НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Ерөнхийлөгч Дональд Трампын баг “Google”, “YouTube” болон бусад платформууд дахь сонгуулийн өмнөх зар сурталчилгаандаа 64.7 сая ам.долларыг зарцуулснаар Нью-Йорк хотын дарга, тэрбумтан Майкл Блумбергийн дээд амжилтыг эвджээ.
Майкл Блумберг сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байсан билээ. Тухайн үедээ тэрбээр зар сурталчилгаандаа нийт 62.19 сая ам.долларыг зарцуулж байжээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байдены “Байден ерөнхийлөгчид” болон “Байдены ялалтын сан” хэмээх хоёр байгууллага зар сурталчилгаанд нийт 32.58 сая ам.долларыг зарцуулсан байна. 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампын сонгуулийн өмнөх штаб янз бүрийн платформ дээр улс төрийн зорилтот сурталчилгааг амжилттай ашиглаж чадсан бол энэ удаад сурталчилгаа нь голдуу “YouTube”-д төвлөрч байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ардчилсан намын ард талд банк санхүүгийн бүлэглэл, зэр зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хувьчлан авсан бүлэглэлүүд зогсож байгаа. Тиймээс сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг сонгох нь дэмий юм. Ардчилал хүний эрх, эрх чөлөө байсан ч байгаагүй ч хүмүүс эрх чөлөөгөө эдлээд л явж байна шүү дээ. Ардчилал хаана байна тэнд дайн үймээн самуун хүчирхийлэл ажилгүйдэл ядуурал өлсгөлөн колоничлол оршиж байдаг.
Трампын ард Оросууд байгаа болхоор Америкийн нийгмийг ингэж хэзээ ч байгаагүйгээр талцуулж хагалж байгаа юм. Трампын 2 эхнэрийн нэг нь Чех нөгөө нь Словени хоёулаа Орос слав угсааны Азийн дайснууд биз дээ.
Ардчилал ч дээ материаллаг ахуй талаасаа хүний шунал, хүслийг хөөрөгдсөн, сэтгэл ухамсар талаасаа амиа бодоход сургасан, тусгаар тогтнолд хортой юм аа даа.