sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотод өчигдөр шинээр коронавирусний халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд энэ нь сүүлийн 26 хоногийн хугацаанд нэг ч тохиолдол бүртгэгдээгүй анхны тохиолдол байлаа.
 
Мөн өчигдөр сэжигтэй болон зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Бээжин хотын Шиньфади хүнсний захаас халдвар дахин тархаж эхлэснээс хойш буюу өнгөрсөн сарын 11-нээс энэ сарын 6-ныг дуусталх хугацаанд тус хотод нийтдээ 335 тохиолдол бүртгэгдсэн.
 
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, өчигдрийн байдлаар эх газрын Хятад улсад шинээр 8 тохиолдол нэмэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн. Үүнээс Ляонинь, Сичуан, Шанхайд тус бүр 2 тохиолдол, ӨМӨЗО болон Гуандун мужид тус бүр нэг нэг тохиолдол бүртгэгдэв.
 
Энэ өдөр нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд шинж тэмдэггүй 15 тохиолдол бүртгэгдсэнээс 14 нь зөөвөрлөгдөн ирсэн байна. 
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг