АН дарга хайж байгаа. Гэхдээ З.Энхболд шиг бол хэрэггүй. Н.Алтанхуяг байвал уг нь зүгээр. Чих зөөлөн тул ноолж байхад аятайхан. Гэвч тэр бие даагч болчихсон тул хадаг барих нь ичгэвтэр. Уг нь С.Эрдэнэ АН-ын УИХ дахь есөн суудлыг 11 болгосон, “Вант улс”-тай, бат цайзтай, шилэн ордонтой. Гэвч тэр АН-ын үндсэн гишүүдийг жийж, ардчилсан хүчнүүдийг сарниулж, өөрийн хүмүүсээр баг бүрдүүлсэн. Тиймдээ ч АН-ыг ялагдалд хүргэсэн учраас ял асуух болохоос ямба эдлүүлж болохгүй. Гэхдээ яг түүн шиг шилэн ордонтой бас “Хэмжээгүй эрхт хаан” шиг дарга тэдэнд хэрэгтэй байна.
Ардчилсан намынхан ингэж хүсч байгаа учраас даргынхаа сунгааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Тодорхойгүй гэдэг нь цаашид яаж ч мэднэ. Тухайлбал, С.Эрдэнэ тахимаа гүйцэд өгөөгүй. Сунгаа хийхгүй. Ер нь бол АН-ынхан сунгаагүйгээр дарга болохыг хүсч байна гэсэн үг.
Наадмын өмнөхөн зарлаж, нэр дэвшигчдийн бүртгэл дуусангуут гэнэт хойшлуулдаг АН-ын даргын сунгаа ямар тоглоом биш дээ. Зүгээр л хэнд ямар сонирхол байгааг тандсан талуудын сонирхол. Үүнийг намын дүрэмтэй холбож тайлбарласан намын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Тувааны үг ч нэгийг хэлж буй. Тэрээр “Дүрмийн зөрүүтэй асуудал гарсан. Сунгааг зарласан намын Дотоод сонгуулийн хорооны тогтоол намын дүрмийг зөрчсөн” гэсэн үндэслэлтэй өргөдлийг гишүүдээс ирүүлсэн. Үүний дагуу Үндсэн дүрмийн хороо уг өргөдлийг авч хэлэлцээд маргаан үүсгэсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэх хүртэл түр хугацаагаар намын даргын сунгааг хойшлуулахаар шийдвэрлэсэн” хэмээсэн. Дотооддоо бол нэг хэсэг нь “Орон нутгийн сонгуулийн дараа сунгаа хийе” гээд, зарим нь “Сунгааг өвөл явуулах нь зүйтэй” гэлцэж буй сурагтай. Цөөхөн хэсэг нь “Тоглоомын дүрмээ тодорхой болгож байж даргаа сонгоё” гэсэн санал дэвшүүлсэн дуулдсан.
Яс юман дээр АН дүрэмтэй бил үү. Дүрмээ яг таг баримталдаг уу. Харин ч дүрэмгүй нам гэвэл АН-ыг л хэлэх байх. Ийм ч, тийм ч ардчилал гээд дүрмээ нугасалчихдаг. Энэ намыг даргалсан хэн ч дүрэмгүй тоглож ирсэн. Бас хэмжээгүй эрхт хаан шиг авирладаг. Яг л З.Энхболд УИХ-ын дарга болоод гишүүдийг үг хэлүүлэхгүй микрофоныг нь хааж байсан шиг. Хэмжээгүй эрх нь зөвхөн АН-ын дотоодод үйлчилнэ гэдгийг мартчихгүй юу.
Сая олбогноос буусан С.Эрдэнэ гэхэд л гишүүдээсээ 100 саяыг нэхэж, хэнийг сонгуульд нэр дэвшүүлэхээ ганцаараа шийдсэн. Арай чих зөөлөн байсан Н.Алтанхуягийг эс тооцвол үе үеийн дарга нар нь ийм. Энэ уламжлалаа хатуу хадгалж ирсэн. Уг нь энэ жишгийг эвдэхийн тулд 2016 онд намын даргын сунгааг бий болгосон. Харин нэрээ дэвшүүлсэн нөхдүүд нь хуучин. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг тэргүүтэй байдаг л хэд нь уралдсан. Лу.Гантөмөр, Ж.Батзандан нар оролцсон ч барианд ороогүй. Эцэст нь С.Эрдэнэ тунаж үлдсэнээр дарга болсон. Энэ удаагийн сонгуульд өмнөх парламентад есөн суудалтай байсан АН 11-хэн суудал авч өмнөхөөс өөдөлсөнгүй. Иймд С.Эрдэнэ халаагаа өгсөн хэрэг.
Энэ удаа УИХ-ын гишүүн, салбарын сайдын албыг давхар хашиж байсан эрхмүүдээс Ц.Оюунгэрэл, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, шинэ гишүүдээс Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нар намын даргад нэрээ дэвшүүлсэн дуулдсан.
Залуучуудаас МХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ, “Хонх”-ын С.Цогтсайханы төрсөн ахын хүү, БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч асан М.Тулгат нарын нэр сонсогдож байгаа. Гэтэл бас ямар ч сунгаагүйгээр “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нарыг даргаар шууд тавих “марафон” эхэлсэн гэсэн мэдээлэл ч бас бий.
Ямартай ч АН тодорхой хугацааны дараа гэхэд дотооддоо асуудлаа шийдэх байх. Тэр үед хэнийг дарга болгохоо зарлах нь ойлгомжтой. Тэр хүн хэн байхаас АН-ын хувь заяа хамаарахаас биш бусдад ямар ч падлий байхгүй. Гэхдээ АН-ынхан нэг зүйлийг ойлгох учиртай. Сүүлийн үед Ардчилсан нам гэж хэн болох, ямар үүх түүхтэй явж ирсэн замнал нь юу болохыг мэдэх нь байтугай ардчилал гэж юу болохыг ойлгоогүй залуус нам дотор нь байтугай Монголын нийгэмд олширсон. Энэ намын үе үеийн дарга нар өмнөх, хойдохоо мэдэрч, АН-ын үүх түүхийг бэхэлж чадаагүйгээс унаж байсан. Сая С.Эрдэнийн алдаа ч энэ жишгийг давтсан. Тэр АН-ынхнаа өөрөөсөө түлхэж, тойрон хүрээлэгчдээрээ хана хэрэм босгосон тул намын гишүүд, ардчилсан хөдөлгөөнийхөн, ардчилсан хүчнүүдийн дэмжлэгийг авч чадалгүй ялагдсан.
Найм дахь удаагийн УИХ-ын чуулганы нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголд улс төрийн хүчин байна гэвэл нэг нь Ардын нам, нөгөө нь Ардчилсан нам байна гэж би боддог” хэмээж байсан. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай нэгэнтээ “МАН, АН гэх хоёр бохирын хоолойгоор Монголын баялаг урсч байна” гэж хэлсэн байдаг. АН байх нь МАН-д ашигтай. МАН байх нь АН-д бас ашигтай аж. Тэгвэл цаашид АН байна гэвэл хүчтэй дарга хэрэгтэй санж.
УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав 2016 оны сонгуулийн дараахан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “АН-ыг авч явах хүчтэй лидер алга. АН-ын хүчийг нэгтгэж авч явж чадах даргатай болохгүй бол энэ янзаараа хоёр сонгуулиар олонх болж чадахгүй” гэсэн нь бий. Үүнээс үзвэл АН одоо л өөрчлөлт хийхгүй бол 2028 он хүртэл дороо эргэлдсээр байж мэдэх юм. Ямартай ч АН-ынхан одоо “Шинэ нэгдэл”, Шинэ стратеги” хэмээн чанга хашгирч байна. Гэвч хуучин суурьгүй шинэ юм гэж үгүй билээ. Ер нь бол хуучнаа шинэтэйгээ хоёлуулсан төлөвлөгөөтэй хүн л АН-ыг даргалж чадах биз ээ.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ene nam ch niitiin bie zasax gazar bolj dee.
Erdene tei ovor esvel hetevch negtei hun l darga bolno doo AH in
Сунгаагүйгээр "томилолтоор" дарга нь тодорно гэж Ч.Зотол гуай "зөгнөжээ"..... Харин дарга болох мам,алмас нарын зураг нь дээрх зургуудын дунд алга ...
sungaa gej balairhaa boli ene jijighen namd hen ch darga bolson yadag yum
sungaa gej balairhaa boli ene jijighen namd hen ch darga bolson yadag yum
Сунгаагаар хэн гуйа гадгийг амслаа ш дээ.
Залуучуудаас МХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин АН-ыг аваад гарч магадгүй
Javhlan, Baasanhuug namd avdag mash buruu shiidver baisan.
АН - г шинэчилж нам шиг нам болгож чадах лидер бол Галиндэв гэж залуу л байна бусад нь огт хэрэггүй нөгөө л байдаг л хэд эд нараас дарга болвол бахь байдгаараа байж бүүр АН улс төрийн тавцангаас нэг мөсөн арчигдах байлгүй бас энэ тэтгэвэрийн эмээ нар юүхэв дээ ичмээр юмаа Одонтуяа дарга болвол Эрдэнэ даргаа буцаагаад тавьснаас яалгаа байхгүй !!! Бас дахин хэлье АН үнэхээр шинчлэгдий гэж бодож байвал Галиндэв гэж нэр цэвэр мэдлэг боловсролтой ёс зүйтэй хүнээ л дарга болгох хэрэгтэй!
Tes ondio humuus hergtei shuu ANd. Ene baigaa humuus hereggui ee. Ta nart jinheneesee ardchilal gj bhgui shuu dee. Bas l heden frakts heden tokgoilogch. Uzel bodol hutelber hetiin tulevlelt tulevlegee bn uu. Hulgaichuudaar udirduulsan nam shuu dee. Arai bolovsrol zarchimch eh oronch zaluus hergtei dee. Shunaliun tulamuud bn da ene zurgan deer
Aжнайг зайлуулаачээ !!!!!!!
АН одоо л шинэчлэгдэхгүй бол цаашлах тусам улам дордоно Юу гэвэл АН-ыг "мэдрэх" толгойлогч төртөл хугацаа шаард. Даргалах хүнгүй болтол үрэн таран хийсэн нь олон жил зайдагнагчдын л буруу! АН-ыг ойлгох шигэчлэе гэж чин сэтгэлээсээ бодож байгаа залуус АН-д зөндөөн бий Тэд одоохондоо эвдээ ороогүй байна Хэлбэрдэж биш жинхэнээр эвлэхэд цаг орно Гэхдээ цагийг алдаж хэрхэвч болохгүй Хууччуул шинэчлэлд хошуу дүрэх хэрэггүй! Ойртох ч хэрэггүй Жаахан жудагтай,хүн мүстэй байх цаг ирсэн! Тэгвэл юу хийх вэ? Юуны өмнө шинэчлэлийн утга агуулга,шаардлагыг чин ойлгож буй 20-30 залуу эвдээ орох хэрэгтэй Бараг л тангараг өргөх хэрэгтэй Тэгээд манлайлагчаа ямар ч донтолгүйгээр, итгэл хүлээлгэн тодруулах хэрэгтэй Даргаа урина ч гэж хэлж болно Одоогоор бүх Намыг эвэнд нь оруулж, шинэ замд гаргах хүн хоёр л байна Тэд цорын ганц даалгавар хүлээнэ Юуны өмнө Намыг шинэ зам дээр бат зогсооно Ямар хугацаанд гэдэг нь даргын чадвараас л хамаарна Бас шинэчлэгч 30-аас хамаарна! Нэгд, Галиндэвд ачаа үүрүүлж,хамтран
Хамтран ажиллаж болно Хоёрд, Дашийн Бямбасүрэнг урь! Цаад буурал чинь нэг хоёр жил та нарт маш их юм ойлгуулаад, За одоо хүүхдүүд та нар! гээд тайван гэгч нь гараа үүрээд гэр өөдөө алхчина! Өөр зам бараг байхгүй!
Зөв шүү
TA NART MONGOLYN ARD TUMEN HEZEE CH DAHIN ITGEHGUI, MUU LUIVARCHIN. ALUURCHINGUUD...
Эхлээд дүрэмтэй бол. Дараа нь дүрмээр тогло.
Ямар ч байсан УИХ-аас хүнээ сонговол хүчтэй байна.
Намуудыг татан буулгаж, хуулийг еерчлех цаг болсон!!!
АН ын даргыг сонгоход Зотол чамд ямарч хамаагүй Гишүүд нь мэддэг ардчилсан нам шүү гэж хэлмээр байна.Намын хэрэгт чи хэрэгт чи хэрэггүй.Яаж ямар аргаар сонгохоо чамаар заалгахгүй
ХАХА ДАНДАА ХАГАЛГАН БУТАРГАХ ХОРОН НИЙТЛЭЛ БИЧИХ ЮМ ДАА ӨӨРСДӨӨ ӨӨРСДДӨӨ Л БОДЛОО ТУЛГАЧИХ ЮМ МОНГОЛЧУУД ГАХАЙ БОЛЖЭЭ ЭСВЭЛ ...ЧАВГАНЦ БОЛЖ ХАХА
НААД НАМ ГЭДЭГ ДЭЭРЭМЧИДЫН БҮЛЭГЛЭЛЭЭ ТАРАА ШИНЭЭР НЭР НАМАА СОНГО
Tulgat, Amartuvshin nar zuv humuus. Demjine
Gantumor, Mongol bus Oyungerel nar hereggui
МАН АН гэж туйлшрахгуй нам дагаж салбаганахгуй цоо шинэ 18 тангууд сонгуульд оролцдог болсоныг тооцоолж чадсан нь Засаг барьдаг болно доо
ардчилсан нам монгол ардын нам нэг бид хичнээн узэл бодлоо илэрхийлсэнч хулгайч худалч ялах юмаа гэдэг нь тодорхой болсон ардчилсан нам хэзээч цэвэршихгуй болох нь тодорхой баян зурхийг самарсан залуусийн хийж байгаа зуйл хун аймаар би ардчилалыг дэмжсэнийг хариу болгож ялтан болсон хэзээч мартахааргуй уй гашууг амсуулсан батцогт батдэлгэр хаанаас ирсэн мэдэхгуй ийм л нам болсон
Одоо цагт УИХ-н гишүүн Пүрэвдорж нь л намын даргад тохирох байх, түүнээс Батэрдэнэ Одонтуяа хоёрыг нийгэм тоохгүй ээ, хар мөр ихтэй. БГД гэж хогондоо дарагдсан дүүрэг байна. Барс захыг хар, яг хэвээрээ, дүүргийнх нь байр савны байгаа байдал ч хөөрхийлөлтэй. Яаж намыг авч явах юм бэ. Үнэхээр лидэр алга. Бусад нь бол чадахгүй ээ, нийгэм ч хүлээж авахгүй
Зотол гэдэг хүн байдаг ч юм уу үгүй чюм уу хэн мэдлээ. Маш буруу дүгнэлт хийлээ. 30 жил МАНАН монголд засагласан. Засагласан ч гэждээ засаг барьж тоглосон. Тоглох тоглохдоо монгол түмнээр монгол улсын баялгаар тоглосон. Их шуналаасаа болж тэд ард түмнийг талцуулсан. Хүн амын 44% ийг ядууруулсан. Сонгуулиар тэдгээр ядуу хүмүүсийн саналыг худалдаж авч ялалт нэртэй луйвар зохион байгуулж ирсэн. Хүн төрөлхтний түүхээс харвал ийм булхай луйварыг зөвхөн коммунистууд хийлэг аж. Тэгэхээр монголд Ардчилал нэртэй энгэсэгээр нүүрээ будсан коммунистууд засаглаж иржээ. АН нэртэй шинэ үеийн коммунистууд тэдэнтэй эвсэж дээрэмдэх хулгайлах цөлмөх ажилдаа коммунист арга барилыг чадамгай эзэмшиж монголчуудыг залилан мэхэлж ирсэн ийм л түүхийг бүтээцгээсэн байна. Монголд юу хэрэггүй вэ гэвэл энэ 2 нам нэртэй гэмт бүлэглэл хэрэггүй. Дахин иймэрхүү юм бичиж дэлхийн шившиг болохоо больцгоо Зотолтонгуудаа.
Хуулийн нэр цэвэр хүн байвал зүгээр байна.
Сvхбаатарын засаг дарга байсан Батсуурь л арай дээр байх эсвэл Баянзvрхийн дарга байсан нэг залуу бийдээ бvр эсвэл Элбэгдоржоор ялыг нь гавъяагаар тайлуулж торгуулийн суманд зvтгvvл
Бямбасайхан гэж нэг залуу байдын ш дээ
Оюунгэрэл нь л арай дээр юм даа
АН МООДНООС гарав ХҮН нам ирээдүй юм
АН МООДНООС гарав ХҮН нам ирээдүй юм
Ж.Батсуурь чадна.
Юманд үндэслэл байдаг.АН г анх байгуулах үед 70 жилийн турш улс төрийн эрх мэдэлд хүрэх ямар боломжгүй явж ирсэн гамингийн орхидосууд олдсон завшааныг овжин ашиглаж гамингийн нам байгуулсан юм.Тэд мэдээж 70 жил зүрхээ зүсүүлчихсэн болохоор МАХН-н үхсэн толгойноос ч айх учир шоронжсон эрүүгийнхнийг элсүүлж балмад танхай яахаас ч буцахгүй тэднээр гар хөлөө болгосон юм.Одоо ч АН-д манай шоронгийн бүх атаманууд гишүүнчлэлтэй явдгийг анзааргатай хүн бол мэднэ.Ийм цоохор цэргийн хороо шиг терррористууд яаж нам байх юм.Ардчилал бол зүгээр халх төдий хуурамч зүйл.АН н араншин гудамжны люмпэн шинжтэй байдгийг та нар анзаарахгүй байна уу.Нэг л сүрдүүлэх айлгах гэсэн өнгө аястай.Шоронжсон авир нь тэгж илэрч байна.Мэдээж бодлогыг нь базаж суугаа гамингууд бол алсыг харж Монгол улсын тусгаар тогтнолыг оюун санаанаас эхлээд эдийн засаг хүртэл нь сүйрүүлэх үйлдлийг алхам алхамаар хийж ирсэн. Мунхарсан мулгуу зарим монголчууд ардчилал гэдэг үгэнд нь хууртдаг нь тоогүй.Гамингийн АН үнсэн чандруу болно,
АН гэж зүгээр өтгөн шингэн нь хальсан модон жорлон.Газрын хөрстэй тэгшилж үгүй хийх хэрэгтэй.Намын гишүүд боловсон 00 хүсч байна
Ардчилал гэдэг үгний язгуур нь эртний герегийн демоскратос гэдэг үг.Демос гэдэг нь ард түмэн,кратос гэдэг нь засаглал гэсэн утгатай.Ардчилал гэхээсээ ардын эрхэт төр гэж нэрлэдэг байсан хуучин орчуулга илүү оновчтой.Тэгвэл одоогийн АН н үзэл баримтлал нь барууны том хөрөнгөтний эрх ашгийг хамгаалсан либерал үзэл гэж байгаа юм. Ийм чиг баримжаатай нам яаж ард түмний төлөө байх юм бэ. Ард түмнийг боол гэж үздэг хөрөнгөтнүүдийн засаглалын төлөө л зүтгэж яваа юм.Гэтэл хоосон гуйлгачид Ан г дэмжиж яах гэдэг нь сонин. Боолын заяанд төрсөн азгүй новшнууд л боолын эзнийхээ төлөө хөлөө хугалах гээд гүйдэг гэдэг юм. Ард түмний олонх ядуу гэвэл өөрийнхөө эрх ашгийг хамгаалах улс төрийн хүчнийг дэмжие гэвэл одоогоор социал демократ чиг баримжаатай ганц нам болох МАХН л байна шүү дээ. Уг нь коммунист нам байвал нэн тустай. Гэвч коммунизмын үзэл санааг пролетарийн диктатурын үр дагавраар харлуулан сурталчилж өөрсдийн эрх мэдлийг хамгаалах гэсэн жүүд баячуудын бодлогын золиос болчихлоо
орон нутгийн сонгуулиас өмнө даргаа зөв хүнээр сонгоод орохгүй бол дахиад ялагдал хүлээнэ шд тэгүүл 2024 оны УИХ-ын сонгууль дахиад ялагдий шд.Тэхээр эргэлзэж тээнэгэлзүйхгээр Ц.Оюунгэрэл АНын даргаар эртхэн сонгогдсон нь дээр АН-ын авралын од нь шүү
АН Монголд гай болсноос биш хэзээ ч хэрэгтэй зүйл бүтээгээгүй, нураасан, задалсан, идсэн хулгайлсан, төргүй болгосон. Одоо сөхөрсөн, сөнөнө.
АН гэж юм одоо хэрэггvй ээ!! Дандаа хулгайч дээрэмчид очиж нуугдчихаад болдгvй юм билээ!! Естой хаширлаа!!
АН гэж юм одоо хэрэггvй ээ!! Дандаа хулгайч дээрэмчид очиж нуугдчихаад болдгvй юм билээ!! Естой хаширлаа!!
АН гэж юм одоо хэрэггvй ээ!! Дандаа хулгайч дээрэмчид очиж нуугдчихаад болдгvй юм билээ!! Естой хаширлаа!!
АН гэж юм одоо хэрэггvй ээ!! Дандаа хулгайч дээрэмчид очиж нуугдчихаад болдгvй юм билээ!! Естой хаширлаа!!
АН гэж юм одоо хэрэггvй ээ!! Дандаа хулгайч дээрэмчид очиж нуугдчихаад болдгvй юм билээ!! Естой хаширлаа!!
Нөгөө ичмээр дамшиг гэдэг шиг ардчилсан намыг ардчилсан гэхэд хэцүү болсон.
Ийшээ орж саналаа өгөөрэй: Ардчилсан Намын даргын сунгаанд та хэнийг дэмжих вэ? Жич: 1. Н.Алтанхуяг зэрэг намаас гарсан, бие дааж нэр дэвшсэн хүмүүсийг оруулаагүй. 2. Намын дарга, дэд дарга, Eнбд байсан хүмүүс төрийн сонгуулиар хариуцлага хүлээж дүрмээр нэр дэвших эрхгүй тул Р.Амаржаргал, Ц.Туваан, Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин, Ц.Баатархүү нарыг оруулаагүй. https://linkto.run/p/GBYT3U62