Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад хэргийн дэд сайд Жулиан Вентура Валеротой 7 дугаар сарын 31-ний өдөр утсаар ярив.
Мексикийн Гада ад хэргийн дэд сайд Жулиан Вентура Валеро Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсонд баяр хүргээд, Монгол-Мексикийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс, Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2020 онд тохиож буйг онцлоод хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, боловсрол, спорт, худалдаа, хөдөө аж ахуй болон эрчим хүчний салбарт идэвхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах санал тавив.
Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанаас гадна олон талт хамтын ажиллагаа болон цаг үеийн олон улсын бусад асуудлаар санал солилцов.
Сэтгэгдэл0
за юун Мексик вэ?
Olon talt hamtiin ajil hiij barah uu?
Мексикийг дэлхийн хар тамхины орон юм. Мексик Америкийг олон жил хар тамхиар хангагч улс байсан. Харин 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр Трамп сонгогдож гарч ирснээр АНУ-ын өмнөд хил дээр хана хэрэм барьснаар мексик улс америк руу хар тамхи зөөвөрлөх боломжгүй болсон юм. Хууль бус дүрвэгсэд ч нэвтрэх боломжгүй болсон. Хэрэв АНУ-ын энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуулиар ардчилсан нам ялалт байгуулвал АНУ-д юу болж өрнөх вэ гэвэл. Ардчилагчид АНУ-ын өмнөд хил дээр баригдсан хана хэрэмийг нурааж мексик улсаас хар тамхи хууль бус цагаачид зөөвөрлөгдөн орж ирнэ. Тэгээд хар тамхинд донтож сэтгэцэнд өөрчлөлт орсон хүмүүс болон америкийн хилээр хууль бусаар нэвтрэн орж ирсэн алан хядагчидтай холбоо сүлбээтэй гэмт этгээдүүд гэм зэмгүй хүмүүсийг буудан хорооно. Тэгээд ардчилсан намынхан ажилгүй хүмүүст бэлэн халамж тараана. Хятад улс АНУ-ын зах зээлийг эзлэн авна. Америкчууд Ардчилсан намыг сонговол АНУ-ыг ийм ирээдүй хүлээх болно гэж бодож байна.
Германд баригдсан хар тамхитай холбоотой МАН-ын дарга нар хэн хэн бэ? МАН яагаад энэ хэргийг ихээхэн нууцлаад байгаагийн учир удахгүй тайлагдана биз...МАН-ын хар тамхины мафийнхан Мексикээр дамжуулан АНУ руу хар тамхи гаргах боломжийг судалж байж болно шүү.
Ha ha ha ymar uliiniih ni meksik ve ytasnii negj zarlagdaad...ard olnii tatvaraar arai uur ysij bai . Hiih ajilgui b.a u