Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2020.08.14) “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” болон “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
Засгийн газраас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан юм.
Ажлын хэсэг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд нийцүүлэн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудаас санал авч энэхүү төслийг боловсруулсан байна.
Уг үйл ажиллагааны хөтөлбөрийг 6 бүлгээс бүрдэхээр тусгасан бөгөөд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний бодлогын чиглэлийг нарийвчлан заасан. Тухайлбал,
1.Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ.
2.Хүний хөгжлийн бодлого
Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн.
3.Эдийн засгийн бодлого
Макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд даван туулах, тогтвортой өсөлтийг хангах болон эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлэх гэсэн хоёр дэд хэсэг бүхий зорилтот арга хэмжээг тусгасан.
4.Ногоон хөгжлийн бодлого
Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.
5.Засаглалын бодлого
Шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоон, хүнд суртлыг арилгаж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг мөрдүүлнэ. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй хүргэх “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
6.Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого
Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулан, Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл бүхий хот болгоно.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн төрөлжилтийг сайжруулж, тэргүүлэх салбаруудыг бодлогоор дэмжин хөгжүүлэх, экспортын өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн бодлого урт хугацаанд тогтвортой барих суурь зарчимд тулгуурлажээ.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн саналыг үндэслэн боловсруулсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй.
Энэ тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодитой нөхцөл байдал бий болно. Дунд хугацааны зорилтууд хэрэгжсэнээр ард иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй чанартай хүргэх, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Мөн эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн МЕГА төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшлүүлэх юм байна.
Сэтгэгдэл0
Үнэн үү дээ! Зарим тавьсан дарга нар бүтэхгүй ээ!!! Юм үзэж нүд тайлсан хүн тавиачээ!!! Нэг их торгууль мөнгө ярьсан юм үзээгүй юу ч сураагүй хөдөөний нөхдүүд ажиллах юмаа
Хошногоо ч арчиж сураагүй өмхий ханхлуулсан гарууд МАН-р дүүрэн шдээ.
Ясан толгой Оюун-Эрдэнэ андлалын өргөө гэгч эм хүний онгойсон салтааны дүрстэй шавар овоохойг 2 тэрбумаар бариулж биднийг тэр салтаа умай руугаа оруулах юм гэнэ .Мөрөөдцөн ясан толгой вэ?
Хэнтийн Г.Хэрлэнчулуун дарга тендерийн "шагнал"-д “Монкон констракшн”-аас байр авсан уу
http://www.zaluu.mn/p/55013.html
NAAD ZORILT CHIN BIELEX BOLOB UU DAA MONGOLCHUUD JINXEN CAIXAN XULX GARUUD SHYY BI L XUBDAA ITGRXGYI
Энэ бол МАН аль эртнээс албан тушаал худалдаж байсны нотолгоо баримт болно. МАН-ын албан тушаалын наймаа одоо ч үргэлжлэн явагдсаар байна.
AZIIN XULX MONGOL,AZIIN XULGAICH MONGOLCHUUD GEJ EUROPIIN XOLBOONII GISHYYN ORNII IRGED IIM NER OGCON BAINA LEE JAG ZOB NER OGCON BAINA
Ардын намын хулгайчууд тогтооно тогтооно гэж ульсаар байгаад 4 жилийг аваад цаг хождог нэг муухан аргатай болоод байна..Одоо бас энэ аргаа ирэх 4 жилд хэрэглэх гэж байна..Яасан нөгөө 60 тэрбумын шахаасуудыг зайлуулна гэсэн.
Ирэх жил болтол сайн хулгай хийж ууж идэцгээ амжуулцгаа гэсэн үг үү?
МАН авлига авч дарга томилдог байсан цагт энэ хэзээ ч хэрэгжихгүй..Зандангахай битгий хуцаад бай. зайл..
Oorsdoosoo exel
Ирэх жил хүртэл сахилга хариуцлагагүй ажиллахаа тунхаглаж байгаа юм уу Хүрэлсүх бацаан.
Зандангахай чи эхлээд Сэлэнгийн Хүдэрт комоон беби гэж орилон бүлэг хүчин хийсэн дарга нартаа хариуцлага эхлээд тооцчих..
sbd n gazrin albani darga axlax geed xumuus ajilchddaa dotood xynalt gedeg yumaa eruusuu barij ajildaggui n bur medegdex yumaa ajil xj bgaa nuxduud n irgedtei zugeerl uurinxuu xuwin ambitsaar xaritsaj bgaa n unexeer oi gutam yumaa irgded uilchlej bgaa gedgee eruusuuch medej bgaa yum alga axlaxd n xelxeer tooj bgaa yum bxgui tegexeer yaj irgedtei zuw xaritsaj uilchlex we de darga nar n xynaltaa sain tawij durem jurmaa barimtlaxgui gazrin dood ajilchid n irgedtei yaj ch zuw xaritsaxin dotood xynalt duremee sain barimtaldag darga xun ymar bx estou geed uurgee sain meddeg xun tawix xeregtei
Хариуцлагыг убтз-аас эхлүүлнэ гээд Ерөнхий сайд асан баяр убтз-д зочилж байсан. Тэрнээс хойш убтз-ын 50 метр хүрэхгүй зайд байшин барисаар байна.
Хариуцлагыг убтз-аас эхлүүлнэ гээд Ерөнхий сайд асан баяр убтз-д зочилж байсан. Тэрнээс хойш убтз-ын 50 метр хүрэхгүй зайд байшин барисаар байна.
Хариуцлагыг убтз-аас эхлүүлнэ гээд Ерөнхий сайд асан баяр убтз-д зочилж байсан. Тэрнээс хойш убтз-ын 50 метр хүрэхгүй зайд байшин барисаар байна.
Өөрөөсөө эхлээд яваарай.
Zg togtoolii fsrgaacher
Зөв.АЖИЛ ХИЙХ ХҮН АРГАА.ОЛДОГ.АМЖИЛТ.ХҮСЬЕ
Хариуцлагаа одоо болтол тогтоогоогүй юм уу. 3 жилийн өмнө Хүрэлсүх сайд яг л ингээд л байж байсан даа
Зөв зөв андлалын хаалга билүү. Энэ дээрээ эхлээд хариуцлагааа тооцдоо. Тэгээд л цааш явсан дээр байх оо
Ал салтааны дүрстэй андлалын хаалганд толгойгоо шаагаад байж дээ..
Зөв зөв андлалын хаалга билүү. Энэ дээрээ эхлээд хариуцлагааа тооцдоо. Тэгээд л цааш явсан дээр байх оо
Ардын намынхны ал салтааны дүрстэй андлалын хаалганд толгойгоо шургуулсан хүний хийморь доройтож нас нь богиносох нь ойлгомжтой шүү.Өмхий малнууд аа.
Эхлээд идэж уусан нохдуудээ шоронлуу тонилгож авсан, идэж уусан хоронгийг нь улсын орлогонд авч ард тумнээ баярлуулаач тэхгуй бол та нарын ийм лоозонд хэнч итгэхгуй юмаа дайчин шуурхай хийгээч юунд нь айгаад байдгийн!!!Ер нь шударга журмыг ард тумэн хусч, тэрийг биелуулсэн засаг тордоо баярлаж монгол хогжино!!!
Алсын хараа-2050 Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллаганы Мөрийн хөтөлбөрийг цагаан цаасан дээр биш амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэхийн тулд урд нь Улмын Их Хурлаас хуульчилсан ёсоор "ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЯАМ"-ыг Үндэсний хөгжлийн газрын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөн шинээр байгуулах тухай Д. Содном нарын санхүүч, төлөвлөгч инженер-эдийн засагчид, судлаачдынхаа санал, зөвлөмжийг анхаарч үзэх байсан даа!!! Ямар ч зорилт, зорилго, бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны мөрийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанд суурилсан тодорхой тооцоо, судалгаа, бодит үнэлэмж, дүгнэлт муутай, дутуу, дулмаг боловсруулж батлуулсан тохиолдолд эдийн засгийн үр ашиг нь улс орны нийгэм-эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьдралд үр өгөөжөө амласан ёсоор хэзээ ч өгдөггүй юм...
ЖДҮ-чин Содбаатар, ЗТЯ- ны Ж. Батэрдэнэ нартайгаа эхлээд хариуцлага тооц. Битгий шоуд...
гуцоооо, эхлээд АН н эрлийзүүдтэй тооцоо бод,,,
Өөрсөддөө эхлээд хариуцлагаа тооцож байж бусад руугаа дайрна шүү төр засгийн эрх мэдэлтнүүд ээ!!!!!!
ЖДҮчидээ цэгцэлээ, тэгж байгаад ярьсан дээр
Дэлхий хурдтай өөрчлөгдөж байна. Ковид19 гэхэд ямар бдал үүсэх нь тодорхойгүй бна. 2050 хэтэрхий хол бодит биш төлөвлөлт. Ойрын үед төрийн бүтэц тогтолцоог өөрчлөхгүй бол . Бүх салбарт.
хэн юу ч гж хуцацгаасан Оюунэрдэнийг дэмжинэээ
хэн юу ч гж хуцацгаасан Оюунэрдэнийг дэмжинэээ
ДООРХ СЭТГЭГДЛҮҮДИЙГ УНШЛАА. ӨӨРСДӨӨ АМЬДРАЛДАА ЮУ ХИЙЖ БҮТЭЭЖ АМЬ АМЬДРАЛ АЙЛ ГЭРЭЭ ОЛИГТОЙ АВЧ ЯВСАН НӨХДҮҮД ВЭ ГЭЖ Л БОДОГДЛОО. АМЬДРАЛЫН ЧАДВАРГҮЙ БУСДЫГ МЭРЖ АМЬДАРДАГ ДУРАКУУД ТӨР ЗАСГАА ӨӨЛЖ МУУЛЖ ДОРОМЖИЛЖ БАЙДАГ ЮМ Ш ДЭЭ. ТОЛГОЙН ДЭЭРХ БУХАЛ ӨВСӨӨ ХАРАХГҮЙ БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭРХ ШИРХЭГ ӨВСИЙГ ОЛЖ ХАРАВ ГЭГЧ НӨХДҮҮД ШҮҮМЖЛЭЛ БИЧИЖ КККК ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДАЛАЙЦТАЙ ТОМ БИШ Ч ХЭРЭНДЭЭ Л СҮҮЛИЙН 2 ЖИЛД САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛ АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЪЯ ГЭЖ ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬЖ БУЙ НЬ АРЧААГҮЙ МУУЛА6Ч ТА НАРЫН ӨМНӨӨС ЭХНЭР ХҮҮХДИЙН ЧИНЬ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ТӨР АЖИЛЛАХ ГЭЖ БАЙНА. ОЛОН ЮМ ХУЦААД БАЙЛГҮЙ ТӨРИЙН ШИЙДВЭРТ БАЯРЛАЖ СУР.
ДООРХ СЭТГЭГДЛҮҮДИЙГ УНШЛАА. ӨӨРСДӨӨ АМЬДРАЛДАА ЮУ ХИЙЖ БҮТЭЭЖ АМЬ АМЬДРАЛ АЙЛ ГЭРЭЭ ОЛИГТОЙ АВЧ ЯВСАН НӨХДҮҮД ВЭ ГЭЖ Л БОДОГДЛОО. АМЬДРАЛЫН ЧАДВАРГҮЙ БУСДЫГ МЭРЖ АМЬДАРДАГ ДУРАКУУД ТӨР ЗАСГАА ӨӨЛЖ МУУЛЖ ДОРОМЖИЛЖ БАЙДАГ ЮМ Ш ДЭЭ. ТОЛГОЙН ДЭЭРХ БУХАЛ ӨВСӨӨ ХАРАХГҮЙ БУСДЫН ТОЛГОЙ ДЭЭРХ ШИРХЭГ ӨВСИЙГ ОЛЖ ХАРАВ ГЭГЧ НӨХДҮҮД ШҮҮМЖЛЭЛ БИЧИЖ КККК ТӨР ЗАСАГ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЭХ ОРНЫ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ДАЛАЙЦТАЙ ТОМ БИШ Ч ХЭРЭНДЭЭ Л СҮҮЛИЙН 2 ЖИЛД САЙН АЖИЛЛАЖ БАЙНА. ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ АМЬДРАЛ АЖ БАЙДЛЫГ САЙЖРУУЛЪЯ ГЭЖ ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬЖ БУЙ НЬ АРЧААГҮЙ МУУЛА6Ч ТА НАРЫН ӨМНӨӨС ЭХНЭР ХҮҮХДИЙН ЧИНЬ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ТӨР АЖИЛЛАХ ГЭЖ БАЙНА. ОЛОН ЮМ ХУЦААД БАЙЛГҮЙ ТӨРИЙН ШИЙДВЭРТ БАЯРЛАЖ СУР.
Сумын засаг сургуулийн захирлууд.улсын батлагдсан төсвөөс хэтэрсэн үнийн дүнтэй дулааны гэрээ хийж эрх мэдлээ урвуулан ашигласан байдал.дарханы Хонгор сум дээр байна.