Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, МАН-ын VII бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, зөвшилцөх саналаа өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авч, УИХ-д оруулахаа мэдэгдэв.
Мөн МАН өнгөрсөн 4 жил, ирэх 4 жил гээд нийт 8 жил засаглаж, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдын алба хаших гэж буй тул аймаг, орон нутагтай танилцах гэх мэт танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр, мэргэжлийн туршлагатай, чадварлаг Засгийн газар бүрдүүлж, эдийн засгийг сэргээх ажлаа шуурхай эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн хөдөө аж ахуй, эрдэс баялгийн салбар дахь экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээх зэрэг улс орны хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналыг хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлснээр танин мэдэхүйн шинжтэй асуудал ярилгүй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлд тогтвортой шуурхай ажиллах бодлого баримтлана гэв.
Сэтгэгдэл0
Трм гүрний ерөнхийлөгч нар ийм зангарагтай товч тодорхой байдаг. Ерөнхийлөгчдөө баярлалаа. Та төмөр замд 1000-ны үсрэлт хийлээ. Эхний ерөнхийлөгч дээлээ тостсон дараагийн ерөнхийлөгч титэм үг бичсэн гуравдахь нь мянганы зам эхлүүлсэн. Харин дөрөв дэхь нь наадмаар туг тойрч дэвсэн мөн Рок попынхонтой аяны шувууг дуулсан Харин одоогийн ерөнхийлөгч мянганы төмөр замыг тавьж дуусгах нь тодорхой боллоо. Хийгээд бай хийгээд бай. АМЖИЛТ!!!!!
Jinhene pyaldaga gedeg enedee! 1 setgegdlee 12 darjee !!!
Энэ эргүү пялдага байнаа чааваас. Юу ч бичээд байгаа юм. Хулгайч ерөнхийлөгчөө магтаж байгаа санаатай юм байх даа.
Zuitei mongonii ezdiin gar holuud odoo booj uhetsgee Mongol ireh 4 jild ta nart holguulahgui
Их хурлын дарга сахал зохихгүй байнаа