УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын дарга Ж.Батзандан болон тус намын холбогдох удирдлагууд мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэрээ тэд УИХ-ын 2020 оны сонгуулиар хөндлөнгийн этгээдүүд санал тоолох хар машины программ руу нэвтрэн орж, нийт 30 нэр дэвшигчдийн саналд нөлөөлж хакёрдсан болохыг уг санал тоолох хар машиныг үйлдвэрлэгч Канадын "Dominion Voting" компани тогтоож, санал дүгнэлтээ ирүүлснийг танилцуулсан юм.
 
ШИНЭ намын удирдлагууд энэ хууль бус ажиллагааг хэний заавраар хэн хийсэн болохыг тогтоолгохын төлөө бусад улс төрийн хүчинтэй хамтарч, эцсээ хүртэл тэмцэх болно гэв.
 
 
 
 
 
 
 
Ч.Анхныбаяр