sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар "Гэрэгэ Системс" компанийн төлөөлөлтэй уулзлаа.
 
Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавирусээс үүдэн Монгол Улс хилийн чанадад гацсан иргэдээ татан авч байгаа юм. "Гэрэгэ Системс" компаниас гадаадад гацсан иргэдийг цахим системээр хялбаршуулан бүртгэх, жагсаалт гаргах программыг танилцуулав. 
 
Шадар сайд нууцлал, аюулгүй ажиллагаа, иргэдэд цахим системийг хүргэх гэсэн гурван чиглэлийг анхаарах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг