АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Шинжань Уйгурын Өөртөө засах орны цөөн тоот уйгур үндэстэн болон исламын шашинтнуудыг дарамталдаг гэх Хятадын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авах тухай Конгрессын хуулийн төслийг батлахаар болжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр Цагаан ордны тэргүүн баримт бичигт хэзээ гарын үсэг зурах нь тодорхойгүй байна. Конгрессын хоёр танхим энэхүү хуулийн төслийг өнгөрсөн сард санал нэгтэй баталсан. Ерөнхийлөгч Д.Трамп Хятадад уйгур үндэстний цөөнхийг дарамталсны хариуд нь хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байв. Хуулийн төслийг Бүгд найрамдах намын сенатор (Флорида мужаас сонгогдсон) Марко Рубио зохиожээ. Хориг арга хэмжээнд Хятадын эрх бүхий зарим хүнд виз өгөхөөс татгалзах, АНУ-д байрлах үл хөдлөх хөрөнгийг царцаах зэрэг заалт орсон байна.
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шинжань Уйгурын Өөртөө засах оронд тус улсын хамгийн том үндэстний цөөнх болох уйгур хүмүүс амьдардаг. Бээжингийн мэдээлж буйгаар Шинжаньд олон улсын террорист исламистуудын санхүүжилттэй салан тусгаарлагч бүлэглэлүүд байдаг. Шинжань Уйгурын Өөртөө засах орны засан хүмүүжүүлэх газруудад нэг сая хүртэл тооны уйгур үндэстнийг хууль бусаар хорьж байж болзошгүй тухай нотлох баримттай мэдээллийг өгсөн гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын төлөөлөгчид 2018 оны наймдугаар сард мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет тус бүс нутаг руу ажиглагчдыг илгээх санал тавьсан байна. Тэрбээр Шинжаньд үүссэн нөхцөл байдалд түгшиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн Мишель Бачелет бүс нутаг руу ажиглагчийн баг илгээх санал гаргажээ. Хятадын эрх баригчид уг мэдээллийг удаа дараа үгүйсгэсэн билээ. Үүний зэрэгцээ 2018 онд Шинжаньд терроризм ба хэт даврагч үзэл бодлын нөлөөнд автсан хүмүүст БНХАУ-ын хууль тогтоомжийн үндэс зэрэг хичээл заадаг боловсрол, сургалтын төвүүд байгуулжээ. Хятадын эрх баригчид эдгээр төвд сурсан хүмүүсийн тоог нийтлээгүй байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Za Trump-n songogdoh hug unguruv bololtoi.
АНУ-ыг аврах ганц хүн дээ.
Henees hamaaralgui bayn hunuus hamgiin sudraga baidag yum bna.Buh yum oorrt ni bailgaa,.Harin tuund bussig hararh zov buruug dugneh .
sorry ,tuund busadiig harah unclog heregtei
Trump tusuulj,sanaj baisnaas ch iluu mundag hun um b. Harin unuuduriin medeegeer uhaan sanaa ni muudsan Biden tuunees iluu yavna gene.Tednii AN ni Trumpiig budertel ni horloh umaa.Yalanguya Pelosi avgai ene talaaraa delhiin TOP HORLOGCH. Chadvartai sergelen gj jigteihen chavgants um
Шинжаны (Шинэ хязгаар) Уйгур, Төвөд, Өвөр Монгол зэрэг хятад биш бие даасан үндэстнүүдийг элдэв зальхай аргаар газар нутагтай нь түрэмгийлэн эзлэж нэгтгээд, харгис хүчээр тэднийг барьж байгаа Хятад задран сарниж, дээрхи үндэстнүүд тусгаар тогтнолоо зарлах нь сар жилээр ойртсоор. Цаггүй юм гэж үгүй!
Zunug hyadad iin dotood asuudald huruu dureheer dotood uimeen virus teige temts
Сайн сурчээ монгол хэлийг, өмхий хужаа минь