ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын худалдааны завсрын хэлэлцээрт гарын үсэг зурах хугацаа 12 дугаар сар хүртэл хойшлогдож магадгүй байна.
Д.Трампын засаг захиргааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, одоогоор уулзалт хийх нөхцөл болон уулзалтыг хаана зохион байгуулах талаар хэлэлцэж байгаа аж. Европболон Азийн хэд хэдэн орныг тэр дундаа Швед болон Швейцарт талуудын уулзалтыг зохион байгуулах боломжийг судалж байна.
Хоёр улсын удирдагчид байнгын харилцаа холбоотой ажиллаж байгаа тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан өмнө нь мэдэгдсэн юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд ялвал Хятад улс АНУ-д эдийн засгийг сорон мөлжиж АНУ эдийн засгийн хямралд орно.