sonin.mn
“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын гэрээ”-г соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг Монгол Улсаас Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсангийн Баттулга, Казахстаны Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Нурышев Шахрат нар Нур-Султан хотноо энэ сарын сарын 26-нд солилцов.
 
 
 
2018 оны гуравдугаар сарын 29-нд Астана хотноо байгуулсан уг гэрээний гэрээг соёрхон баталсан тухай батламж жуух бичиг солилцсон өдрөөс 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.  21 зүйлтэй энэхүү гэрээ ялтан шилжүүлэх болон шилжүүлэхээс татгалзах нөхцөл, хүсэлт гаргах журам, ялтныг шилжүүлэх, шийтгэх тогтоолыг гүйцэтгэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулан байна.
 
 
 
Жуух бичиг солилцох үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны тулгамдсан асуудлаар санал солилцож, энэ онд төлөвлөсөн хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал, ажлуудыг “COVID-19”  цар тахлын нөхцөл байдал тогтворжсоны дараа энэ оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэхээр тохиров.