Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны улсын төсөвт ээлжит хоригоо тавилаа. Энэ нь түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш улсын төсөвт тавьж буй тав дахь удаагийн хориг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ дөрвөн жилд улсын төсөвт жил алгасалгүй хориг тавиад байна. Мэдээж, түүний тавьсан хориг төсвөөр тогтохгүй олон бий. Тухайлбал, Татварын багц хууль, Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоол, Захиргааны хуульд хориг тавьсан гээд гарын арван хуруунаас давсан тоо бий. Үүнээс гадна тэрбээр гурван жилийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг эсэргүүцэн, хориглож байв. Тиймээс ч “Ерөнхийлөгчийн гаргууд сайн хийдэг ганц ажил нь хориг тавих” гэх онигоо ч гараад амжсан. Үнэхээр ч тэрбээр хийх ажилгүй гэлтэй УИХ-ын баталсан хууль, тогтоомжид тооцоо судалгаагүй хориг тавьсаар өдийг хүрчээ. Энэ тухайд ганцхан тоо, баримт дурдахад Х.Баттулга 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш 13 дахь удаагийн хоригоо энэ сарын 24-нд тавилаа. УИХ цар тахлын хүнд хэцүү энэ үед ирэх оны төсвийг хуулийн хугацаандаа багтаан баталсан. Ингэхдээ шаардлагатай гэж үзвэл тодотгол хийхээр ч тохирсон. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч “уламжлалаа” орхисонгүй. 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байна. Энэ удаад Ерөнхийлөгчийн тавьсан хориг товчхон бөгөөд ерөнхийдөө гурван асуудалд чиглэснээс гол нь ирэх оны улсын төсвийг цаг үеийн шаардлагад нийцээгүй, хэт үрэлгэн байна гэж үзжээ.
“СOVID-19”-ийн эсрэг вакциныг худалдаж авахад шаардлагатай хөрөнгийг тусгаагүй нь дэндүү хариуцлагагүй үйлдэл хэмээн үзэж хориг тавьсан байна. Түүнчлэн өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, нэн даруй хэрэгжүүлэхийг УИХ-ын гишүүдээс шаарджээ. Энэ товчхон бөгөөд тодорхой шаардлагыг харахад ердөө л Ерөнхийлөгчийн ээлжит нэгэн улс төр гэдэг нь харагдаж байна. Гэхдээ төрийн тэргүүний энэхүү шаардлагууд зайлшгүй үндэслэлтэй байв уу эсвэл улс төр үү гэдгийг парламент шийдэх учиртай. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг шийдэхдээ олон талаас нь ул суурьтай хэлэлцдэг. Үүнд мэргэжлийн байгууллагынхан төдийгүй хуульчид ч оролцдог билээ. Хэрэв хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь хүлээж авахгүй бол 2021 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр хэвээр үлддэг учиртай. Ямартай ч хуулиараа Ерөнхийлөгчийн хоригийг УИХ 14 хоногт багтаан хэлэлцэх ёстой юм.
БАС Л ЗӨРЧИЛТЭЙ ХОРИГ
Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь, 2018 оны төсөвт хэсэгчлэн, 2019 оны төсөвт бүхэлд нь, 2020 оны төсөвт хэсэгчлэн хориг тавьсан бол ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьснаар ийнхүү тав дахь удаагийнх боллоо. Гэвч түүний тавьсан хориг бүр алдаа, зөрчилтэй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ удаагийн улсын төсөвт тавьсан хориг ч алдаа, зөрчилтэй байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараа дамжуулан илэрхийлээд байна.
Тэрбээр “Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаа, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг, Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ” гэжээ. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч УИХ-аас гаргасан шийдвэрүүдэд хориг тавьж, зарим тохиолдолд Тамгын газрын ажилтнууд нь үндэслэлээ буруу тайлбарлаж, эрх баригчдын элэг доог болж байсан саяхны жишээ бий. Тэгвэл ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавихдаа Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд хамтад нь тавиагүй нь зөрчилтэй болохыг Сангийн сайд хэлж байна.
ТӨСВИЙН ХОРИГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАНТААЖ УУ
Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг Засгийн газар дэмжээгүй. Тиймээс 2021 оны төсөвт хориг тавьж шантааж хийж байна гэх яриа ч мэр сэр дуулдаж эхэллээ. Учир нь, Ерөнхийлөгч ирэх оны төсөвт тавьсан хоригтоо дээрх саналаа дахин тусган оруулжээ. Тэрбээр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжпэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэхийг шаардсан байна. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, 800 мянгыг нь зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг буюу ваучерээр олгох хэрэгтэй гэж үзжээ. Үүнийг олон нийт мэдээж дэмжинэ. Уг нь цар тахлын нөлөөллөөр дэлхий нийтээрээ эдийн засгийн өсөлт буурсан энэ үед улс орны мөнгө, санхүүгийн байдал хүнд байгааг хамгийн сайн мэдэх хүний нэг нь Ерөнхийлөгч. Гэтэл хөл хорионы хатуу дэглэмтэй энэ цаг үеийг тааруулж, ард түмэнд хамгийн их таалагдах сэдэв болох өрх бүрд мөнгө тараах асуудлыг барьж авсан нь улс төр хийж байна гэж харахаас өөр аргагүйд хүргэлээ. Магадгүй, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн далд пиар байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн тавьсан хоригт төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан Эрсдэлийн сан байгуулах, мөн төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, мөн үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах талаар тусгасан байна. Үүний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг шаардсан. Энэ нь Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажпыг үгүйсгэж байгаагаас ялгаагүй харагдаж байна.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр буурч, төсвийн тодотголоор төсвийн орлогыг 2.2 их наядаар, зарлагыг 70.5 тэрбумаар багасгасан. Гэсэн хэдий ч цар тахлын энэ үед Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг барьсаар ирсэн. Тухайлбал, халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн халамжийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхэд бүрд 100 мянган төгрөг олгож байгаа билээ. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ орлогыг хадгалах, амьдрал ахуйг нь дэмжих арга хэмжээг цаг алдалгүй авсаар ирсэн гэж хэлж болно.
Мөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хил гаалийн татварыг хөнгөвчлөх, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах замаар аж ахуйн нэгжүүдээ дэмжсээр ирсэн. Хатуу хөл хорио тогтоосон ийм үед дээрх арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ чамгүй олон хөтөлбөрийг нэмж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газар дотоодод алдсан цар тахлыг тархаахгүй, нэг ч иргэний амь насыг үрэгдүүлэхгүй байх, хөл хориог чангатгах тусам унах эдийн засгаа барьж тогтоохын тулд толгой өндийх завгүй ажиллаж буй энэ үеийг Ерөнхийлөгч Х.Баттулга овжин ашиглаж, улс төр хийж байгаа нь харамсалтай.
ХУВИЙН ХАНДЛАГА УУ, УЛСЫН ЭРХ АШИГ УУ
У.Хүрэлсүх 2017 онд анх Ерөнхий сайд болохдоо кабмнетаа бүрдүүлж, УИХ-аар томилуулахад Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 58 дугаар тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Энэ нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд хамаарах асуудал байв. Ер нь Ерөнхийлөгчийн тавьсан 13 хоригийн зургаа нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хаяглагдсан байна. Үүнээс үүдэн Ерөнхийлөгчийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай таагүй харилцаатай бөгөөд хувийн хандлагаар ханддаг гэх бодлыг олон нийт тээж ирсэн. Үүний илрэл нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын оруулж ирж батлуулсан жил бүрийн улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж байгаагаас харагдана. Тиймээс цар тахлын энэ үед ирэх оны төсөвт хориг тавьсан нь улс төр биш юм аа гэхэд хувийн сонирхлоор хандсан хориг байж болох юм гэдэг нэг гаргалгаа байна. Уг нь бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын тэргүүний хувьд хувийн хандлагаа хойш тавьж, улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй болов уу.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ковид өвчин тархаад хөл хоьчихоод байхад МАНын сүгнүүд Хэнтийд шавар амбаар бариад баахан жуулчин авчирна гэсэн үлгэрт итгэдэг усан тэнэгүүд Монголд одоо байхгүй шүү,Хэнтийд тавьсан төсөв зүгээр л амбан Хүрэлсүхийн мөнгө цавчиж идэх гэсэн арга мэх . Тэгээд ч Хэнтий бол Чингисийн нутаг гэдэг нь асар их маргаантай байгаа
Тэр сүг мүг гэж хүн дорождох чинь яахав. Буяанаараа болог. Харин Чингис хаан Хэнтий аймагтай холбоогүй ухааны юм ярьж тэнэгтэж байгааг чинь би битгий хэл дэлхий хэзээ ч батлаж чадахгүй. Яагаад гэвэл Чингис хаан Монгол нутагт Хэнтий аймагт төрж Өсч амьдарч байсныг чи битгий бусниулах санаа гарга. Явцгүй хов жив бусад юмаар чи хий
202.9.49.139 д Тэр шавараар яг өнөөдөр яах гээд байгаа юм.Монголчуудад эрүүл мэндээ,ажлын байраа авч үлдэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна.өнөдөр овоолсон шавар дээр Хүрэлбаатар та 2 тасалбар таслаад зогсох юм уу.Юун хүн ирэхгүй ээ.Наад захын Э/Азийн мэдлэгтэй бай
Хэнтий аймаг хэдэн жилийн ойгоо тэмдэглэсэн юм бэ.Чингис Хэнтий аймагт төрсөн гэхийг бодоход лавтай л 800 гаруй жилийн өмгө байгуулагдсан аймаг юм байна.
МАНгарууд болимоор юмаа үнэн юм хэлэхээр хариу нэг юм бичиж буруутгадаг гарууд их байх юм. Ойлгомжтой л байна шдээ ийм хүнд үед ард түмэндээ хэрэгтэй төсөв болж чадаагүй үрэлгэн УИХ ын гишүүдэд ашигтай л төсөв болсон. Яах гэж хуулиндаа хориг тавь гэж тусгасан юм бэ? Буруу дутуу алдаатай байвал хориг тавь гэсэн юм байгаа биз дээ.
Ихэнх улс төрчид, э/з-чид ирэх оны төсөвт хориг тавихийг зөвшөөрч дэмжиж байхад ийм юм бичиж буй СЭТГҮҮЛЧИЙГ яацан сэтгүүлч гэж тодорхойлох вэ? Таагаарай????....
Бүгдээрээ адилхан хулгайч нар, Солонгосууд шиг жагсаад буулгах болжээ, Улс төрийн тоймч Гантулга гуай л хийж чадна !!!
Гишүүн тус бүрийн 250 саяас авахуулаад зуу зуун тэрбумын хөшөө дурсгал – шавар амбаар, сайд дарга нарын болон ТӨҮГ-уудын хэрээс хэтэрсэн тансаглалыг ганц удаа танахад л өрх бүрт 1 сая байтугай өгөх нөөц бололцоо байгаа шдээ.
Яг үнэн
Эрх үүрэг бүхий ажлууд аа хийвэл яасан юм бол доо. УИХ гэж аймгуудын засаг даргын менежер шиг хүмүүс харагдах юм. Улс орны асуудлаа яриач ээ. Эсвэл ОК-ын ажлыг сонсох гэх мэт, оновчгүй
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
Erunhiilegch ene horig araich uls tur bish shig sanagdlaa . iim hetsuu bgaa ued tusuv tiim ih ashig ur uguujgui zartsuulah n hend ashigtai ym bl gej eruul uhaatai buhen gaihaj bgaa shuu!!!
Чимидын Хүрэлбаатарын нууц нэр үү , НУА юу ... Ийм үед \ монголын ард түмэнд амьдрал хэрэгтэй ... \ ийм сэтгүүл- ч байдаг юм уу , сэтгүүлчид ээ - яг хотгор шанага шиг ...
М.Энхцэцгээ эрдэмтэн судлаачид Э/З чид юу хэлж ярьж байгааг ойлгож байна уу.Эсвэл зүгээр захиалгаар бялдуучилаж бичсэн юм уу.Яг өнөөдөр тэр хөшөө баримал,2 дахиа баригдаж буй соёлын төвүүд,музей гэх мэт шавар хэрэгтэй юу эсвэл эрүүл мэнд,Э/З таа хөрөнгө оруулах хэрэгтэй юу гээд зам дээр байгааг анхаарах хэрэгтэйг ойлгохгүй л байх шиг байна чи.Наад сонгуульд зориулсан төсвөө одоо боль.Хэмнээд вакцин ав,татвар төлөгчдөө эргээд ганц удаа туслачих.Нэгэнт татвар төлөгч чинь дампуурчихвал босгоход хүнд хэцүү байдаг гэдийг чи мэдэхгүй байж болно Зүгээр л дуугүй бай.Юм бичмээр байвал тэр ХОТГОР шанагыг бич,ЖДҮ г бич,тэр 60тэрбумыг бич,Буруу төсөв батлуулсан Хүрэлбаатрыг бич.Битгий бялдуучлаад бай.Чи үнэлэлт,дүгнэлт өгдөг ажил ч биш
Та нарын хэрүүл яахав , өлсөөд байна, ер нь олон хүн өлбөрч үхэхээр оршуулгын ачаалал дийлэх юм уу, энэ талаар их хурлаар яриаачээ
Баттулга өөрийг нь их шүүмжилсэн, буруу үйлдлийг нь шударгаар ил гаргаж хэлсэн, өөртэй нь өрсөлдөж болохуйц хөрөнгө мөнгөтэй хүмүүст маш их дургүй юм аа даа янз нь.
Тэнэг чалчагч , яасан ч урт удаан чалчдагии н
ийм төсөвт хориг тавихгүй юм бол ерөнхийлөнч байгаад яах вэ МАН ынхан нэг удаа идэж уухаа завсарлаад ард түмнийхээ төлөө тэр шавар амбааруудаа боих хэрэгтэй мөнгө угаахаа боль
Энэ сэтгүүлч зүгээр л тал зассан аятай юм бичиж.Төсөвт хориг тавих нь зөв.Ерөнхийлөгчийг дэмжих хэрэгтэй.Төсвийг 20 хувь битгий хэл 30 хувиас ч илүү хэмнэх боломж байна.Тэр хөшөө элдэв байшин барилга зэрэгийг танах хэрэгтэй.Өрх бүрт сая төгрөг олгох гэдэг ч зөв.Энэ хүнд үед ийм төсөв хийчихээд гүрийгээд байж таарахгүй шүү.Их хурлын гишүүдийн 250 саяыг танах хэрэгтэй.