Залуу төлөөлөгчдийн “Youth Council Summit 2026” арга хэмжээ “Төлөөлье, цэгцэлье, чөлөөлье” уриатай Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.03.28/ эхэллээ.
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд 750 гаруй залуу төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Фридрих-Эбертийн сан дэмжин ажиллаж байна.
Социал демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, намын Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва болон тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан нар “Youth Council Summit 2026” арга хэмжээний төлөөлөгчдөө угтан авлаа.
Энэхүү арга хэмжээний хүндэт зочдоор Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар оролцоно. Мөн зочин илтгэгчээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайд Г.Баярхүү, Сангийн дэд сайд Б.Хулан нарын төлөөлөл оролцох юм.
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл3
Орос хэлтэй Буриадууд дарга болдог байсан социализм хэвээрээ юм уу?
Registered license, I.D cards ,Social cards ,visas, biometric passport, Training certificates Diploma Certificates , Certificates , New Identity Packages , Cloned Credit card orders available for your low & high balance Text/telegram+ (856) 395-4615 . Email ( lifiben@gmail.com )
Dear Youth: You have no future in kleptocracy and cronyism. Avoid to become slobbering scavengers. Join in my holy war against kleptocracy and cronyism.Bravery and iron discipline will lead to the Victory period A day after the Victory You will be the Heroes of the millennium. Democracy and capitalism will prevail.Sincerely Iron Leader the Great