Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй өнөөдөр (2019.10.14) уулзлаа.
ФАТФ-ын ээлжит хурал аравдугаар сарын 15-нд Парис хотноо болох юм.
Уулзалтаар үүссэн нөхцөл байдал болон Монгол Улсаас ФАТФ-ын шаардлагыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулж, сонирхсон асуултад нь хариуллаа.
Уулзалтад АНУ, ХБНГУ, БНХАУ, Япон, Австрали, Франц Улс, Европын холбоо, Турк, БНСУ, Их Британи, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Элчин сайдын хэргийг түр хамаарагч нар болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч оролцов.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад хүрэлцэн ирсэн дипломат төлөөлөгчдийн газрын болон олон улсын байгууллагын тэргүүн нарт талархал илэрхийлээд, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын манайд тавьсан шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан болон авсан арга хэмжээний талаар танилцуулж, энэ талаар ФАТФ-ын ерөнхийлөгч, ноён Сянмин Лью-д парламентын тэргүүний хувиар албан бичиг илгээснээ мэдээллээ.
Түүнчлэн маргааш болох ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй байх талаар холбогдох шугамаар хандаж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлэхийг тэдэнд хандан хүссэн юм.
Тэрбээр ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, 4 асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээн аваад байгаа бөгөөд хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсэж, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрэх тул Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэл, төр засгаас хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогыг байнга дэмжиж байдаг Та бүхний хүчин чармайлт, туслалцаа нэн чухал байна гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаар аравдугаар сарын 10-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэлэлцэн баталснаас гадна үүнээс өмнө Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг батлан хэрэгжүүлж байгааг дурдлаа.
Уулзалтад оролцсон Элчин сайд Траян Лауренцю Христеа (Европын холбоо), Масато Такаока (Япон,) Дэйв Воусен (Австрали,), Ёорн Розенберг (ХБНГУ), Филипп Мерлин (Франц), Майкл Клечески (АНУ) болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх, ФАТФ-ын шалгуур үзүүлэлтийг хангах талаар анхаарах асуудлууд, эрсдэлийг бууруулах арга замын талаар санал бодлоо хэлж, энэ асуудлаар Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Сэтгэгдэл0
EUROPUUD CHANGA XUMUUS SHU DEE,BID NARIIN TOLGOIG ILEED SUUJ BDAG XUMUUS BISH SHU,
Естой ухэж байсан пяхлуу, егсен уурэг даалгаврыг нь биелуулж байж тэр жагсаалтад нь орохгуй гардаг болохоос гахай царайлсан хоншоороор гадныхнаас гуйж гувшаад гардаггуй юм. Асар их " бохир " менгений асуудал байгаа.
МАН-ын хулгайч нар Хойд Солонгосод онгоц пуужингийн технологи нууцаар нийлүүлсэн.МАН-ын олигархиуд хойд Солонгос ажилчдыг нууцаар ажиллуулдаг.МАН гадаадад хар тамхины мафийн сүлжээтэй.
Монголыг хэн ийм байдалд хургэсэн гээч Олон жил татвараас зугатаж эцэст нь улс торчдоор дамжуулж 30 гаруй их наядыг татвараас чолоолуулсэн манай олигархууд Хоерт банк бусууд Гуравт хар тамхины сулжээ Доровт авилга монго угаасан хэргуудийг хэрэгсэхгуй болгосон шуугчид Энэ бугдийг хянаагуй Монголбанк
33 их наядын хулгайгаас болоод саарал жагсаалтад орох гэж байгаа шүү дээ. Оффшоорт 17 тэрбум доллар байгаа гээд байсан, тэр нь энэ хулгайлсан 33 их наяд төгрөг байж таарах нь. Энхжаргал энэ хэргийг сонирхож байгаад АТГ даргаас хусуулсан.
сайн байцгаана уу? БИЕ БИ, ӨӨРӨӨ, ХУВЬ ГЭГДЭХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДДЭЭ ЧИРЭГДЭЖ, МОНГОЛЫГ ҮРЭГДҮҮЛЖ, ХҮМҮҮСИЙГ ДОРОЙТУУЛЖ АД ЗЭТГЭРИЙН АЛБИН ЧӨТГӨРИЙН ҮЙЛДЭЛ ХЭРЭГ ХИЙЦГЭЭЖ ЯВСААР ҮҮНИЙГЭЭ ЭНИЙГЭЭ ХҮЛЭЭЖ ЧАДДАГГҮЙ, ҮЙЛДСЭН ХИЙСЭН ХЭРГЭЭСЭЭ БУЛГИДАГ БУСГАДАГ, НҮДЭН ДЭЭР ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ ЯЛГАДСУУД ГЭДГИЙГ ЧИНЬ БАРИН ТАВИН ХАРУУЛДАГААСАА ИЧИХГҮЙ БУСДААС ЦАРАЙ АЛДАН УЙЛАН ДУУГАРЧ, ӨВДӨГ СӨХРӨН ГОНШИГНОЛДОХООСОО ЭВГҮЙРХДЭГГҮЙЭЭ, УЛАЛЗДАГГҮЙЭЭ, ИЧДЭГГҮЙЭЭ.
Хар жагсаалтад оруулаад тартагт нь тултал шахаад огоосой. Тэгж байж л энэ манкурт болсон мулгуй ард тумэн хулгайч нарын боолчлолыг авч хаях байх.
Хар жагсаалтад оруулаад тартагт нь тултал шахаад огоосой. Тэгж байж л энэ манкурт болсон мулгуй ард тумэн хулгайч нарын боолчлолыг авч хаях байх.
Хар жагсаалтад оруулаад тартагт нь тултал шахаад огоосой. Тэгж байж л энэ манкурт болсон мулгуй ард тумэн хулгайч нарын боолчлолыг авч хаях байх.
Хар жагсаалтад оруулаад тартагт нь тултал шахаад огоосой. Тэгж байж л энэ манкурт болсон мулгуй ард тумэн хулгайч нарын боолчлолыг авч хаях байх.
Хар жагсаалтад оруулаад тартагт нь тултал шахаад огоосой. Тэгж байж л энэ манкурт болсон мулгуй ард тумэн хулгайч нарын боолчлолыг авч хаях байх.
Хар жагсаалтад оруулаад тартагт нь тултал шахаад огоосой. Тэгж байж л энэ манкурт болсон мулгуй ард тумэн хулгайч нарын боолчлолыг авч хаях байх.
Хар жагсаалтад оруулаад тартагт нь тултал шахаад огоосой. Тэгж байж л энэ манкурт болсон мулгуй ард тумэн хулгайч нарын боолчлолыг авч хаях байх.
Монголын баялгийг хэдхэн хулгайч хятадтай нийлж ухаад монго нь монголд орж ирэхгуй цаашаа явж ард тумэн ядуурал овчин зовлонд баригдаж байна. Яг 200 он хуртэл еврей нар оросыг тонож байсан схемээр явж байна.