөрчлөх үү, хүмүүсийг солих уу? Аль нь ч чөтгөрийн тойргийн эргүүлгээс биднийг гаргахгүй! Яг одоо бол СИСТЕМИЙГ ӨӨРЧЛӨХ ХҮН хэрэгтэй! Тийм сонголтоо ард түмэн хэдийн хийсэн, одоо төөрөлдөлгүйхэн, шинэтгэлийн замаасаа гажихгүйхэн урагшилмаар байна…
Давших цаг ойрхон байна. Хүлээ…, хүлээ…, ХҮЛЭЭ… !
2019 оны 09 дүгээр сарын 20.
Г.Уянга
Сэтгэгдэл0
Чи бол гайхалтай эмэгтэй шүү. Улам хатуужиж урагш зоригтой давших хэрэгтэй. Амжилт хүсье.
Хар тамхитай дорвитойхон тэмцээч дээ төр засаг минь. Элбэгдоржийн хийсэн хар лай, Хар тамхичин Харангын Лхагвасүрэнг шоронгоос суллаж Монгол улсын гавьяат цол олгосоны лайгаар урлаг соёлын залуус бүгд хар тамхичин боллоо. Хүрэлсүх ерөнхий сайд минь энэ тал дээр сэлэм ээ сугалах биш бүр цавчиж хэрчиж дуусгах хэрэгтэй байна даа. Даанч чадахгүй биз дээ. Харамсалтай юм аа. Цагаан тахалд идүүлж дуусах нь дээ Монголчууд
Хар тамхитай дорвитойхон тэмцээч дээ төр засаг минь. Элбэгдоржийн хийсэн хар лай, Хар тамхичин Харангын Лхагвасүрэнг шоронгоос суллаж Монгол улсын гавьяат цол олгосоны лайгаар урлаг соёлын залуус бүгд хар тамхичин боллоо. Хүрэлсүх ерөнхий сайд минь энэ тал дээр сэлэм ээ сугалах биш бүр цавчиж хэрчиж дуусгах хэрэгтэй байна даа. Даанч чадахгүй биз дээ. Харамсалтай юм аа. Цагаан тахалд идүүлж дуусах нь дээ Монголчууд
Хар тамхитай дорвитойхон тэмцээч дээ төр засаг минь. Элбэгдоржийн хийсэн хар лай, Хар тамхичин Харангын Лхагвасүрэнг шоронгоос суллаж Монгол улсын гавьяат цол олгосоны лайгаар урлаг соёлын залуус бүгд хар тамхичин боллоо. Хүрэлсүх ерөнхий сайд минь энэ тал дээр сэлэм ээ сугалах биш бүр цавчиж хэрчиж дуусгах хэрэгтэй байна даа. Даанч чадахгүй биз дээ. Харамсалтай юм аа. Цагаан тахалд идүүлж дуусах нь дээ Монголчууд
Хар тамхитай дорвитойхон тэмцээч дээ төр засаг минь. Элбэгдоржийн хийсэн хар лай, Хар тамхичин Харангын Лхагвасүрэнг шоронгоос суллаж Монгол улсын гавьяат цол олгосоны лайгаар урлаг соёлын залуус бүгд хар тамхичин боллоо. Хүрэлсүх ерөнхий сайд минь энэ тал дээр сэлэм ээ сугалах биш бүр цавчиж хэрчиж дуусгах хэрэгтэй байна даа. Даанч чадахгүй биз дээ. Харамсалтай юм аа. Цагаан тахалд идүүлж дуусах нь дээ Монголчууд
Хар тамхитай дорвитойхон тэмцээч дээ төр засаг минь. Элбэгдоржийн хийсэн хар лай, Хар тамхичин Харангын Лхагвасүрэнг шоронгоос суллаж Монгол улсын гавьяат цол олгосоны лайгаар урлаг соёлын залуус бүгд хар тамхичин боллоо. Хүрэлсүх ерөнхий сайд минь энэ тал дээр сэлэм ээ сугалах биш бүр цавчиж хэрчиж дуусгах хэрэгтэй байна даа. Даанч чадахгүй биз дээ. Харамсалтай юм аа. Цагаан тахалд идүүлж дуусах нь дээ Монголчууд
Биеэ унэлэгч хятад авгай гараад ирсэн уу. Яасан, энд тэнд менге унэртээд эхлэвуу?
ай даа, сайхан бичиж , чамайг элдвийн новшууд хужаа мужаа гэдэг, гэвч Аугаа Халх эмэгтэйгээс л ийм ухаан гарна, шүү. Урагшаа л яваад бай
ЧИ ӨӨРӨӨӨ ӨМХИЙ ХУЖАА МИЕЭГИЙН БААСНЫ ЯЛАА
Хужаа, биеэ үнэлдэг энэ тэрийг нь ч мэдэхгүй юм. Харин тэр мөнгөний үнэрч яах аргагүй авчихаж. Хэнийг яаж харлуулаад хэзээ яаж карманд нь орохоо мэддэг ёстой осолтой гар болохоо олонд таниулсан будилааны эзэн.
Хужаа, биеэ үнэлдэг энэ тэрийг нь ч мэдэхгүй юм. Харин тэр мөнгөний үнэрч яах аргагүй авчихаж. Хэнийг яаж харлуулаад хэзээ яаж карманд нь орохоо мэддэг ёстой осолтой гар болохоо олонд таниулсан будилааны эзэн.
Хужаа, биеэ үнэлдэг энэ тэрийг нь ч мэдэхгүй юм. Харин тэр мөнгөний үнэрч яах аргагүй авчихаж. Хэнийг яаж харлуулаад хэзээ яаж карманд нь орохоо мэддэг ёстой осолтой гар болохоо олонд таниулсан будилааны эзэн.
Хужаа, биеэ үнэлдэг энэ тэрийг нь ч мэдэхгүй юм. Харин тэр мөнгөний үнэрч яах аргагүй авчихаж. Хэнийг яаж харлуулаад хэзээ яаж карманд нь орохоо мэддэг ёстой осолтой гар болохоо олонд таниулсан будилааны эзэн.
Хужаа, биеэ үнэлдэг энэ тэрийг нь ч мэдэхгүй юм. Харин тэр мөнгөний үнэрч яах аргагүй авчихаж. Хэнийг яаж харлуулаад хэзээ яаж карманд нь орохоо мэддэг ёстой осолтой гар болохоо олонд таниулсан будилааны эзэн.
Хужаа, биеэ үнэлдэг энэ тэрийг нь ч мэдэхгүй юм. Харин тэр мөнгөний үнэрч яах аргагүй авчихаж. Хэнийг яаж харлуулаад хэзээ яаж карманд нь орохоо мэддэг ёстой осолтой гар болохоо олонд таниулсан будилааны эзэн.
Хужаа, биеэ үнэлдэг энэ тэрийг нь ч мэдэхгүй юм. Харин тэр мөнгөний үнэрч яах аргагүй авчихаж. Хэнийг яаж харлуулаад хэзээ яаж карманд нь орохоо мэддэг ёстой осолтой гар болохоо олонд таниулсан будилааны эзэн.
Хужаа, биеэ үнэлдэг энэ тэрийг нь ч мэдэхгүй юм. Харин тэр мөнгөний үнэрч яах аргагүй авчихаж. Хэнийг яаж харлуулаад хэзээ яаж карманд нь орохоо мэддэг ёстой осолтой гар болохоо олонд таниулсан будилааны эзэн.
Хужаа, биеэ үнэлдэг энэ тэрийг нь ч мэдэхгүй юм. Харин тэр мөнгөний үнэрч яах аргагүй авчихаж. Хэнийг яаж харлуулаад хэзээ яаж карманд нь орохоо мэддэг ёстой осолтой гар болохоо олонд таниулсан будилааны эзэн.
omhii jorlongoos buzar niigmiin baiguulalttai, gadaad ulsaas guisan guilgaaraa odor honogiig ongoroodog, gadaad dotood har shar huvalzuuddaa doromjluulj, basamjluulan, munharsan mankuur bolood, tyyhiin hog deer hayagdsan gazar boljee.
Монголчууд бид эрх мэдэл, засаглал гэдэг хоёрхон үгийн утгыг огт ойлгохгүй яваа бололтой. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх үйл ажиллагаа нь Эрх мэдэл юм. Эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлдэг субьектууд нь Парламент, Засгийн газар, бүх шатны шүүх юм. Харин эдгээр субьектуудад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг олгодог, дургүйн хүрвэл огцоруулдаг үйл ажиллагааг нь Засаглал гээд байгаа юм. Иймээс дэлхий дахинд Парламентын засаглал, Ерөнийлөгийн засаглал гэсэн ойлголт огт байдаггүй, харин Үндсэн хуулийн Засаглал буюу Ард түмний засаглал гэсэн л ойлголт байдаг. Үүнийг л дэлхий нийтээр Ардчилал гэж нэрлээд байгаа юм.
Дэлхий дахинд анхны гайхалтай Үндсэн хуулийг бий болгосон Америкчууд Үндсэн хуулиндаа Парламент, Ерөнхийлөгч (Засгийн газар), Шүүх нь бие биеэ сонгодоггүй, томилдоггүй, огцоруулдаггүй, харин ард түмэн тэдгээрийг сонгодог, бас огцоруулдаг байхаар хийжээ. Үүнийг Үндсэн хуулийн буюу Ард түмний засаглал гэх бөгөөд ерөнхийд нь Ардчилал гэдэг байна.
Усанд живсэн хүн л усны гүнийг мэднэ. Иргэд маань шударга итгэлийг эрхэм болгохгүй бол энэ тойрог улам гүн болно.
Aimaar technology um b.Tegeed yamar garts b? Horoonii darga nar chin jinhene avilgachid gj oilgoloo. Songuuli hiihguigeer TOMILGOO hiigeed tur zuur yavah umuu?Socialism Communism shig.Haha Haha haha.Bi bur uhaan balartchihlaa. Negent ogt ajil hiideggui um chin olon yaamd,agent hereggui ch um shig.Neelttei Haalganii uduruur 60 terbumiinh shig l bn lee, turiin alban haagchidaas ni asuult asuuhaar uy ch,uy ch medkui bn.TT-n IPO-r 2 manuuhai, Tsumiin Shar Nuntagaar bas 2 manuuhaitai yarisan um. 60 terbumiin dood shatnii humuus chin heveeree b.Ajilaa ogt medkui.Za Za,yamar ch gee mash sain,asar surgamjtai,bichlegiin helber ch ontssain niitlel b. Sonirholtoi blaa.Namaigaa Uyangaa teer jil ene technologooroo ehnii shatan deer l unagaad haychihsan um bn l daa. Hahaha.Togolson um.Urgeljlel bgaa biz dee.
Маш сайн бичжээ Унэн байдал яг л энэ Онгорсон гучин жилд улс торд хэдэн тэрбум их наядыг зарцуулаа бол Ард иргэддээ хуухэд залуучууддаа зориулдаг ч болоосой
ХУВИЙН АМЬДРАЛАА, ҮР ХҮҮХДЭЭ НАЙЗ НӨХӨД ХАМТ ОЛОНОО НИЙТИЙН ЭРХ АШИГ УЛС ОРНЫ АСУУДЛЫН ХОЙНО ТАВИХ ТИЙМ ХҮН ДАНКО ХЭРЭГТЭЙ !!! ГЭХДЭЭ ТИЙМ АМИА ЗОЛИОСЛОГЧ БАЙНА ГЭХЭД БИ ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА !!! ЧУХАМ ИЙМ ХҮМҮҮС БАЙХГҮЙГЭЭС УЛС ОРНУУДАД ХАХУУЛЬ ТОХИРОЛЦООНЫ УЛС ТӨР НОЁЛЖ НИЙГЭМ НЬ ХӨГЖИЖ НИЙТИЙН АМЬДРАЛ ДЭЭШЛДЭГГҮЙ НЬ ОЙЛГОЖТОЙ БОЛСОН !!! ДАН ГАНЦ ХУУЛЬ БИШ !!!
УЯНГА-Д ИТГЭЖ НАЙДАЖ ЯВДАГ ХҮНИЙ ХУВЬД ХЭЛЭХ ҮГ БНА !! НАМ БОЛ БҮХ НИЙТИЙНБАЙГУУЛЛАГА БИШ ! НАМ БОЛ ЛИИДЕРҮҮДИЙН НЭГДЭЛ ЮМ !! НАМЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРИЙГ ТОГТООХ ЁСТОЙ ! ЭС БОЛ НЭГ Л ӨДӨР БҮГД НЭГ НАМЫН ХОЁР НАМЫН ГИШҮҮД БОЛЖ БҮГД БАРИЦААНД ОРНО . АРД ТҮМНЭЭС ТӨРСӨН ТЭР ЖИНХЭНЭ ЛИЙДЭРҮҮДИЙГ ОЛЖ БЭЛДЭЖ ОЛОН ТҮМЭНД ТАНИУЛАН СОНГУУЛАХ НЬ НАМ ГЭЭЧИЙН ҮҮРЭГ ДЭЭ ! МАШ ТОМ ШАЛГУУРТАЙ ! МЭДЛЭГ МЭРГЭЖИЛ ХҮН ЁСНЫ , НИЙГМИЙН ТӨЛӨӨ ГЭЭД ! НИЙГМИЙН ЭРХ АШГИЙН ҮНДСЭН ДҮРЭМ ЗАРЧМЫГ ХАТУУ БАРИМТЛАГЧ ТАНИЛ ТАЛ САДАН ТӨРЛИЙН АРЫН ХААЛГЫГ УСТГАГЧ ТИЙМ Л ХҮМҮҮС ХЭРЭГТЭЙ !!! БИД ЧАДАХ УУ ! ӨӨР ЗАМ ҮГҮЙ ! ЭС ЧАДВАЛ МӨХӨЛ !!!
Mash zuv sain bichisen baina. Amjilt husie.
Уянгад итгэдэг, өмөөрч найз нөхөдтэйгөө маргадаг байлаа. Гэтэл сүүлийн үед байж байгаа нь нэг л таалагдахгүй байгаа. Гэр бүл үр хүүхдээрээ дамжуулж өөрийнхөө үнэлэмжийг нэмэх гээд байгаа ч юм уу, нэг л тийм жүжигчин шинж үзүүлээд байх шиг. Нөхөртэйгөө болзлоо ч гэх шиг. Мишелийг уншсан юм аа даа янз нь. Жинхэнэ улс төрч бол улс төрч шг л бай л даа.
Наадах чинь улс төрч биш. Мөнгө, шантааж, тагнуулынхантай хутгалдаж байж олсон бүртгэлийн хүмүүс гээд яг л монголыг жижгэрүүлэх хятадын үнэн төрхөө л бодож харуулах гэж бичсэн байна
яг голыг нь олж бичэждээ энэнээс гарах аргын үндэс нь эдгээр тэр бумтан намууд нэр дэвшигчдээс мөнгө саан голоо зогоож амьдралаа залгуулж байгаа олон түмэн юмшүү дээ Тэд өөр хэнийгч биш зөвхөн мөнгө өгч буй эздийгээ дотоод зөнгөөрөө үзэн ядаж тасчан хаях цагийг хүлээн шүдээ хавирч биеэ хураагаад бэлэн байж байдаг аюултай хүч юм шүү Зөвхөн үүнийг эхлүүлэх зоригтнийгм хүлээж байдаг
сайн байцгаана уу? ХЭХЭХЭ, уянга ГЭЭЧ ЭТГЭЭД МИНЬ, И ЦОО ШИНИЙГ ЭЛЖ ЯРЬЖ ДУУГАРААД БУЙ БИШ ШҮҮДЭЭ. НААДАХЫГ ЧИНЬ ХОЖМОО, ХОЙНОО ИЙМ БОЛОХ НЬ БАЙНА ГЭДГИЙГ, ЭНЭ ЭЬ УЛАМ БҮР ГАЗАР АВСААР МОНГОЛ ТӨРИЙГ ЗАСАГ ХУУЛЬТАЙ НЬ, ЗАСАГЛАЛТАЙ НЬ БАГАЛЗУУРДАЖ БООМИЛЧИХОЖ БАЙГААД ЭНЭХҮҮ УЛСЫГ ГАЗАРТАЙ НЬ, НУТАГТАЙ НЬ, ШОРООТОЙ НЬ, БАЯЛАГТАЙ НЬ ХУУ ЦӨЛМӨЖ АВАХ, ХҮН АРДЫГ НЬ МОНГОЛЧУУДЫН НЬ #ухаантнууд гэгдэх МАНГАРЫН ДЭЭД ТЭНЭГҮҮДТЭЙ НЬ#, "МӨНГӨНД ЮУГАА Ч БАЙТУГАЙ ӨӨРИЙГӨӨ БИЕТЭЭР НАЙМАЛАГЧИДТАЙ НЬ", "ЗАЛХАГЧУУДТАЙ НЬ", ХАМГИЙН ХОРТОЙ ХӨНӨӨЛТЭЙ НЬ ТОЛГОЙТНУУДЫГ НЬ ЮМ БҮХНЭЭС ЮМ БҮГДЭЭС ШАХАН ЗАЙЛУУЛЖ ГАРГАН ГИШГЭХ ГАЗАРГҮЙ БОЛГОХ. ҮҮНИЙГ, ЭНИЙГ АЛЬ ТЭРТЭЭХ 1989 ОНООС НЬ ЭХЛЭХЭД НЬ Л МЭЛМИЙДЭЭД ШҮҮГЭЭД ДЭНСЛЭЭД ТУНГААГААД ИЛ ДОЛ БОЛГООД ТОЛГОЙДОО, ЭРҮҮЛ САРУУЛ УХААНДАА, ЦЭЛМЭГ ОЮУДАА ҮЗЭЦГЭЭЧИХСЭН МОНГОЛ ХҮМҮҮС ЦӨӨН БИШ ШҮҮДЭЭ. ТЭДНЭЭС ЗАРИМ НЬ МОНГОЛОО, ХҮМҮҮСИЙГЭЭ ГЭСЭН ХЭРЭГ ЗОРИГ, ЭРХ ЗОРИГ, ТЭМҮҮЛЭЛ ЭРМЭЛЗЛЭЭ НАДИГНААД ГАДАГШ ЯВЦГААСАН. ЯВСАН НОХОЙ ЯС ЗУУНА ГЭДГИЙН ҮЛГЭРЭЭР МОНГОЛДОО, ХҮМҮҮСТЭЭ
...ЧИ ЦОО ШИНИЙГ ХЭЛЖ..., ... ЭНЭН НЬ..., ... НАЙМААЛАГЧИДТАЙ НЬ..., ...НАНДИГНААД...,
НЭН ЧУХАМ ЭН ТЭРГҮҮНД АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ БҮТЭЭХ ӨНДИЙХ СЭХЭХИЙНХЭЭ АМИН ГОЛЫГ ТАНЬЖ МЭДДЭГИЙНХЭЭ УХАГДАХУУНГ ОЙЛГОДОХУУНГ АГУУЛГАДАХУУНГ БИЕТ БОДЬ БОЛГОХ БАТТАЙ АРЫГ БИЙ БУЙ БОЛГОЧИХСОН Ч ТӨРИЙН, ЗАСАГЛАЛЫН ТҮВШИНД ХАМТРАН АЖИЛЛАХ ЦЭГТ ГАЦДАГ, ГАЦАА ЯМАГТ БАЙСААР БАЙДАГ. ИЙМ Л БАЙНАДАА, ДИЙЛЭНХ ОЛОНХ МААНЬ ЯРИАД Л ҮГЛЭЭД Л ТЭР ХИРЭЭРЭЭ ДОГМАТААД Л, ЭНЭ ЗУУР НЬ УЛС ОРОН НЬ ХӨЛГҮЙ АНГАЛ РУУ ГЭРЛИЙН ХУРДААР ЦӨМ ДООШИЛЖ ДООШИЛСООР, УРУУДСААР.
яг л голыг олоод хэлждээ Энэнээс салах аргын уг үндэс нь эдгээр тэрбумтан намууд нэр дэвшигч луйварчдаас мөнгө саан голоо зогоон амьдралаа залгуулж буй олон түмэн юм шүү дээ Тэд өөр хэнийг биш зөвхөн мөнгө өгч буй эздээ дотоод зөн совингоороо үзэн ядаж цаг болж боломж гармагц тасдан хаяж алж устгахаар шүдээ хаврин биеэ хураагаад хүлээж байдаг аюултай их хүч юм шүү дээ Эхлүүлэх зориг зүрэхтэй сэтгэлтэй удирдагчийг хүлээж байдаг аймаар шүү
Миний хувьд, АНУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИЙН СУУРЬ НЬ, БҮТЭЦ НЬ #ТУН ЗҮГЭЭР# ГЭЭД БАЙДАГИЙН МААНЬ УЧИР НЬ ГЭВЭЛ, АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ Ч, КОНГРЕСС НЬ Ч, ТӨЛӨӨЛЛҮҮД НЬ Ч АНУ-ЫН ХҮМҮҮСЭЭСЭЭ СОНГОГДДОГ. ТҮҮНИЙХЭЭ ХИРЭЭР ҮХУУЛИАРАА АНУ ХҮМҮҮСЭЭ, ХҮН АРДАА ЭН ТЭРГҮҮНД, НЭН ТҮРҮҮНД ТАВЬДАГ БӨГӨӨД ҮҮНИЙГЭЭ ХУУЛЬЧЛААД, ТОД ЖИШЭЭ НЬ ГЭВЭЛ ҮНДСЭН ХУУЛЬДАА ОРУУЛААД БИЧВЭРЛЭЭД, ҮНДСЭН ХУУЛИАРАА ЦААЗЛАН ХУУЛЬЧЛААД ТАВЬЧИХСАН. МЭДЭЭЖ, ҮХ-Д НЬ ХЭЛЭГДЭЭД БИЧВЭРЛЭГДСНЭЭР НЬ КОНГРЕССООС ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХ БАЙДАГ Ч ГЭЛЭЭ, ТЭДНЭЭС ДЭВШҮҮЛСЭН НЭР ДЭВШИГЧ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДОЖ БАЙСАНГ, маний хувьд, БАРИН ТАВИН, БАРЬЦТАЙ, БАРИМЖААТЙА МЭДЭХГҮЙ БАЙНА, МЭДЭХ ЮМ АЛГА. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч, КОНГРЕССЫН Ч, ТӨЛӨӨЛЛИЙН Ч ГИШҮҮД УЛСЫНХАА ОРНЫХОО, ХҮМҮҮСИЙНХЭЭ АЮУЛГҮЙЛТ, БҮРЭН БҮТЭН БАЙЛТ, ХӨГЖИЛ ДЭГЖИЛ ДЭВЖИЛ ДЭВШИЛ МАНДАЛД СААД ТОТГОР БОЛОХ БОЛОМЖ БОЛОЛЦОО ОЛГОЛТОД ӨГӨЛТӨД ЯМАРТАА Ч ХААЛТ ТАВЬСАН ҮХУУЛЬ. ГЭХДЭЭ НЭГ ЗҮЙЛИЙГ ОР ТАС ҮГҮЙСГЭЖ АЛГА БОЛГОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА, ЮУ ВЭ ГЭХЭЭР,
...БАРИМЖААТАЙ...
ХҮМҮҮС ГЭДЭГ БОЛОВСРОЛЫНХОО Ч, СУРТАХУУНЫХАА Ч ЗЭРГЭЭР, ДЭВЭЭР, АНГИАР, АНГИЛЛААР БУЮУ МАНАЙ МОНГОЛЧУУДЫН ХЭЛЖ ХЭРЭГЛЭХ ДУРТАЙ ҮГ БОЛОХ #ЗИНДАА ГЭЭЧ# ТҮВШИН НЬ ӨӨР ХООРОНДОО ТЭС ӨӨР, ОНДОО БӨГӨӨД ЭНЭ НЬ УГ ЭТГЭЭД ЯМАР АЛБА, ТУШААЛ, МЭРЭГЖИЛ, ЗЭРЭГ ЦОЛ, ЯМБА, ЯЛ ЗЭРГЭЭС ҮЛ ЭС ХАМААРАГДДАГ АГААД ЕРДӨӨ Л ХҮМҮҮНЖЛИЙН ДЭВ НЬ БУЮУ ЗИНДАА НЬ ХААНА ХҮРЧ ЯАЖ, ХЭРХЭН БИЙ БУЙ БАЙДАГААС ҮҮДЭЛТЭЙ. ЭНЭ НЬ ИЛ НЭГЭН БАЙДАГ БАЙХАД, ДАЛД БАЙДАГ НЭГЭН ГЭХЧЛЭНГЭЭР БАЙХ. ҮҮДЭЭД АНУ-Д Ч ГЭСЭН АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ГЭДЭГ БАЙДАГ ХЭДИЙ Ч МОНГОЛД БАЙДАГ ШИГ ТИЙМ ЭРЭЭГҮЙ ЦЭЭРГҮЙ, УВАЙГҮЙ, ГОЛ ЗОГООЛТЫНХОО, АМИА ТЭЖЭЭЛТИЙНХЭЭ, ХУВИА БОРЛУУЛАЛТЫНХАА УЛМААС УЛСАА, ОРНОО, ГАЗРАА, НУТГАА, ШОРООГОО ХҮМҮҮСЭЭ, ХҮН АРДАА НАЙМААЛААД НАЙМАААЛАЛЦААД АРИЛЖААД ХУДАЛДААД ЯВААД БАЙДАГ ЭТГЭЭД ШИРХЭГ Ч БАЙХГҮЙ. БАЙЛАА ГЭХЭД ҮҮНИЙГ НЬ БООМИЛОХ ГЭЭД ҮХУУЛЬ НЬ, ХҮМҮҮС НЬ, ХҮН АРД НЬ, ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ, КОНГРЕСС НЬ, ТӨЛӨӨЛӨЛ НЬ, ШҮҮХ НЬ БИЙ БУЙ БАЙЦГААЖ АЖИЛЛААД ХӨДӨЛМӨРЛӨӨД, -ХЭХЭХЭ, "АЖИЛ ХИЙГЭЭД БИШ ШҮҮ"-, БАЙЖ БАЙЦГААДАГ.
ард түмэн яахаа чамтай чамгүй мэдэж байгаа
ЧИНИЙ ТЭР АРХИЧИД ЧИНЬ БАС ЯАХАА МЭДЭЖ БАЙГАА ЮУ ӨМХИЙ АМТАЙ ХУЖАА
Uyanga dandaa yalagdana..Hechuu ch yumaa daa
Еронхийлогчид зевлехийн тулд маш ендер мэдлэгтэй байх естой!!!
Үнэнг бичсэн Уянга мандтугай
Өнөөгийн Монголын зовлон нь жинхэнэ лидер байхгүй болчхоод байгаад юм. Хаа нэгтээ үнэн үг дуугарчихдаг хүн Уянгаас авхуулаад байна л даа. Гэхдээ улс орныг жинхэнэ өөрийгөө золиослоход ч бэлэн хүн л аварна. Үнэхээр тийм хүн байвал ард түмэн дэмжинэ. Гэтэл тэр дэмжлэгийг авах нэр хүндтэй хүн алга. Доороос нь эхлээд үйл хэргээрээ тэр нэр хүндийг олох ёстой юм. Мэдээж наана нь МАНАН тийм хүн бүлэглэлийг устгахыг л хичээнэ. Уг нь улс төрийн тогоонд удтал чанагдсан хүн, хууччуултай тогтолцоог өөрчлөхөд хэцүү, тайван хувьсгал хэрэгтэй гэдгийг мэдмээр л юм
Bur tag alga bolson baisan,songuuli duhunguut nuhneesee tsuhuichij tarbaganuud.
Бас л тасархай сийрэг толгойтой, төрийн тэргүүн улсын хатан аугаа их ухаантай бүсгүй шүү. Эмэгтэй ерөнхийлөгч гэвэл хамгийн түрүүнд гарч ирнэ.
Бурхан хамгаалаг
Тэр тэгээд Женко гэхгээд байна уу эргэлзэж л бн шуу Уянга чи гэхдээ унэнийг яг дотроос нь бичжээ шударга бусгуй юмаа
Улсын эрхийг эх хүнд захируулах цаг ирсэн Эрчүүд 30 жил зайдагналаа одоо нэг Мандухай төрөх цаг болсон!
хамгийн муухай жорлонд мөнгөө төлж орж үйлчилгээ аваад гарж ирсэн үйлчилүүлэгчийн дэлгэрэнгүй сайхан сэтгэгдэл болжээ.
Ардчилал бидэнд чөтгөртэй ч нөхөрлөх сонголт өгсөн одоо чөтгөрөө танисан бодож сонгох цаг Уянгад бхярлалаа
Ёстой л өнөөгийн системийн голыг олоод бичжээ.Олон хүн уншиж нүдээ нээх цаг нь аль хэдийн болсон.Хүн болгон уншигтун!!!
URVAGCH BAS NAIZIIGAA HUDALDDAG HUN
Шар Уянга дутмой
Энэ бол жинхэнэ бодит байдал. Олон олон шилдэг улс төрчид маань энэ талаар дуугарч байсныг санахгүй байна. Учир нь тэд хэний төлөө ажилладаг вэ. Ивээн тэтгэгчдийнхээ л төлөө болов уу даа. Ард түмэн бол ёстой яршиг л байна.
Энэ бол жинхэнэ бодит байдал. Олон олон шилдэг улс төрчид маань энэ талаар дуугарч байсныг санахгүй байна. Учир нь тэд хэний төлөө ажилладаг вэ. Ивээн тэтгэгчдийнхээ л төлөө болов уу даа. Ард түмэн бол ёстой яршиг л байна.
Mash sain bichjee. Uneheer boduushtai zuil ih baina. Hii hooson hereldej baihaar ingeed jishee barimttai soyon gegeeruuleh ajil hiij ergelzej baigaa, sain oilgohgui medehgui baigaa humuust ih tus boloh nee.
unen shu
Яг учрыг нь олж хужрыг нь тунгааж бичжээ. Ойлгомжтой.
Yaval ene niigmiig gereltei, hugjil devshiltei, uls tur n tsever boloh ve????
Баяр хүргэе Уянгаа. Үнэхээр чөтгөрийн тойрог юм аа. Энэ тойргоос гарах санаа ч бас гайхалтай. Даан ч тэр ядуу сонгогчид маань ойлгох болов уу? Тэдэнд маргаашийн сүүлнээс өнөөдрийн уушиг дээр, өөр гол зогоох арга байхгүй шүү дээ. Ер нь нэр дэвшигчийн зардлыг төсвөөс гаргасан нь дээр байх. ҮХ-ийн дараагийн асуудал нь юу вэ? Уянгаа?
Баяр хүргэе Уянгаа. Үнэхээр чөтгөрийн тойрог юм аа. Энэ тойргоос гарах санаа ч бас гайхалтай. Даан ч тэр ядуу сонгогчид маань ойлгох болов уу? Тэдэнд маргаашийн сүүлнээс өнөөдрийн уушиг дээр, өөр гол зогоох арга байхгүй шүү дээ. Ер нь нэр дэвшигчийн зардлыг төсвөөс гаргасан нь дээр байх. ҮХ-ийн дараагийн асуудал нь юу вэ? Уянгаа?
Баяр хүргэе Уянгаа. Үнэхээр чөтгөрийн тойрог юм аа. Энэ тойргоос гарах санаа ч бас гайхалтай. Даан ч тэр ядуу сонгогчид маань ойлгох болов уу? Тэдэнд маргаашийн сүүлнээс өнөөдрийн уушиг дээр, өөр гол зогоох арга байхгүй шүү дээ. Ер нь нэр дэвшигчийн зардлыг төсвөөс гаргасан нь дээр байх. ҮХ-ийн дараагийн асуудал нь юу вэ? Уянгаа?
Баяр хүргэе Уянгаа. Үнэхээр чөтгөрийн тойрог юм аа. Энэ тойргоос гарах санаа ч бас гайхалтай. Даан ч тэр ядуу сонгогчид маань ойлгох болов уу? Тэдэнд маргаашийн сүүлнээс өнөөдрийн уушиг дээр, өөр гол зогоох арга байхгүй шүү дээ. Ер нь нэр дэвшигчийн зардлыг төсвөөс гаргасан нь дээр байх. ҮХ-ийн дараагийн асуудал нь юу вэ? Уянгаа?
Баяр хүргэе Уянгаа. Үнэхээр чөтгөрийн тойрог юм аа. Энэ тойргоос гарах санаа ч бас гайхалтай. Даан ч тэр ядуу сонгогчид маань ойлгох болов уу? Тэдэнд маргаашийн сүүлнээс өнөөдрийн уушиг дээр, өөр гол зогоох арга байхгүй шүү дээ. Ер нь нэр дэвшигчийн зардлыг төсвөөс гаргасан нь дээр байх. ҮХ-ийн дараагийн асуудал нь юу вэ? Уянгаа?
Энэ улс төрийн хар нүхийг хаахгүй бол улс оронтойгоо живнэ гэдгийг Өөрсдөө ч мэдэрч байгаа.
Шар Уянга чи үнэнийг хэлдэг тул дандаа гутаагдан доромжлогдож ялагдана. Монголын намууд бол хар нүх юм. Намын татварт мөлжүүлж хишиг горьдсон харанхуй халтарууд хэнийг ч барьж идэхээс үл буцна. Бурхан чамайг ивээг