Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Аялал жуулчлалын Тэргүүн дэд сайд хатагтай Мария дель Карментай өнөөдөр уулзаж, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.
Уулзалтын дүнд хоёр талын хамтын ажиллагааг аялал жуулчлалын салбарт идэвхитэй өрнүүлэх, салбар яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.
Энэ үеэр монголын талын санаачилгаар Куба улсад байгуулах Монголын Соёл, аялал жуулчлалын мэдээллийн төвийн талаар танилцуулсан бөгөөд кубын тал бүрэн дэмжиж, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн 2021 оны 5 дугаар сард Кубын “Варадеро” аялал жуулчлалын бүсэд зохион байгуулах олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулахаар боллоо.
Сэтгэгдэл0
Tendees turist irne gedeg tom hudlaa buurai oron shuu dee
Ямар хэрэг байдаг юм бол доо! Хөөрхий минь! Хажуугийн том гүрэнээс ганц ч хүн оруулахгүй гээд байх мөртөө дэлхийн нөгөө талын арлын жижиг улсаас турист авах гээд ядраад байх хэрэг бн уу? Дүр үзүүлсэн ардчилал гэдэг шиг л юм. Шүдний ломбо ярьж явбал арай дээр.
Yariagaar l yldeh ajil gej eniig helne dee. Florida-d baiguulbal uur hereg.
Ямар ч хэрэггүй. Худлаа ажил хийсэн нэр зүүсэн тэтгэвэрийн эмээ.
Дэмий мөнгө үрэх юм. Куба жуулчин гэж байхгүй. Туйлын ядуу орон.
Ene balai umnuud U soliorood baina ve 2 guilgachin uls yamar mongooroo 1 negendee juulchlah ve Odriin orlogo 2 dollor oldoggyi ulsuud.