sonin.mn
ПАРИС. /TASS/. Манай улсын эрх баригчид Холбооны улс байгуулах тал дээр хэзээ ч буулт хийхгүй хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалтын дүнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
 
“Украины Ерөнхийлөгчийн хувиар хэзээ ч зөрчихгүй, ард түмний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй хэд хэдэн зарчмын нэг бол Холбооны улс байгуулах боломж юм. Украин бол нэгдмэл улс” юм хэмээн тэрбээр мэдэгджээ. Украин бол тусгаар тогтносон, бие даасан, ардчилсан улс учир улсын хөгжил, хөдөлгөөний чиглэлд нөлөө үзүүлэх боломжгүй юм хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.  
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг