УИХ-ын гишүүн П.Мөнхтулга сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тодруулбал тэрээр:"Монголчууд бүгдээрээ баяр наадам, Цагаан сараар бөхөө л хардаг. Гэтэл улс төр нь хүртэл байнга хэрүүлтэй, бөхийн асуудал ч мөн адил маргаан дагуулсан хэвээр байна. Ингэж аливаа зүйлийг үзэх бүрд хэрүүл маргаан дагуулдаг байж болохгүй.
Хууль эргэж үйлчлэх ёсгүй гэсэн зарчим байдаг. Өнгөрсөн хугацаанд болсон асуудлыг дараа нь гарсан шинэ дүрэм, журмаар буцааж шийдэх нь зөв биш.
Хэрэв үнэхээр шинэ дүрэм, журам гарсан бол түүнийг цаашид хэрэгжүүлэх ёстой. Харин тухайн үед мөрдөгдөж байсан дүрэм журам байсан юм бол шударга ёсны үүднээс бүгдэд нь ижил тэгш үйлчлэх ёстой.
Тиймээс ганцхан Р.Пүрэвдагва болон Архангайн хоёр бөхийн асуудлаар хязгаарлахгүй, өмнө нь зураг, телевизийн бичлэгээр гарсан бусад зөрчилтэй асуудлуудыг ч мөн адил авч үзэх хэрэгтэй. Тухайлбал санаатайгаар өрсөлдөгчөө гэмтээсэн байж болзошгүй үйлдлүүд байгаа бол тэдгээрийг ч шалгаж, ижил шалгуураар шийдвэрлэх ёстой.
Энэ асуудлаар бөхийн холбоод тодорхой байр суурь гаргаж, шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй. Би ч гэсэн гишүүний хувьд албан бичгээр хандаж, энэ асуудлыг хөндөнө. Хэрэв ямар нэгэн субъектив хандлага, ялгавартай шийдвэр байгаа юм бол яагаад бүгдэд нь адилхан үйлчлэхгүй байгаа талаар тодорхой хариулт өгөх ёстой.
Спорт бол мэдээж өрсөлдөөн, хор шар, сэтгэл хөдлөлтэй зүйл. Гэхдээ тамирчин хүн сэтгэлзүйгээ барьж, ёс зүйгээ сахих үүрэгтэй.
Хэрэв шийдвэр нь хувь хүний хандлага, өс хонзон, субъектив байдлаар гарч байгаа бол энэ нь спортын зарчимд нийцэхгүй.
Тиймээс энэ асуудлыг зөвхөн нэг бөхийн асуудал гэж харахгүй, үндэсний баяр наадмын үнэ цэнэ, шударга өрсөлдөөний зарчмын хүрээнд нарийвчлан авч үзэх хэрэгтэй. Монголчууд наадам, Цагаан сараар бөхөө үздэг ард түмэн учраас бөх, улс төр аль аль нь байнга хэрүүл маргаантай байж болохгүй." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Баасан - 06 сарын 12,
2026
Сэтгэгдэл7
УИХ-д нэр дэвшүүлж байгаа юм шиг аймаг болгоноос 1 бөхөд хариуцлага тооцох хэрэгтэй байжээ. Эсвэл олон бөх байгаа юм чинь тэгээд л явж байгаа гэх юм болов уу...
Тэр Магалжавд л учир байгаад байгаа юм ! Тэгэж байгаад Архангайн баньд нарт намалдагаа нээлгүүлэх гэж байгаа юм ! Нээгээд өгөөсэй !
Аймгийн нэрсийн дарааллаар явж байгааг ойлгодоггүй юмуу
Аймгийн нэрсийн дарааллаар явж байгааг ойлгодоггүй юмуу
Ёсгүй үйлдлийг Магалжав гаргасан болж таарч байна уу?
Ийм шийдвэрийг Магалжав ганцаараа гаргахгүй ёс зүйн хорооны шийдвэр тэгээд ч их хурлын гишүүн ухаантай юм дуугүй ажлаа хий чам шиг юманд падлий байхгүй
4-ийн давааны оноолтоос хэн нэгнийг мултлах захиалгат тооцоо байна даа