БЭЭЖИН. /RIA Novosti/. Түүхэнд анх удаа үр хөврөлийн генийг өөрчилж чадсан тухайгаа өнгөрсөн онд мэдэгдэж байсан Хятадын эрдэмтэн Хэ Зянькуйд тус улсын өмнөд нутгийн Шэньжэнь хотын Наньшань хотын дүүргийн шүүх гурван жил хорих ял оноож, 3 сая юанийн /422.5 мянган ам.доллар/ торгууль ногдуулсан байна.
Хятадын төв телевизээр мэдээлснээр, хүний үр хөврөлийн ДНХ-г хууль бусаар өөрчилсний улмаас генийн өөрчлөлттэй гурван хүүхэд төрсөн хэргээр мөн Жан Жэньли, Цинь Зиньжоу гэдэг өөр хоёр эрдэмтэн шалгагджээ. Жан Жэньлиг хоёр жил хорьж, 1 сая юаниар /140.8 мянган ам.доллар/ торгох шийтгэл оноосон бол Цинь Зиньжоуд 1 жил зургаан сар хорих ял оноож, 500 мянган юанийн /70.4 мянган ам.доллар/ торгууль ногдуулсан байна.
Хятадын эрдэмтэн Хэ Зянькуй ДНХ-г нь өөрчилсний дүнд ХДХВ-ийн халдварыг эсэргүүцэх чадвартай хүүхдүүд төрснийг 2018 оны 11 дүгээр сарын 8-нд мэдэгдэж дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Тэрбээр Хятадын эрдэмтэд төдийгүй эрх баригчдын шүүмжлэлд өртсөн юм. БНХАУ-ын Эрүүл мэнд, төлөвлөгөөт төрөлтийн улсын хорооноос мөрдөн шалгах ажлыг тэр даруй эхлүүлж, үр хөврөлийн ДНХ-г өөрчлөхтэй холбоотой Хэ Зянькуйн судалгааны бүх ажлыг зогсоохыг тус улсын Шинжлэх ухаан, технологийн дэд сайдад үүрэг болгосон байна.
Хэ Зянькуй өөрийн цуглуулсан мөнгөөр бие даан туршилт судалгаа явуулсан бөгөөд түүний туршилт нь БНХАУ-ын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн учир тэрбээр үүнийхээ төлөө заавал хариуцлага хүлээнэ гэж дуулиан тарьсан хэргийг мөрдөн шалгах багийнхан мэдээлжээ.
Хэдийгээр ХДХВ-ийг эмчлэхэд ахиц дэвшил гарч байгаа боловч энэ өвчин дэлхийн хэд хэдэн улсад юуны өмнө хөгжиж буй орнуудын иргэд нас барах гол шалтгаан хэвээр үлдэнэ гэж Хэ Зянькуй өөрийн ажлыг зөвтгөн мэдэгдэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Өмхий хуж аа
Коперникийг лам нар шатааж алсан гэдэгтэй адилхан үйлдэл болжээ дээ. Хуулийнг зөрчсөн гэж үзэж. Гэхдээ хүний генийг өөрчилж болохгүй гэсэн хуулийн яг заалт абйгаа юу? Хүн төрлөхтний хөгжил цаашид хүссэн, эс зөвшөөрсөн чхөгжлийнхөө дараагийн шатны алхам руу орно. Эрдэмтэд ойрын хугацаанд цагаатгагдах болох доо.
erguu pisda min.ene turshilt chinii huuhdiig cham shig erguu gahai tolgoitoi,nohoi suultei ,etseg ehee barij idehees ch butsahgui mutant bolgoj turuulehiin uudiig neene gesen ug.hunii geniig injenerchilne gej yugaa hutsaad baigaa hulgaich ve...
Хятадын төрийн хамгаалалтанд орж цэргийн тусгай хүчнийхнийг хуулийн дарамтан дор өөрчлөөд байж дээ. Энэ бол хүн төрөлхтөний хувьсалын эхлэл магадгүй ертөнцийн төгсгөл болох эхлэл болж мэднэ.
haramsaltai. tom amjiltad hyrsen erdemtdiig muuhaigaar doromjilj shiitgelee. olon Saya DOH-iin haldvartai etseg ehchyyd olon Saya doh-toi hyyhdyyd toryylj mash ich zovj shanalj baina
Сохор үхэрт худаг бүү үзүүл гэж.муу хүмүүст эрдэм ном сургачихаар ийм л юм хийнэ дээ
harvaas muuhai hun bna
Бусад нь ч яахав. Хятадын ШУ аймаар хөгжиж байна. Харин манай улс ШУАкадемиа бүр хааж орхисон. Яана даа яана. Энэ улс оронд болж бүтэж байгаа юм алга.