Улсын их хурлын сонгууль дөхөж улс төрждөг хүмүүсийн хийрхэл аль хэдийнээ эхэлсэн. Улс төр дагасан хийрхэлийн бодот илрэлийн нэг дүүргийн Ардчилсан намынхан даргаа огцрохыг шаардаж, Ардчилсан намын байрны гадна майхан барьж хамгаалалтын бүс татан "Дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Х.Болдбаатарыг 2010-2012 онд бүх гишүүдийн хурлаа хийгээгүй, бүх гишүүдийн хурлыг 3 сарын 05-нд хийж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тавихыг шаардаж байна, 2008 оны орон нутгийн болон 2010 оны орон нутгийн нөхөн сонгуульд нэр дэвшээд ялагдсан учир өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна" зэргээр томоор бичиж байрлуулжээ.

3 сарын 6-ны өдөр хотоос Ардчилсан намын ажлын албанаас нөхцөл байдалтай танилцахаар ирсэн хүмүүстэй уулзах гэсэн боловч хэвлэл мэдээллийнхнийг бид оруулахгүй, намын дотоод ажил учир мэдээлэл өгөхгүй хэмээн хөөлөө.

Н.Эрдэнэ
Эх сурвалж: "Налайхын амьдрал"