sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэжээ.
 
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Улсын шалгалт гэхээр заавал үздэг хэдхэн хичээлээр авдаг. Тэгэхээр бусад хичээлүүд орхигддог. Тиймээс бид сурагчдыг бүх хичээлийн талаар мэдлэгтэй болох нь зөв гэж үзэж байна. Түүнчлэн таван долоо хоногийн хичээлийг телевизээр дамжуулан зааж байгаа. Гэхдээ энэ хангалттай биш учраас сургууль эхлэхэд сурагчид амралтын өдрүүдэд нөхөж хичээллэх, гуравдугаар улирлын амралтаар амрахгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэж, теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар үргэлжлэх бөгөөд дүнг 4 улирлын дунджаар гаргана гэсэн байр суурьтай байна. ЭЕШ хэвийн үргэлжилнэ. Энэ жил 28 мянга орчим сурагч 12 дугаар анги төгсөнө” гэв. 
 
 
 
П.Хүслэнтуяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг