ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цар тахлын нөхцөл байдал сайжрахаасаа өмнө улам дордож болзошгүй гэдгийг коронавирусний халдварын талаар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ.
АНУ даяар “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор Д.Трамп халдварын талаарx өдөр тутмын мэдээллээ мягмар гаргаас дахин хийж эхэлж байгаа юм.
“Манай улсын зарим хэсэг халдвартай тэмцэх чиглэлд маш сайн ажиллаж байгаа бол зарим нь арай сул байна” гэж Ерөнхийлөгч өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс хойш Цагаан ордонд анхны албан ёсны мэдээллээ хийх үеэрээ хэлжээ. Мөн Д.Трамп аминд халтай халдварын тархалтыг хязгаарлахын тулд амны хаалт зүүхийг ард иргэддээ уриалсан байна.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Америкт 3.8 сая хүн халдвар авч, 141 мянга гаруй хүн нас барсан байна. Ерөнхийлөгч, “Та амны хаалт зүүхийг хүссэн ч бай, үгүй ч бай, ингэх нь үр дүнтэй юм” хэмээн хэлэх үеэрээ халааснаасаа амны хаалт гарган, “Би амны хаалт зүүж сурч байгаа” гэж хэлжээ.
Д.Трамп өмнө нь олон нийтийн өмнө ганцхан удаа амны хаалт зүүн гарч ирсэн юм. Тэрбээр “Walter Reed” цэргийн эмнэлэгт очих үедээ амны хаалт зүүсэн байсан бөгөөд амны хаалт заавал зүүхийг орон даяар үүрэг болгохоос татгалзаж байсан билээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Эргүү сда шүү зүү гээд хэлчих гээд болоошдээ.
Ази эсвэл хужаа вирус ..энээ тэрэ гэж үл тооосон одоо уйлж чарлалдаад эхэллээ..
Хятад улсад коронавирусийн халдвар гараад удаагүй байхад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп америкийн иргэдэд хөл хорио тогтоох гэсэн боловч, америкийн иргэд хүний эрх чөлөө гээд жагсаал цуглаан хийгээд эсэргүүцээд байхаар нь болчихсон.
Мэдээ ч зугээр уншиж чадахгуй улсууд юмаа монголчууд. Трампын тэнэглэлийг гайхаж байхаар наад худлаа Сурданзан хурэлсухийг огцруулаач. Хятадын вирус гэж яридаг дэлхий монгол тахал гэж ярьж эхэлж бна малнуудаа. Турж ухэх гээд бна уу эргуунуудээ. Дараагийн дэлхийд гарах вирус тахал гээд монголыг узуулээд бна шуу. Наад харх иддэг малнууддаа олигтойхон ял, торгуулиа егеед болиулж уз.
amnii xaalt l yariad bx yum. eryyl mendiin baiguullagiin zuvluguug sain daga geed l boloo bish yy.
Эрх чөлөө ихэдхээр тахал өвчинд дарлуулдаг юм байна гээд ойлгочиход болно.
Trumpiin zuv.Huataduud shig haalga uudiig tugjeed horikh n huuli bus.Irgediinkh n uhamsaraar l davj garna.