2020 оны УИХ-ын сонгууль удахгүй болж, эрх баригч намынхан дүнгээ тавиулна. Тэгвэл өнгөрсөн дөрвөн жил МАН-ынхан хэрхэн ажилласныг мөрийн хөтөлбөрийнх нь хэрэгжилтээс харж болохоор байна. Өөрсдөө мөрийн хөтөлбөрийнхөө 80 гаруй хувийг биелсэн гэж мэдээлээд байгаа юм. Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН юу амлаж эрх баригч нам болсон гэдгийг дахин сануулъя.
Тэд иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян, хүчирхэг Монголыг цогцлоож чадна гэжээ. Мөн МАН-ынхан бизнес эрхлэгчдийг дэмжиж зарим татварыг тэглэнэ гэсэн байна.
Шинэ төрлийн татвар нэмэхгүй гэжээ. Харин тэд эрх баригч нам болсноор амлалтаасаа буцаж, хэлсэн ярьсныхаа эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.
Тухайлбал, Шинэ төрлийн татварыг нэмж, Татварын багц хуулийг батлуулсан. 2019 оны нэгдүгээр сараас есөн төрлийн татвар нэмэгдэж ард иргэдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүллээ. Ингэж ажиллана гэж иргэдээс санал аваагүй.
Иргэдээ ядуурлаас аварна гэжээ. Харин ядуурлын тоо багасах биш улам нэмэгдсээр байна. Эх орноо өрнөөс салгана гэжээ. Гэтэл шинэ бонд гаргаж бондын төлбөрөө бондоор төлж, хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх хэлбэрээр ажилласан. Саяхан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийхдээ “Монгол Улс маш их хэмжээний гадаад өртэй байна.
Тодруулбал, 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийг эргэн төлнө” гэсэн байна.
Түүнчлэн боловсролын салбарт сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулдаг болгоно, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна гэжээ. Анги дүүргэлт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд хоёр ээлжтэй болгоно. Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн суралцах боломж бүрдүүлнэ. Үүнээс гадна өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийг ил тод нээлттэй сонгож, суралцагсдын тоог хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийхээр амласан. Энэ амлалтууд биелээгүй.
Мөн тэтгэвэр тэтгэмжийг жил бүр нэмэгдүүлж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэж МАН амлажээ. Цалинг жил бүр үе шаттай нэмнэ гэжээ. Цаашилбал, тэтгэврийн зөрүүг арилгах бодлого хэрэгжүүлнэ гэсэн байна. Мөн өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлж, орлого багатай иргэдээ төрөөс тэтгэнэ гэжээ. Монгол төгрөгийн ханш уналтыг зогсооно гэсэн байна. Гэвч төгрөгийн ханш 2016-2020 оны хооронд 42 хувиар унасан нь иргэдийн цалин хангамж, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөөд байна. МАН энэ амлалтаа ч хэрэгжүүлж чадаагүй.
Мөн МАН хашаандаа амины орон сууц барьсан айлыг ипотeкийн зээлд хамруулна, тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг төр даана, хувийн хэвшлийг бүх талаар дэмжих, ЖДҮ, өрхийн бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 21 аймагт импортыг орлох 100 үйлдвэр барина, залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулна. Орон сууцны түрээсээр урьдчилгаанд тооцуулдаг болно гэсэн байна. Гэвч мөн л дээрх амлалтууд биелээгүй. Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана гэжээ. Гэвч одоо МАН-ын Засгийн газар бүгд давхар дээлтэй ажиллаж байна.
Энэ бүхнийг 2016 онд МАН амлаж, УИХ-д олонхийн санал авч эрх баригч нам болсон. Тэд өнөөдөр мэдэгдэхдээ мөрийн хөтөлбөрийнхөө 80 гаруй хувийг биелсэн гэж яриад байгаа. Энэ бүхнээс лав биелсэн зүйл харагдахгүй байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutga MOGEUH
Oдоо тэгээд яах юм бэ. АН- ыг гаргаж үзлээ. АН авилга аваад улс орноо худалдчихаад ардчилал та нарт өгсөн гээд аод түмний ам таглана. Ийм нөхцөлд аль бага хохиролтойг нь сонгохоос яах вэ. Эрдэнэтийг идэх ОюуТолгойг авилгаар гадныханд өгснөөс ЖДҮ хамаагүй бага хохиролтой юм. Тэгэхээр МАН-ыг сонгохоос өөр сонголт алга. Шинэ нам эвсэлүүд гарчихвал өнөө шуудайнд хийсэн эвэр гэгч болоод 4 жилийн хугацаанд бас тараагаад хаячих болов уу гэсэн болгоомжлол байна.
Чи чацга шиг юм байна. Тийм болохоор амьдрал чинь тийм байгаа. Сохор арчаагүй идэвхигүй үлбэгэр хүмүүсийн төлөөлөл байнаа чи новш.
Цалин сая гарчихсан статистиктай юм байна лээ. Яаж тооцоод байдаг юм бол? Зүгээр л сайн ярь. Тэнэгүүд итгэж л таараа. Худлыг мянга давтахаар үнэн болно гэсэн зарчим барьж байх шиг байна даа. Хүрэлсүхийн рейтинг өндөр байгаа юм гэнэ лээ. МАН-аа ахин сонгож мандуулахыг нь 50 он хүртэл хүлээхээс. Ард түмэн ч ахин сонгох үнэн дуртай байгаа бололтой
Хийсэн ажил нь луйвардах хулгайлах дээрэмдэх хүчиндэх аллага үйлдэх хуйвалдах зэрэг улс эх орон ард түмнийхээ эсрэг хийсэн гэмт үйлдлүүд байгаа. Энэ бусармаг ажлынхаа биелэлтийг 80%гэж үзсэн шиг байна.
Одоо АН-ын нэг гаргаад цалингаа 3 сая болгуулах гээд үзэхээс.
МАН ЫГ БҮР МӨСӨН ТАРААХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМНИЙГ ДАНДАА ХОРЛОНО.
ЗГ зарим нэг утаа, төмөр зам, ТТ, газрын тосны үйлдвэр гэхмэт ажлыг сайн хийж буй боловч ард түмнээ ядууруулж байна, газрын татвар, элдэв хураамж, торгууль, түүнийг дагасан авилга цэцэглэж байна, татвараас өмнө бүхнийг хуураж авчихаад татварын том хөнгөлөлт үзүүлж байна гэж шоудах юм даа, жижиг компаниуд иргэдэд ашиг орлого гэх юм бараг юу ч үлдэхгүй, жаахан орлогоо банк, ломбардны зээлд өгөөд дуусч байна, ядаж байхад ломбард, ББСБ мөнгө ЖДҮ сангаар дамжиж ирсэн улс төрчдийн төсвөөс авсан бидний татварын мөнгөөр манийгаа эргээд шулж байна
Эрүүл Монгол хүн, Ажилтай Монгол хүн, Орлоготой Монгол хүн болгоо гэж бид 2012 онд хэлсэн. Тэгээд болгоод өгөө биз дээ . АН-ыг сонгож бай За юу Одоо дахин сонго Тэгэхгүй бол хохь чинь
Шинэ улстөрийн хүчин, шинэ тэр тусмаа үнэхээр боловсролтой залуу үеэсээ бид одоо цэрвээд, айгаад болгоомжлоод байхын хэрэг огт байхгүй. Тэдний сэтгэхүй дэлхийн хурдтай таарч байгаа. Харин ахимаг насны бид л хэт хуучинсаг үзэл гаргаад, залуу шинэ үеээ дараад боломж олгохгүй, хуучин ялзарсан 2 улс төрийн нам, улс төрчидтэйгээ зууралдаад байна. Энэ залуу дунд үе чинь өөрсдөө ирээдүй хойчдоо амьдрах, бас үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод улсаа хорлох юм огтхон ч хийхгүй гэдэгт би улам итгэлтэй болж байна. Одоо бол Нямдорж, Лүндээ, Улаан, Н.М.Энхболд, Тэрбишдагва г.т болон МАН АН-ийн бусад ихэнхээс ч шахаад идээ бээр л гоожихоос шүүс ч гарахгүй
АН-ыг сонгож байж хоолтой хононо шүү гуйлгачингууд минь. Олон юм донгосолгүй АН-ыг сонго
МАН байнга худлаа амлалтаар ард түмнийг хуурч ялалт байгуулж байсан учраас одоо ард түмэн хэзээ ч хууртахгүй шүү. Энэ намыг сонгохгүй ээ, бүү горьд.
МАН байнга худлаа амлалтаар ард түмнийг хуурч ялалт байгуулж байсан учраас одоо ард түмэн хэзээ ч хууртахгүй шүү. Энэ намыг сонгохгүй ээ, бүү горьд.
МАН өөрийнх нь нам биш бол бусад хүмүүс, ялангуяа өндөр настан, хүүхдийг алагчилж үзсээр ирлээ. Амласан амлалтаа огт биелүүлээгүй шүү!!
МАН өөрийнх нь нам биш бол бусад хүмүүс, ялангуяа өндөр настан, хүүхдийг алагчилж үзсээр ирлээ. Амласан амлалтаа огт биелүүлээгүй шүү!!
МАН-д олон жил худлаа ярьж, хүн хэлмэгдүүлэгчид маш олон байгаа. Ичих нүүр гэж байхгүй болсон хүмүүс гэдгийг ард түмэн бид ойлгодог, мэддэг болсон цаг ирсэн дээ.
МАН 2000 онд л төрөө хямарлаас аврая түмнээ ядуурлаас аврая гэж байсан энэ үг сонгууль болгоноор утга нь хэвээрээ үгийг нь жоохон өөрчлөөд л байсан 20 жил өнгөрлөө улам ядуурсаар л байна
MAN namiig taraaj buh darga nariig shorond hiisnii daraa Mongol hugjinu. Mandchilaliin 30 jiliin oin mend.
MAN namiig taraaj buh darga nariig shorond hiisnii daraa Mongol hugjinu. Mandchilaliin 30 jiliin oin mend.