АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүдийг эх оронд нь авч ирэх “Samaritan’s Purse” байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 25 иргэн эх орондоо ирлээ.
Тодруулбал зүрхний хагалгаанд орсон 9 хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор 08:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
Лхагва - 01 сарын 07,
2026

Сэтгэгдэл0
Энэ хэдэн хүүхдүүдээ өөрсдийн тусгай үүргийн нислэгээрээ аваад ирэхгүй дээ хагалгааны бүх зардлыг даасан Samaritans Purse чинь аргаа бараад өөрсдөө авчирлаа УОК ийм л зүйл дээр онцгой анхаармаар юмдаа