Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан.
Тэгвэл хэрэг гарснаас хойш АН-ынхан хүүхдүүдийн үхлээр улс төр хийж, бүх бурууг нийслэлийн одоогийн Засаг дарга С.Амарсайханд тохож эхэлжээ.
Гэтэл үнэндээ уг хэргийн буруутан нь АН-ынхан өөрсдөө юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажиллаж байхдаа өөрийн намын гишүүн И.Нарантуяагийн эзэмшлийн “Хан талст” компанид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан наран шарлагын талбайг хийх ажлыг өгчээ.
Гэвч тус компани нийслэлийн өмчийн газар дээр өөрийн хувийн өмч мэт дур зоргоороо аашлан, зөвшөөрөлгүй барилга барьсан байдаг. Тиймээс нийслэлийн холбогдох газруудаас удаа дараа албан бичгийг “Хан талст” компанид хүргүүлж байсан.
Харин энэ сарын 10-нд нийслэлийн одоогийн Засаг дарга С.Амарсайхан биечлэн Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших барилгуудтай танилцаж явах үедээ, “Хан Талст” ХХК наран шарлагын газрын талбайд зөвшөөрөлгүй барилга барьсныг мэдсэн.
Тэр даруйд арга хэмжээ авч, тус компанийн барилга барих үйл ажиллагааг зогсоосон.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан наран шарлагын газар нь одоог хүртэл ашиглалтад ороогүй байна.
Намын нөхөртөө найр тавьж, захирамж гаргасан хэргийн эзэн хэнгэргийн дохиур хотын дарга асан Э.Бат-Үүл, наран шарлагын талбай барих газар зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” компани ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?
“Хан талст” ХХК нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн асан, Хүүхдийн төлөө газрыг удирдаж байсан И.Нарантуяагийн гэр бүлийн өмч юм.Хүүхдийн байгууллага төлөөлж байсан хүний гэр бүлийн компанийн улмаас хүүхдүүд амь эрсэдлээ. ДААНЧ ХАРАМСАЛТАЙ.
Хэргийн мэдээллийг харахад, амь эрсэдсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлынх байжээ. Инээж хөөрч, дэгэж дэрвэн аав ээж, өвөө эмээдээ нар нь болж явсан бяцхан үрс хэнэггүй, хариуцлагагүй компанийн улмаас энэ хорвоог үүрд орхилоо.
Улс төрийн сонгууль дөхөж байгаа энэ өдрүүдэд цаг бусаар амиа алдсан тэдгээр хүүхдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх сэтгэл, хүний мөс, улс төрийн ёс зүй, монгол хүний жудаг АН-ынханд байна уу.
Сэтгэгдэл0
Hotiin dargiig buruutgaad bh ym bhgui harin ter I.Narantuya bolon busad holbogdoh humuusiig l buruutgasan ni deer
Tiim shuu. Hotiin darga buruugui
Yaj hunii chihej chadaj bnaa. Kompanii ezed buruutai
Амарсайхан унагаачихсан биш. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын буруу ш дээ ямар ч хараа хяналт байхгүй
Zov sh tee
39 бие даагч гараад ирэхэд л бүх зүйл 180-р эргэнэ гоёо гоё. Бүх Монголчууд өөрчлөлт хийх цаг хэтэрсэн 30 жил дарагдсан бие даагчдад 100% өгцгөөе!!!
АН-н дэмждэг Ми овогтоос хэлээд Төвийн мээрүүд Улаанбаатарт газар хөрөнгө дээрэмддэг гачин жишиг тогтоосон.Удмаа нуусан хужаануудын бохирыг нь хааж өөрөө ч овоо цуцалсан бурят Батүүл АН-х.
Батүүл АН-ы гишүүн И.Нарантуяа нарыг хэрэгт тат. Буруугаа бусад руу чихэхгүй шүү. Ардчилсан намыхаан?
Ichdeggui amitad be. Hatuu haritslaga tootsoh heregtei. Davarsan yumnuud ve. Huuhdiin ami nadaar toglochihood
Ichdeggui amitad be. Hatuu haritslaga tootsoh heregtei. Davarsan yumnuud ve. Huuhdiin ami nadaar toglochihood
МАН-ынхны газрын хулгай дээрмээс болж хүүхдийн амь нас үрэгдсэн байна.Энэ өвөл МАН-ын шахсан түлшнээс болж хичнээн монгол хүн амь насаараа хохиров.Ганц хүнийг ажлаас халсан болоод хэрэг явдлыг мартагнуулах гэж байгаа МАН-ын алуурчид хулгайчууд өөрсдөө зайлцгааж далдрах естой.Манайхаас бусад газар улс даяараа эсргүүцэл зарлаж буруутай хулгайч нарт хариуцлага хүлээлгэдэг.МАН-ын хулгайчууд хээв нэг юу ч болоогүй юм шиг ууж идэхээ бодоод хивээд зогцсоцгоож байх гэж.Хэзээ Монгол улсад шударга ес журам үйлчилж эхлэх бол?
Өнөө газар, өнгө, мөнгөний дайнд нэрвэгджээ. хөөрхий хүүхдүүд.
Муу бол хойт талын хар овоохой гэж үг байдаг.Нэртэйгээр нь АН-ын засгын газрын үёд осол гарч хүүхэдүүд ээждээ гээд бичээд байгаач идэвхитэн бичигч нараа
Avulgui ajilgaag hangaagui tend uil ajilgaa yabuulj bui baiguulaga 100 hubi buruutai Tom hariutslga huleeh eostoi
Цөөрөм үүсгэсэн нь, онц байдал, хорио цээр тогтоосон цагаар хүүхдүүдээ хараа хяналтгүй явуулсан эцэг эхчүүд нь буруутай байх даа.
OOrsdoo shorond yavnaa ta nar uilee edelne Bitgii hulgaich salga ambangaa hamgaal Zugeer ajilaa hiij yavaa hotiin dargiig buu gutge hulgaich aluurchid aa
Nugelt batuul chivelt narantuya saranchimeg naraas huuhduudiin amiig neheh ni zuitei!
АН-ыг магтаад бичвэл эсвэл МАН-ыг муулаад хаявал барьж идэхээ шахаж байна даа цаана чинь, за тэгээд Хүрэлсүхийг муулчихвал за тэгээд ална тална болоод хэцүү л байна шүү
И нарантуяа болон тэдний гэр бүл гэж шуналтай аныг тэтэгдэг компани шүү дээ 4 хүүхэдийн амь насыг энэ шуналтай луйварчидаас нэхэх хэрэгтэй шүү!! эцэг эхд нь бурууг нь тохоод хэдэн мөнгө өгөөд сална гээд байж байгаа байх шүү ??? Эд нарт мөнгөнөөс өөр юуч бодохгүй шүү
Hatuu hariutslaga tootsoh heregtei
Өнгөрсөн 4-н жил нийслэлиыг МАН засаглаж байсан биздээ энэ хугацаанд ямарч арга хэмжээ авах боломж байсан баймаар юм. Буруугаа бусдад чихдэг арга барилаар хариуцлагаас мултрах аргыг МАН -ууд хайж байгаа нь арчаагүй болсныг нь илтгэж байна.
Yamar ch tohioldold hariutslagiig MAN-n zasaglal huleeh yostoi.Amarsaihan huleene.MAN-han bas l buruugaa busdad tohdog zalia hereglehnedee...Tegj bolohgui...
МАНАН 2 уулаа хотын газрыг зарж баяжсан.Ялангуяа хүүхдүүд тоглох төлбөргүй мөн хүүхдийн паркийн ихэнх газрыг зарсан.Хот төлөвлөлтийн стандарт байхгүй болсон.Орон сууцнуудын хоорондох талбайд байшин барилга барьсанаас газар хөдөлбөл өчнөөн хүн үхэхээр байдалд оруулсан.Энэ сонгуульд энэ 2 намыг дэмжихгүй байх хэрэгтэй.
энэ АН гэж манангийн үүр уурхай болсон өмхий үнэртсэн намаас ард түмэн хагацах цаг ирж хорон муу санаатай новшууд шоронд хатах цаг ирэх вий