Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд би дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Дайны түүх, цэргийн урлагийн түүх сонирхдог. Ялангуяа Зөвлөлтийн армийн түүхээс багагүй мэднэ. Тэр мэдлэгээрээ дүгнээд Орос ба Путин Украиныг дийлэх нь өнгөрлөө гэсэн дүгнэлтийг бүр 2022 оны хавар Киевийн дэргэдээс оросын спецназ хөөгдөхөд хийчихсэн. Харьков, Херсоноос оросын цэрэг шившигтэй хөөгдөн гарч байхад итгэл үнэмшлээ бүр ч сориод авсан. Миний зөв.
Дэлхийн хэвлэл мэдээлэл Ойрхи Дорнодод төвлөрсөн байх хоорондуур украины цэрэг санаанд багтамгүй амжилт угсруулан гаргасаар байна. Энэ тухай Charter97.org сайтад бичсэнд дүн шинжилгээ хийе. Украины зэвсэгт хүчин зүүн ба өмнөд нутагтаа 400 км² газраа сүүлийн 7 хоногуудад чөлөөлөөд авчээ.
Ингэснээр Оросын цэргийн хаврын давшилт саармагжиж эхэлжээ. Украины цэрэг Днепропетровск мужид явуулсан хоёр операцын дүнд 10-12 км давшиж чадав. Гэхдээ байлдааны үндсэн ажиллагаа Донбасст явагдсаар байна. Донбасс буюу Дорнод Украин нь 2014 оноос хойш дайны хамгийн гол чухал театр байсаар байгаа. Украины явуулж буй операцын нэг гол зорилго нь нутаг дэвсгэрээ чөлөөлөөд зогсохгүй Оросын цэрэг дахин халдах явлыг таслан сэргийлэх явдал болно. Цэргийн аналитикуудын үзэж байгаагаар, Москва нь урьдын адил стратегийн санаачилгаа хадгалахыг зорих боловч Украины армийн идэвхтэй ажиллагааны дүнд Оросын командлал хүчээ дахин хуваарилахаас өөр аргагүй болж байна. Давшилтын явцдаа украины цэрэг цохилтын беспилотник-камиказег өргөн ашиглаж, дайсныхаа гүнд, фронтын шугамаас 10-16 км-т байрлал ба байлдааны техникт нь хохирол учруулсаар байна. Цохилт амжилттай болсны дүнд оросын явган цэрэг давших, нөөц хүчнээ татахад ихээхэн бэрхшээл учирч байна. Дэлхийн нэгдүгээр дайны үед өргөн хэрэглэж байсан “ползучий артиллерийский огонь” (“их бууны галаар мөлхөх”) гэдэг тактикийг санагдууллаа. Тэр үед явган цэргээ галаар хамгаалах артиллер нь бага багаар урагшлан цохилт хийдэг байжээ.
Оросын цэрэг хиймэл дагуулын интернэтийн Starlink ашиглаж чадахгүй байгаагаас нэмэлт бэрхшээлтэй тулгарч байна. Оросын талаас беспилотник-нисэгчгүй төхөөрөг ашиглахад хүндрэл учирсан. Агаарын аюул Украины хувьд багасаж, оросын беспилотникууд төөрч будилах, байгаа онохгүй байх, амдан сөнөөгдөх зэргээр Украинд ашигтай тусч хариуд нь фронтын бусад олон хэсгүүдэд украины цэрэг чөлөөтэй давших боломжоор хангагджээ.
Ийнхүү Украины хамгаалагчид оросын стратегийн давшилтын операцыг тасалдуулж чадлаа. Үүнтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цэргүүддээ хандан баяр хүргэж уриалга гаргажээ. Фронт дээр тулалдаж, эзлэн түрэмгийлэгчдийг устгаж байгаа дайчиддаа Украины Төрийн тэргүүн баярласнаа илэрхийлжээ.
Дайсан энэ гуравдугаар сард хэрэгжүүлэхээр төлөвлөсөн стратегийн давшилтын операцыг Украины батлан хамгаалах хүчин тасалдуулж чадлаа. Дайсны шуурган давшилт үргэлжилж байна. Харин эрчим ба масштаб нь төлөвлөснөөсөө болон ОХУ-ын улс төрийн эрх баригчдад амласнаасаа биш боллоо. Фронт дээр манай зэвсэгт хүчин энэ бүхний хийж чадлаа. Украины дайчдын төлөө уухайлая, сайн байна, хүүхдүүдээ, жинхэнэ эрчүүд! –Зеленский. Дээр нь нэмж хэлье. Шойгу хүлээн зөвшөөрсөн дөө. Энэ Украины пуужин, нисэгчгүй төхөөрөг, дронуудын өмнө Оросын нутаг дэвсгэрийн өнцөг булан бүгд ил боллоо, баталгаагүй боллоо гэж. Энэ чинь хэрэг дээрээ агаарын дайндаа ялагдлаа гэсэн үг биш гэж үү? Шойгуг ингэж шалдаа буусны дараа Зеленский хэлж байнаа: Бид 10000 км нисдэг дрон удахгүй бий болгоно. Одоогийн байдлаар 3000-5000 км нисч байна. Бид хөзөртэй. Бүр тамга хөзөртэйгээ харууллаа. Өмнө нь бидэнд хөзөр байж л байсан, заавал зарлах шаардлага байгаагүй гэжээ.
Украин энэ эрчээрээ давшвал зуны эхэн сар гэхэд Мелитополь, Мариуполь хотуудаа буцаан авч тэгснээрээ зүүн өмнө талаасаа Хар тэнгистээ гарцтай болж, Оросын эх газрыг Крымээс нь хуурай газраар таслах болов уу гэсэн таамаг явж байна.
Энд би юу хөрвүүлж буулгав. Хараал урсгалгүйгээр эрүүлээр сэтгээд үзээрэй. Путины дэглэмийн 4 жилийн дайных нь ялагдлын заримаас хөрвүүлж буулгалаа. Цаашаа олж уншина гэвэл асар их мэдээлэл сошиалд байна. Дэлхий дээр хоёр дахь том арми хөрш жижиг Украинаа устгаж буулгаж авах гээд бардаггүй ээ, энэ бол ганц л дүгнэлт. Оросын жинхэнэ шившиг!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч)
Мягмар - 03 сарын 24,
2026
Сэтгэгдэл15
Шал худлаа мэдээлэл
Путлер 5 дахь жилдээ давшаад д байгаа. Удахгүй Киев хүрнэ гэл үү
ОРОСУУД 7 ХОНОГИЙН ӨМНӨ ХАВРЫН ТОМООХОН СӨРӨГ ДОВТОЛГОО ГЭЭД 500 000 "ЦЭРЭГ " ГАЛЫН ШУГАМААР ДАВШУУЛСАН ЧИНЬ ӨЧИГДӨР УКРАЙНЧУУД БҮГДИЙГ ХЯДААД ХАЯЧИХЛАА.
Даян дэлхий энх амгалан байх болтугай,,,
Украин тэсэж үлдэнээ
Ираны дайнаас Орос зүгээр мөнгө олж байна. Англи, Франц, Герман улс Оросын газрын тосыг худалдаж авч байгаа бодит үнэнгээс энэ нэг худалч Монгол цэрэг ямар ашиг олх билээ.
Украйн ялна Иран ялна гэдэг тэнэгүүд олон байдагт гайхах юмаа
Түрэмгийлэх дайн хэзээ ч ялалтаар төгсдөггүй !
Дундад Азийн орнууд АНУ-ын цэргийн бааз ыг нутаг дээрээ байрлуулахаар санал нэгтэй тохиролцжээ ! Дараагийн алхам нь Дорнод Сибирь байх болноо, мөдхөн бодит алхамууд харагднаа !
Батсайхандаа баярлалаа. Мэргэжлийн хүний мэдээлэлд итгэдэг шүү.
МОНГОЛ ЦЭРГИЙН ХОШУУЧИЙН АМРЫГ ЭРЬЕ,,,,, ТАНД БАЯРЛАЛАА,,,,БААТРУУДЫН АЛДАР БАДРАГЭЭ,,,,
Битгий шаа бэлтгэл хошууч мянгуужин гуай
Эмээ уу,,,дебиль ээ,,,,
Явж тэр Украйндаа очоод Зеленскийтэйгээ хамт үхээч
Чи,,,, энүүхэн хойшоо,,,,хил даваад,,,,орос ах нартаа булшны нүх ухалцаж өгөөч,,,гях,,,гяхх,,,гяхх,,,,хүрз барьж чадахуу,,,чи,,,,