Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зэрэг нэр бүхий 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг өнөөдөр (2019.12.02) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсад Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1992 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд 2005, 2011 онуудад шинэчлэн баталж байв.
Хамгийн сүүлд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тусдаа, бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан бөгөөд уг хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Хуулийн дагуу Улсын Их Хурлын, аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг явуулах явцад хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигчид, сонгуульд оролцогч нам, эвслээс илэрхийлж байсан байна.
Дээрх 3 төрлийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинж чанартай бөгөөд тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуульд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг цөөнгүй хүндрэлд хүргэж байсан гэж төслийн үзэл баримтлалд дурджээ.
Иймээс Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж, боловсронгуй болгох шаардлагын үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжилд эергээр нөлөөлөх байдлыг үндсэн шалгуур болгон тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог сонгон авсан байна. Ингэхдээ 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдох юм. Ингэснээр нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэрт шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ.
Түүнчлэн,
- Сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх;
- Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1-р сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэх;
- Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх;
- Сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох;
- Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.
Сэтгэгдэл0
Ах дүү 2 чайна бна шдээ нүдэнд хзйтэн хүүрүүд
саналын тоогоороо хуучин гарууд 26 нь үлдэнэ гэсэн санаа шүү дээ. Монголын нийт сонгогчдийн санлыг үнэлээд л 26 хүн гаргаад ирнэ гэсэн үг.
АН-ын хэлээд байгаа холимог тогтолцоо дээрээ. Тэгэхгүй бол энэ МАН-ынханы яриад байгаа балай ЗҮЙЛ бол өөрсдөө л гарах гэсэн заль. Тэгээд ч 26 хүн гэвэл 30 гаруй намын нэр дэвшигчийн НЭРС чинь 1 бүтэн ном биздээ. ЭРҮҮЛ УХААН хаана байнаа
Хоер хужаа хол очиж хуцацгаа..
Муу ч сайн ч одоогийн 76 тойргоор энэ удаад явуулах нь зөв. Тэр пропорциональ буюу намын жагсаалт бол Монголд огт тохирохгүй. Монголчуудын оюуны түвшин сайжирч, нийт хар масс юмны учир начрыг олдог болсны дараа л юу юм гэхээс, яг одоо бол огт хэрхэвч зөвшөөрч болохгүй. Яг үнэндээ өнөөгийн Монголд “Нам гэдэг бол гэмт хэргийн бүлэглэл”-ийг хэлнэ. Төрийн суудлаар далимдуулж гэмт хэрэгтнийг өршөөж, өөрсдөө гэмт хэрэг хийж авилгал авдаг МАФИ.Өөр юу ч биш. Жирийн ардын хүүхэд шударгаар гарч ирэх магадлал маш бага, заавал намд мөнгө төлж байж сонгуульд өрсөлдөх эрхээ авах тул пропорциональ буюу намын жагсаалтыг яг одоо оруулж хэрхэвч болохгүй. Мангар л биш бол 20 онд МАН, АН,МАХН болоод бусад наманцрыг дэмжих хүн Монголд байхгүй. Ард түмэн нэр төр цэвэр, эрдэм мэдлэгтэй, шударга, залуу үеийг дэмжих болно!!!
Энэ тхуулиар бол манай АН-аас нэгч хүн гарахгүй нь Тэгэхээр бидэнд намын жагсаалтаар сонгогдох ганц боломж байна. Үүнийг сайн эсэргүүцвэл намын жагсаалтаар орж болох юм байна
Хөдөөд нэг аймаг хотод нэг дүүрэг нэг тойрог гэсэн нь дээр дээ. Хүн амын тоогоор мандат өгөөд очерын эхний хэд нь сонгогдох.
сайн байцгаана уу? Надад болохоор энэхүү хувилбар буюу 26 ЭТГЭЭД #ТОМ ТОЙРОГ БУЮУ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН САНАЛААР СОНГОГДОНО#, ҮЛДСЭН 50 ЭТГЭЭД #БАГА ТОЙРОГ БУЮУ НУТАГ ОРНЫ ИРГЭДИЙН САНАЛААР СОНГОГДОНО# гэдэг АНУ-ЫН СОНГУУЛИЙН БҮТЦИЙГ МАН АН гээч намууд #МАНАНдуулж буй юм бишүү#, надад бол МОНГОЛЫГ, МОНГОЛЫН ТӨРТЭЙ НЬ, МОНГОЛ УЛСТАЙ НЬ, МОНГОЛ ХҮМҮҮСТЭЙ НЬ, МОНГОЛЫН ХҮН АРДТАЙ НЬ ДОРОМЖИЛЖ, ТОХУУРХАЖ, ҮЛ ТООДОГ, ЭС ОЙШООДОГ ӨНӨӨ Л БОЛХИ, ЗАВААН, БҮДҮҮЛЭГ, АМЬТАНЛАГ ХИЙЦ НЬ, МӨН ГИШҮҮНЭЭС БУУХААР ТЭР ЧИГЭЭРЭЭ ЭРҮҮ ГЭМТ ХЭРЭГТЭН НЬ ИЛ ДОЛ БОЛЖ БАЛРАХ ГЭЭД БАЙХ, БАХЬ БАЙДГААРАА тийм л үзүүлэн үзэгдэх. АНУ-ын сонгуулийн суурь барьц болохоор, Конгрессын гишүүн Улс Орон Даяараа буюу АНУ-ын Хүн Ардаас, -26 этгээд Их Тойрог буюу Монгол Улсын Нийт Иргэдээс-, сонгогддог. Төлөөлийн Танхимын Гишүүн Нутаг Орноосоо буюу өөрийнхөө Улсаас, -50 этгээд Бага Тойрог буюу Нутаг Орноос-, сонгогддог. АНУ-ын Сонгуулийн Бүтэц #МАНЧЛАГДСАНЫ ДҮР# биш байна гэжүү. Миний санаа бодол эндүү байж ч болзошгүйээ
...ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН НЬ..., Төлөөллийн Танхимын Гишүүн...
Төв Азийн өндөрлөгт Орос, Хятадын хооронд нэгэн зэрлэг омгинхон амьдардаг бөгөөд тэдийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчим гэсэн ойлголт огт байхгүй. Хамгийн хүчтэй, бяртай хүн Уул уурхайн сайд хийнэ. Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ. Бүх яам, агентлат нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа замгамжлан ажиллана. Үндсэн хуулийг нь МАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд нь хүүхний бөгс илнэ...???!!!
НАМЫН ЖАГСААЛТААС ЗАЙЛСХИЙСЭН НЬ ЗӨВ БОЛЖЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ ЭРДЭНЭЭГИЙН ГАРУУД ХЭН ХЭН ГАРЧ ИРЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙГАА ГЭЖ САНАНА ТА НАР ККК ЁСТОЙ ЖИНХЭНЭ СОЛИОТОНГУУД.......
НАМЫН ЖАГСААЛТААС ЗАЙЛСХИЙСЭН НЬ ЗӨВ БОЛЖЭЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ ЭРДЭНЭЭГИЙН ГАРУУД ХЭН ХЭН ГАРЧ ИРЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙГАА ГЭЖ САНАНА ТА НАР ККК ЁСТОЙ ЖИНХЭНЭ СОЛИОТОНГУУД.......
одоогийн систем МАНыг хэзээ ч ялуулахгүй НИЙГЭМ АСАР ИХ БУХИМДАЛ ихтэй байна ХАРИН ГИШҮҮДИЙН санал хорин зургаан СУУДАЛД олон суудал ардын НАМД гарцаагүй ӨГНӨ хэн ч олонх болохгүй УИХ бий болох нь ардын намд МАШ ИХ АШИГТАЙ хүссэн хүсээгүй хамтарсан засгийн газар бий болно НАМБАРЫН ЭНХБАЯРд маш АШИГТАЙ СОНГУУЛИЙН СИСТЕМ энэ мөн дөө АРДЧИЛСАН НАМд бага зэрэг ашигтай АРДЫН НАМ ҮХЛИЙН ЦОХИЛТООС аврах сонгуулийн ШИНЭ ХУУЛЬ