МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улирч ажиллахаар боллоо. Түүний алдар сууг намаараа магтан дуулж байна. Улсаараа гэсэн ч дэгсдэхээргүй л байна.
Олонхи нь халуун нялуун үгээр “долоож” буйгаас харвал У.Хүрэлсүх яалт ч үгүй эрх мэдлийн оройд гарсан бололтой.
Магтсан хүүхэн хуримандаа гэгчээр дөрвөн жилийн дараа амласнаа мартчихаад, намаа тарааж, улсаа бужигнуулаад, эдийн засгийг элгээр нь хэвтүүлэх биш амыг нь барьчихаад сууж байж балрахгүй л бол юу ч харахгүй, сонсохгүй болтол “вакум”-д хийж байна. Үүний нотолгоо нь Засгийн газарт нь орж ажиллах сайд нарынх нь нэрс, “бас бус” албан тушаалд очно гэдгээ зарлаад яваад байгаа хүмүүсийн яриа хөөрөө юм. Тиймээс гадуур “...Ард түмэн сонголтоо өөрчилсөн ч У.Хүрэлсүх томилгоогоо өөрчлөхгүй юм байна” гэсэн ойлголт нэгэнт бий болж, биежжээ. Үнэнийг хэлэхэд, МАН-ынхан сайд болох гэж салам нүдэлдсэн хэвээр байна. Өмнө нь ингэж бичсэн. Хэвээрээ л байна. Өөрчлөгдсөнгүй.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтдөө өөрсдөө “тээглээд” сүйд болж буй юм. Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд л “давхар дээл”-тэй байх заалтыг Үндсэн хуульд оруулчихсан. Энэ бол маш сайн агуулга юм. УИХ хуулиа гаргадаг. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж, ажлаа хийдэг. Ингэж ялгаж салгасан.
Гэвч засагт орох сонирхлууд зодолдож, дөрвөн суудлын төлөө нүдэлдэж байгаа юм.
Шинээр байгуулагдах Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна ХЭГ-ын дарга, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд гурав лав УИХ-ын гишүүдээс гарч ирэхээр болсон байна. Харин дөрөв дэх сайд нь албан бус зөвшилцлөөр шийдэгдэж, сайдыг яамтай нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх зарлах юм.
Мөн бусад яамд руу сонирхсон түмэн эрх ашиг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг амраахгүй байгаа аж. Яахав, жаран юу уралдахад гэдэг шиг тэднээс сонгогдсон сайд нар удахгүй тодорно.
УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар улирах санаатай, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл залгамжлагчаа тодруулчихсан.
Ер нь бол сонгуульд өрсөлдөлгүй үлдсэн нөхдүүд, өрсөлдөөд унасан шороотой бөхчүүд сайдын албан тушаал, зөвлөхийн ажилтай болохоор яригдаж байна. Зарим нь ч төрийн өмчийн компаниудад очихоор У.Хүрэлсүхийг “сүүлдэж” гүйгээд сүйд.
Өнгөрсөн дөрвөн жилийн УИХ-ын гишүүдээс Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн. Өөр олон гишүүн бий л дээ. Харин энэ гурван эрхэм “...МАН ялбал сайд болно” гэсэн тохироотой үлджээ. Тэгэхээр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар заавал багтана. Сайд болохгүй, өөр “аятайхан” албан тушаал авчих гэсэн шороотой бөхчүүд Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордноор гүйгээд эхэлсэн. Зарим “дээдэс”-ээс тийм хүмүүст гар сунгаад эхэлжээ. Д.Лүндээжанцанг УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөхөөрөө томилохоор болсон байна. Д.Лүндээжанцан бол өнөөдрийн цаг үедээ Үндсэн хуулийн талаар хамгийн өндөр мэдлэгтэй хуульч бөгөөд Г.Занданшатар тэр хоёр Үндсэн хуулийн өөрчлөлт, ард нийтийн санал асуулга гээд хэдэн жил шадарлан ажилласан хамтрагчид юм.
Түүнчлэн Ц.Нямдоржийг Засгийн газрын Шадар сайд болох гэнэ гэсэн дэл сул яриа ч бас гарч л байна. Ямар ч л байсан У.Хүрэлсүх шороотой бөхчүүдээ энэ мэтийн цол чимгээр шагнаж урамшуулах бололтой.
Харин гадна талд буюу олон түмэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг данхайхгүй бүтэцтэй, залуусаа голдуу оруулсан бүрэлдэхүүнтэй байгаасай гэж хүлээж буй. Энэ зөвхөн Засгийн газрын сайд нарын томилгоонд бус салбарлан жижигрэх төрийн бүх байгууллага, аж ахуйн нэгжийн томилгоонд хамаатай юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
төрийн албан тушаал бол намын шагналын хэрэгсэл биш. ард түмэндээ амалсандаа хүрж эдийн засгаа өөд татах хэрэгтэй, намаа биш,,
Дамдиндорж буруу тайлбарлаж байна.ҮХНӨ- өөр ЕС болон,Засгийн газарын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ- ын гишүүний албан тушаалыг хавсарж болно гээд заацан. Тэгэхээр Хүрэлсүх дээр нэмэгдээд УИХын 3 гишүүн л сайд болох боломжтой,тэр дөрөв дэхь яамны сайд нь УИХ- ын гаднаас томилогдоно..... Харин Хүрэлсүх УИХ- ын гишүүн биш,урьдах шигээ УИХ- ын гаднаас ЕС болсон бол УИХ- дөрвөн гишүүн дөрвөн яамны сайд болно. Харин Хүрэлсүх ЕС болонгуут УИХ- ын гишүүнээс чөлөөлөгддөг бол тоонд орохгүй байж болно..... хэ хэ хэ бантан байгаа биз ?????
Lundee.Nymdorj.Tsogtbaatar.Auyrsaihan.Nymbaatar .J.Enhbayr nariig said.zuvleh.darga bolbol chadna.Tanai bagiin lideruud shuu.Nymdorj huuliin saidaa urgeljluulbel bolno.Esvel J.Enhbayr.
Шороотой бөх гэдэг хэллэг Монголд одоо хоцрогдсон. Яагаад гэвэл жирийн Монголчууд биднийг дов жалгаар доромжилж ирсэн хужаа Төв,орос Хэнтийнхний энэ хэллэг их лоосуутай гэдгийг сая харлаа.Миеэ ноёны бөх Бат Эрдэнийн шавь,жалга дов чалчдаг Оюунболд "намайг давахгүй" гэж бассан үеийнхээ бөхчүүдээ өөрөө болхоор допингоор шороодуулсан.Тэдэнд бол шороодсон гээд ялагдлаа зөвшөөрнө гэдэг тэнэглэл!
ЧИ ГЭЖ ТУРШ БАЛАЙРЧ БАЙДАГ ХОГ БАЙНАА. ЧАМД МАНАЙ ХЭНТИЙНХЭН ЯМАР ГАЙ БОЛООВ!!! YГЭЭ МЭДЭЖ ХУЦААРАЙ!! ЦААД УТГААРАА И МОНГОЛЧУУДЫГ ХАГАЛАН БУТАРГАХ YНДЭСНИЙ АЮУЛГYЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ХИЙЖ БАЙНА
202.9.46.96 Танай орос Хэнтий, хужаа Төв аймагтай хоолой нийлүүлэн Монголчуудыг дов жалгаар доромжилдоггүй,жишээ нь Дорнод шиг байсан бол оросжсон та нарын яах чинь хэнд ч хамаагүй байх байлаа! Бусдыг яс үндсээр доромжилж байгаа хэн ч бусдад өөрийнхөө угсаа гарлыг ухах эрхийг өгдөг юм.Төв аймгийн хужаа дөрвөд гэж хараадаг Миеэнүүд удмаа нуусан оросжсон хужаанууд, Хэнтийн Бат Эрдэнэ Оюунболдууд удмаа нуусан оросжсон хамниган буриадууд нь үнэн.Бусдыг та нар хүн биш, завхай,танк хүлдэг, будилаантай,цус ойртсон гэх мэтээр доромжлохоо л больчих. Тэгвэл та нарын хужаа байна уу оросжсон буриадууд байна уу хэнд ч сонин биш.Удмаа ч нуух шаардлага та нарт алга болно.
Hol ochij gantsaaraa huts gulug mini!!!!!
Баянмөнхөө, наад новшийнхоо бузар амыг үдэхгүй бол чи өөрөө хохирно шүү.
Nyamka ni uul no Erdenetiinhee asuidaliig duusgah heregtei bn da.zaluuchuud bol Aina. aldaa garana. gendene shuu.
За боль олон жил хуулийн байгууллагийн толгой дээр сууж хуулийг гууль болгож хов хутгуур их хийдэг хүн хэрэггүй.Ямаа хээлтүүлдэггүй хөгшин ухна шиг 30 жил монголын хөгжилд чөдөр тушаа болсон.Одоо ард түмэн дүнгээ тавьчихсан болно
yamarch hereggyi hyn.zorigiin heteg yu bolob zamharaad l alga.
Нямдорж байх хэрэгтэй Тэрэн шиг зангарагтай хун л узэж тарах асуудал байгаа шуу засаг терд
Зальтай , нөхрөөс урвадаг муу хөгшин үнэг.
Хуучин УИХ-д олон жил сонгогдож байсан,сайд хийж байсан, оорсдийн хумуусээ яам, тамгийн газруудаар нэг хэсэг чихсэн улсуудаа ахиж сайд, яамны тушмэдээр сонговол Хурэлсухийн нэр хунд навс унана, тийм болохоор нас тогтож яваа эх орноо, ард тумнээ гэсэн шударга оортоо хань тушиг болохоор хумуусээс багаа бурдуулэх естой. Уунд нь еронхийлогч, УИХ-ын дарга нар саад болохгуйгээр, харин тушиг болох хэрэгтэй!!!
Олон жил дээд байгууллагуудыг самарч, ард тумнээ унэн худал юмаар уймуулсэн асан сайд Нямдоржийг багтаа авбал еронхий сайдын нэр хунд навс унана. Нямдоржийн хувьд жинхэн албан тушаалын шуналтай уймуулэгч одоо болно ард тумэн Оюунхорол мэтийн энэ хуучин нохдуудээс бурэн залхаж байна. Чадалтай шударга эрч хучтэй залуусдаа боломж олгоо ч эсвэл та нар тэнэглэлд орсон байх!!!
Sumiyabazariin orond arai uur medlegtei hyn taviach dee Erunhii saidaa tegj l taniig demjee bailgyi dee
Хогийн дэд сайд,дэд дарга, дэд захирал гэх мэт албан тушаалыг байхгүй болгочих ухаантай хүчин энэ улсад гарч ирэхгүй янзтай юм даа.
ундсэн хуулийн 6.5 дугаар заалтанд (ой мод, ус, газар, газрын доорх баялгийг монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгуй хун эзэмшиж болно) гэж оруулж батлуулсан ийм хар санаатай, газар шороогоо угуй хийж байгаа яаралтай далд орморыг Занданшатар багшаараа аваад байхдаа ичээч! Баянхонгорт одоо болтол илжиг байж л байна. Лундаажанцанг одоо бодохоосч ой гутаж байна.
MAH-IIN GOLOGNYYD XURTS ALUURCHIN NEG TOM ORILXOD XYREL-UXAN TERGYYDTEI MONGOL YXERNYYD GAZAR DEEREE GAZART NAM XEBTEN
Эрхээ авсан бол хариуцлагаа ч хүлээн яамбаа ч эдлэнэ шүү. бусад нь хошуугаа их билүүдэх хэрэггүй
Ял эдлэн гэж хэлж чадвал хамаагүй. Заримдаа гэмт хэрэг хийчихсэн байхад ял эдлэхгүй цугтаад алга болдог нь монгол хүний зан.
Нямдорж заавал байх естой шvv!! Тэрэн шиг цул туршлага, асар их эр зориг, сайхан жудаг , мэдлэг чадварыг ид насанд нь энэ улсын телее заавал ашиглах естой.
Нямдоржийн балгаар ийм завхралд хүрсэн. Өөртөө ашигтай, намд ашигтай юм харж л долив хийсэн хуурс
Хүрэлсүх сая маш буруу үг хэлсэн дээ. Хар саарал жагсаалтанд орсон, э.з нь элгээрээ хэвтсэн хүнд байгаа улс орныг сая сонгуулиар хүлээж авсан гэсэн шуу. Ядаж байхад хулгайч Женкод бөлдөгдүүлчихсэн.
Шуналт бөх Сумьяабузарыг дахин сайдаар улираахгүй шүү.
Ардын намын ялалтанд сэтгэл дундуур байгаа та нөхдийн хар санаа бүтэхгүй шүү, ард түмнээ бодоод буй муу амлаад бай. өөрийн чинь нэр хүндэд муу шуу
Нямдорж сайдыг Хуулийн сайдаар эсхүл Тэргүүн Шадар сайд болгох хэрэгтэй
Гуцаа Нмка. Миний хөгшин одоо болио
Дамдин-Очир гэгчийг шүүхэд өг, шороотой бөх гэдэг нэр томъёо байхгүй. Мэргэжлийн ур чадвар байхгүй, дээрээс нь бас хүнийг доромжлох явуургүй сэтгэлгээтэй, амьтан байна
ХАР МАШИН ХАР ИРЭЭДҮЙ!!!
ХАР МАШИН ХАР ИРЭЭДҮЙ!!!
Ц.НЯМДОРЖ БАЙХ ЁСТОЙ ХҮН МӨН
gyzaa nyamka eeree nootoi hun ene ylas oron chini eryyl saryyl hymyyseer baih yostoi s dee.eh oron gadniihanii medeld orjee.hyrelsyh ee chi sain boddoo.
Увс намын сан хөмрөг хамгийн их байдаг юм. Нэг ч мөнгөгүй сан байхгүй аймгууд Зөндөө байна. Харж л байгаарай хэн илүү төлсөн нь олон олон Засгийн газартай гишүүнтэй болдог юм. Харж л байгаарай 3 хонгийн дараа бүх зүйл ил болно !!!!
түр зуурын үзэгдэл хүрэлсүхийг ёстой үйл нь дуудана гээч болжээ .
шороотой бөх цол авах гээд хүн гүтгээд шүүхдээд л байгаа да
шороотой бөх цол авах гээд хүн гүтгээд шүүхдээд л байгаа да
Наад бех, шашин хоер хирээс хэтэрлээ!!! Боловсролд анхаарахгуй бол суйрэн шуу!!!!!
Bas MAH- aasaa tav'j shivshig bolov doo undur onootoi yalagdsan ursuldugchduu yavibal ard tumen itgene.
Chadaltai hun oor nam evslees tav'!
Монголын ард түмэн харж л байя..............
Халуун баяр хүргэе , Нямка ахыг төрд яаж ийгээд байлгах ёстой шүү . манай Увсчууд яг энэ " учгаа " алдах гэж байгаа эгзэгтэй үед мөнгөө ч бүү хайрла - хийх ёстой бүхнээ хий , Хүрэлбаатар , Чойжилсүрэн та хоёр яг цагаа болохоор амиа боддог шүү ... Сая яав , чухал пост дээр байсан найзыг маань яаж жийв - болиорой ...
Сонгуульд өрсөлдөөд ард түмнээрээ шүүлгэсэн хүмүүсээ энэ жилийн сүүл ирэх сонгуулийн түрүү гэж ёрөөгөөд сайд болгох юм уу. МАН боловсон хүчний нөөц баймаар л юм.
Тэтгэвэрийн насныхныгаа зөвлөх болгоод харьцангүй залуучуудаараа сайдын ачааг үүрүүлэх нь зөв шийдэл байх. Хөгшин бол хөгшин гэдгийг бүгд мэднэ.
ybsiinhan ene choijilsyren hulgaichaasaa yagaad dalj chaddaggyi gelegnyyd be?hatyych gesen ynen yg sons.ene tyychii chini ta nariin teler yu hiidrg geleg be.chaabaas daa...ybschuud aa gej.
Лүндээжанцан Үндсэн хуулийг хамгийн сайн мэддэг хуульч гэдэг худлаа л даа. Харин ҮХЦ-ийн дарга байсан Ж.Амарсанаа, одоогийн дарга шар Чинбат нар бусдаасаа илүү мэднэ шүү!
Хүрэлсүхээ ЖДҮ ч дээ бас Ханаж цаддаггүй Чойжилсүрэн Хүрэлбаатар Энхболд Энхамгалан Батболд Содбаатар гэх мэт хулгарууд чинь нуруу руу чинь хутга шаана шүү болгоомжтой л байгаараа даа оройтсон хойно ниргэв гэдэг шиг болов доо Ерөнхий сайд Хүрэлсүхээ
Энэ гологдол шаарнуудаас арай гэж саллаа гэж бодсон ёинь бөөс хуурс шиг наалдчих юмаа. Монгол улс Улаан, Нямдорж мэтэд ямар өртэйм бээ???
Nym dorj zailaa
хурэлсух дарга ард тумэнд ээлтэй хун учраас ард тумэнд таалагддаг,ард тумний амьдралыг ойлгодог хумуусуудээр сайд нараа томилох байх гээд найдаж байна.
Hyrelsyhee.hyychin nobsnyydaa byy garga.tedniig chini bid darj egne.choo sine bolobson huchinuud tabi.
nyamkag buu oirtyyl.yamarch hereggui gemt hetegten barichaaladsan nobs s dee.eereen nootoi bolood ajil yabyyldaggyi bahgui y?Zorigiin heteg yab.??????????????????????????nyamkagaas bolood eedlesengui ee.iim huniig tord buu oirtuul. ₩-
nyamkag buu oirtyyl.yamarch hereggui gemt hetegten barichaaladsan nobs s dee.eereen nootoi bolood ajil yabyyldaggyi bahgui y?Zorigiin heteg yab.??????????????????????????nyamkagaas bolood eedlesengui ee.iim huniig tord buu oirtuul. ₩-
za ta nar eh orongui boloh gej baij hoorondoo yin ikhe arsalddag yum be?Hyatadiin saityydaar dyyren gazar nytag bichel yyrhaig chini xarj yrj baihad tenegiin dotor tenyyhen gegcheer yugaan hychaad yliad borgood baigaa gelegnyyd be?үeiin yed ta nar sig gelegnyydiig tejeesen zeb ygaadasaan doloo.
hereb tanai namiin huuchin saidaar garch baisan nobsnuud chini garbal ard tymen dyrgyichene syy.zeb songolt hiigeerei.hyychin abilgagch toroos tersen terbymtangyydiig chini ardyyd oisoohgui ee.ta nar barichaslagdaagui l yum bol cheber zaluus tabi l das.
hereen medeerei damdinochiroo manai hentiigeer oroldbol hohi chini suu.ene jilers hychahgui bolgono suu.
hereen medeerei damdinochiroo manai hentiigeer oroldbol hohi chini suu.ene jilers hychahgui bolgono suu.
Нямдорж хууль зүйн сайдаараа байсан нь дээр дээ нхэлсэн ажлаа дуусгаг
ӨВӨӨ ЭМЭЭ НАРААР БҮРДҮҮЛВЭЛ ЮУ ГЭХЭВ ХЭЛЭХ МУУ ҮГ АЛГАДАА
Их хурал гоё бсон бна лээ цэцэрлэгийн хүүхдүүд шиг бүгд гараа өргөөд л нөгөө эсрэг намыхан ч таг нэг эмэгтэй гишүүн нь бүүр таныг шүүмжлэхгүй ээ гэхдээ нэг үг хэлэе ч гэх шиг нэг хүний дарангуйлал нь эхэлцийн бишүү !!!