Жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг баяр-амралтын өдөр болгон тэмдэглэдэг. Хэвлэл ТВ-үүдээр “Тусгаар тогтнолоо зарласан өдөр”, “Тусгаар тогтнолын баярын өдөр” гэх мэтээр мэдээлж ярихыг залруулж энэхүү нийтлэлээ хүргэж байна. Тэр баярын утга агуулга, ач холбогдлыг ийм зураглалаар гаргая.
Манж дайчин улсаас салж тусгаар тогтнолоо зарласан нь 1911.12.29-ний билэгт сайн өдөр. Тэр бол манай улсын тусгаар тогтнолын баярын өдөр (Independence Day) болно. 2007 оноос үндэсний эрх чөлөөний өдөр болгон улс даяараа тэмдэглэж байхаар УИХ-аас шийдвэрлэсэн нь манай төр үндэсний их мэдрэмжтэй, түүхээ хүндэлдэг дээдэлдэгийн жишээ. 2007 оныг хүртэл ард түмэн маань энэ үйл явдлыг бараг мэдэхгүй явж ирсэн гэхэд хилсдэл болохгүй. Үнэндээ бол ”Үндсэний баяр” (National Day) гээч тэмдэглэлт ойг дэлхийн жишгээр тэмдэглэх өдөр маань чухам энэ юм. Яагаад? Монголын их эзэнт гүрэн задран унаж тарж бутарсаар тусгаар тогтнолоо алдаж, Манжийн эрхшээлд 200 гаран жил явсны эцэст 1911.12.29-нд тусгаар тогтнолоо эгүүлэн авч, Монгол Улсаа дахин байгуулсан өдөр нь яг тэр билээ.

Ийнхүү тусгаар тогтнолоо зарласнаас хойшхи этгээд түүхийг сөхье. Гадаад Монголын өөртөө засахыг зөвшөөрөх тухай Орос-Монголын хэлэлцээр гэдгийг 1912.10.21-нд Өргөө хотноо анхлан байгуулж байсан ба жилийн дараа 1913 онд Хаант Оросоос Хятадын бүгд найрамдах улс буюу Дундад Иргэн Улсыг хүлээн зөвшөөрч, чингэхдээ 1913.10.23-нд “Гадаад Монголын автономыг хүлээн зөвшөөрөх тухай Орос, Хятадын Тунхаглал” гэх баримт бичиг Бээжинд байгуулж, мөн өдрөө Оросын Засгийн газар ноот илгээж Гадаад Монгол нь Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн гэдгийг Орос хүлээн зөвшөөрсөн тухай мэдэгджээ. Хоёр хөрш гүрэн нь энэ тохиролцоогоо Хиагтын гурван улсын хэлэлцээ гэдгээр монголчуудад тулгаж 1915.05.25-нд гурван улсын хэлэлцээрээр (гэрээ) Монголыг Хятадын сюзерен дорхи өөртөө засах улс гэдгийг тунхаглуулж дөнгөжээ.
Энэ гэрээ Октябрийн хувьсгалын дүнд хүчингүй болж, мөн монгол ноёдын эв түнжингүй байдлаас шалтгаалан Хятадын гамин цэрэг 1919 онд Нийслэл Хүрээнд ирж Монголын автономитыг устган, үүнээс улбаалан Монголд Ардын хувьсгал ялах тохироо бүрдэж, Цагаан Орос ба Улаан Оросын аль алиных нь тусламжтайгаар тэр нь ялж тусгаар тогтнолоо эргүүлэн авсан түүх 1921 оноос бичигдэнэ. Тодорхой хэлбэл Хүрээнээс гамин цэргийг хөөж гарган Богд хааныг эргүүлж сэнтийд нь залсан 1921.02.04-нийг Тусгаар тогтнолоо дахин сэргээсэн өдөр (Re-Independence Day) гэж үзнэ.
Монголчуудад төдийлөн танил болоогүй байж мэдэх гадны хүний бичсэн хоёр номоос дор эшлэе. Энэ хоёр номын зарим бичвэр адил утгыг илтгэж байгааг би дор товчлон буулгана. Номуудад бичсэнээс үзвэл, 1921.11.05-ны Монгол-Зөвлөлтийн Найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээр, Зөвлөлт Оросын байр суурь гэж нэгэн бүрхэг асуудал 1920-иод онд монголчуудыг алмайруулж байжээ. Манай улс дахин олж авсан тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, эрх тэгш хоёр улсын хооронд Найрсаг харилцаа тогтоолоо гэж үзсэн. Гэтэл уг хэлэлцээрийн заалтууд яаж ч гуйвуулж ойлгохоор. Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө гэсэн үг өгүүлбэр тэрхүү баримт бичигт байхгүй. Хоёр улсын хууль ёсны Засгийн газруудыг харилцан хүлээн зөвшөөрч, найрсаг харилцаа тогтоож буй тухай заалтууд оржээ. Энэ үйл явдалтай зэрэгцүүлэн Зөвлөлт Орос нь ДИУ-тай харилцаагаа сайжруулах тухай цуврал хэлэлцээ 1920 оноос явуулсаар 1924.05.31-нд “ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр” байгуулахдаа Хавсралтын 5-р зүйлд Гадаад Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн бөгөөд тэндэх Хятадын бүрэн эрхийг хүндэтгэж байна хэмээн зааж өгчээ. Хятадтай байгуулсан энэ хэлэлцээрээр 1921 оны Монгол-Зөвлөлтийн хэлэлцээрийг бүрмөсөн үгүйсгэжээ хэмээн оросын түүхч Евгений Трифонов дүгнэж байна.

Тусгаар тогтнол гэх үгнээс (нэг ёсны амлалт) тойруулаад байсан нь ийнхүү ил боллоо. Монголд 1923-1925 онд Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан А.Н.Васильеваас Нийслэл хүрээнд хэвлэгддэг орос сонинд өгсөн ярилцлагыг Хаалган дахь Америкийн Консулын газар (консул С.Сокобин) бүрэн эхээр нь авч хөрвүүлж АНУ руу илгээсэн баримтаас үзвэл зөвлөлийн дипломатч А.Н.Васильев нь манай улсын бүрэн тусгаар тогтнол, автономит эрхийн хооронд өнгөн талын ялгаа гэхээс зарчмын ялгаа байхгүй, монголчууд тусгаар тогтнолыг хүсэмжлэх цаг нь биш, тусгаар тогтнохын тулд монголчууд шаардлагатай бэлтгэл хийх хэрэгтэй, эдийн засаг, санхүү, цэргийн хувьд хүчирхэг болох, ингэснээр бүхий л улс оронтой тэгш эрхтэй ярих боломжтой болно, эрх чөлөө дэвшлийн зүгт өөрийн гэсэн замаар явах боломжтой болохын тулд Та бүхэн хангалттай хүчирхэг болсон байх хэрэгтэй, Монголын ард түмэн л өөрийнхөө хувь заяа, ирээдүйн эзэн мөн гэхчлэн ярьсныг америкийн консулын газрын мэдээлэлд өгүүлжээ.
“1924.11.26”-ыг угтуулсан үйл явдлын зах зухаас дээр дээр өгүүллээ. 1924 он Монголын хувьд ихээхэн донсолгоот жил болсон хэмээн Е.Трифонов дүгнэжээ. Тэр оны 5 дугаар сард Богд гэгээн нас нөгчсөн, cар гарангийн дараа Бээжинд СССР, ДИУ-ын хоорондын тэрхүү хэлэлцээр байгуулагдаж манай Монголыг ДИУ-д 1915 оны Хиагтынх шиг эргүүлж харьяалуулсан (урван тэрсэлсэн гэрээ хэмээн Е.Трифонов нэрлэжээ) шалтгаанаар Улсын анхдугаар Их хурлыг хийж, Богдын хойд дүрийг тодруулахгүй нөхцөлтэйгээр БНУ-ыг тунхаглах түүхэн шаардлага бүрджээ. Нэгэнтээ хаан, шашны тэргүүн дахин төрүүлэхгүй түүхэн нөхцөл бүрдсэн, иймээс засаглалын хэлбэр солихоор МАН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид мөн оны 6 дугаар сард хуралджээ. 1924 оны 8 дугаар сард МАХН-ын III их хурлаас “хөрөнгөтний бус хөгжлийн зам” сонгосон тул тэр шинэ замналдаа тааруулсан БНУ-ын Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их хурал 1924 оны 9 дүгээр сараас эхлэн боловсруулж хэлэлцэн хоёр сар хуралдсаны эцэст баталжээ.
Жир бүрийн 11 дүгээр сарын 26-нд бидний тэмдэглэж буй баяр тийнхүү нөхцөлджээ. Дээр нь Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрлэжээ. Уг нь социализмын үед “Нийслэлийн өдөр” хэмээн давхар тэмдэглэж байсансан. Олон улсын жишгээр бол “Republic Day” хэмээх энэ өдөр бол үндэсний баяр маань мөн. Independence Day; Republic Day хоёроо л ялгаад бичээд буй хэрэг. Өчигдөр тэмдэглэсэн ойн талаар уншигчиддаа ямар ч гэсэн түүхэн ойлголт өгсөн байх.
Ийнхүү 1924 он монголчуудад сайнаар, муугаар зэрэг тусчээ. Бид эндээ БНУ-аа тунхагласан, харин олон улсын тавцанд түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй. Бид өөрсдийгөө тусгаар тогтносон гэх, дэлхий дахин (хөршүүд нь) үгүй гэхийн хооронд зарчмын асар их зөрүү байжээ. Тэгэхээр дэлхийд зөвшөөрөгдсөн Монгол Улс гэж гарч ирэх ёстой. Yүний тулд 1924 оны Бээжингийн тэрхүү хэлэлцээрийг хүчингүй болгох ёстой. Түүний дараа де-юре тусгаар тогтносон Монгол Улсын тухай яриа өрнөнө. Энэ утгаар 1939-1946 оны үе бол Монгол Улсыг дэлхийд гаргаж ирсэн түүхэн цаг үе юм.
1936.03.12-нд Улаанбаатарт Харилцан туслах тухай Монгол-Зөвлөлтийн протокол (1934.11.27-нд байгуулсан аман хэлэлцээрийг баталгаажуулсан) байгуулагдснаас эхлэн ярья. Ердөө хэд хоногийн дараа 1936.04.07-нд ДУИ-ын Гадаад хэргийн сайд Жан Цюн СССР-ийн Элчин сайд Д.И.Богомоловт ноот гардуулж, Монгол-Зөвлөлтийн протокол гэрээ байгуулсныг эсэргүүцжээ. Түүндээ 1924.05.31-ний “ЗСБНХУ ба Дундад Иргэн Улсын хоорондын асуудлыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр”-ийн Хавсралт 5-р зүйлд Гадаад Монгол нь ДИУ-ын нэг хэсэг мөн бөгөөд тэндэх Хятадын бүрэн эрхийг Зөвлөлт улс хүндэтгэнэ хэмээснээ зөрчлөө гэжээ. Хариу болгож яг маргааш нь буюу 1936.04.08-нд СССР-ийн Гадаад хэргийн ардын комиссар М.М.Литвинов Хятадын Түр хамаарагчид ноoт гардуулж Хятадын талын эсэргүүцлийг эерүүлж 1924 оны хэлэлцээрийг зөрчөөгүй хэмээн хоёр нүүрлэсэн хариу өгчээ. Тэр байр сууриа Москвагаас баримтлан зүтгэсээр, Хятадад Японы халдлага дэгдсэн гарцаагүй байдлыг үндэслэн СССР-ДИУ-ын Үл довтлох тухай гэрээг 1937.08.21-нд байгуулжээ.
Энэ бүхэнтэй давхцан манай улсад их хэлмэгдүүлэлт, Монгол-Манжийн хилийн хэлэлцээ, Халхын голын байлдаан өрнөсөн. 1941 оны СССР-Японы Төвийг сахих тухай Гэрээ, 1943 оны гурван гүрний Каирын бага хурал (Монголыг анх удаа их гүрнүүд хөндөж ярьсан), АНУ-ын Дэд ерөнхийлөгчийн Монгол дахь айлчлал, Ялтын бага хурал (Гадаад Монголын статус-кво) гэхчлэн цаашаа үргэлжилнэ.
1945.02.04-11-нд Крымд холбоотон гурван гүрний тэргүүн нар уулзаж, хэд хэдэн чухал баримт бичиг байгуулсны дотор Алс Дорнодын асуудлаархи хэлэлцээр юм. Энэ хэлэлцээрээр Монгол нь де-юре тусгаар тогтнож байна. Энэ бол дэлхийд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх эхлэл мөн. Энэ өдрийг ингээд таг чиг өнгөрүүлээд байх уу, яах вэ гэдэг дээр хариулт алга. 1945 оны зун СССР-ДИУ-ын гэрээний хавсралт ноотоор БНМАУ-ыг тусгаар тогтнуулах нөхцлийг тохирсон ба намар нь (1945.10.20)
Монголын ард түмний санал хураалтаар монголчууд тусгаар тогтнолоо баталсан, 1946.01.05-нд Хятадын тал манай тусгаар тогтнолын талаархи өнгөлзлөгөө зогсоосон зэрэг түүхнээ тэмдэглэгдэх олон үйл явдал өрнөжээ. Е.Трифоновын номд ийм мөрүүд байна:–Монголчууд санал асуулгаар улс орныхоо тусгаар тогтнолын төлөө санал өгсний дараа 1946 онд Монголыг СССР, Хятад хоёр албан ёсоор хүлээн зөвшөөрч, дараа нь бусад улс ч мөн хүлээн зөвшөөрөх болжээ гэжээ.
СССР гэсэн байх юм, мөн хачин аа!
Эрхэм уншигч Та бүхэн эдгээр олон үйл явдлын дотроос жинхэнэ тусгаар тогтнол ба үндэсний баяраа олж тогтооно биз ээ.
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
(1)(1)(1)(2)(1)(1)(1)(1)(1)(1)(1)(1).jpg)
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
Сэтгэгдэл0
21 оны 11 сарын 26 ны өдөр Монгол орон оросын дээвэр дор орсон өдөр юм байна. МАН ы хулгайчууд энэ өдрийг заавал тэмдэглэх гээд байдаг нь монголын эсрэг урвасан үйлдэл болж таарлаа.
Солиорсон новшоо Анхдугаар үндсэн хууль баталсан нь буруу юу
Manjid ezlegdeed hyadadiin muj boldog.teriigee sangalzaad butsaaj avii geed baigaa yum baij..7 zuunii tertee uvug deedes Beejinge ezleed mongoliin huuslel bolgoj baisanaa sangalzaad butsaaj avay gevel yaah bol................
Оросын дэвэр мээвэр гэх шиг !Хэнийг тушиж Хятадаас салсан юм бэ дээ ?Манай тэр уеийн хаад ноед хаана хурч байж тусгаар тогтнолын асуудлыг босгож ирсэн юм бэ ? Солиорох гэж чадахгуй юм .Монголчуудын толгой дээр хаа газраас ирж заларсан Тувд ламыг нэг их Монголын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болгож тэнэгтээд л .. Ингэж сэтгэж эхэлсэн дуракууд туухээ худалдаад явж бна цаана чинь ,за !
1990 он барууны эдийн засгийн алуурчдын дээвэр доор орсон үүнээс болж Шүүх засаглал шударга бус ажилдаг болж эдийн засаг нь Хятадын дээвэр дор орсон
оросууд сайндаа туслаагүй хятадтай шууд хиллэхээсээ айсан байлгүй дээ. 46 оны бүх нийтийн санал хураалт хүртэл большевик оросууд 2 нүүр гаргасан бодлого барьж байсан.
Ши Жин Пин,Путин хоёр утсаар ярьж байна... Ши.... -- За хоёр орны эдийн засаг,сайн хөршийн харилцааны талаар халуун дотно яриа өрнүүлсэн танд баярлаллаа.... Эцэст нь,манай хоёр их гүрний дунд оршдог энэ жижигхэн монгол улсын талаар,монгол улсын тусгаар тогтнолын талаар ямар бодолтой байдаг вэ ?....Путин.....-- Понимаешь,товаришь Ши,....ЗХУ- ын хувьд БНМАУ де юре тусгаар улс боловч де факто 16 дахь республика л байлааш дээ..... Намйаг ЗХУ - ын фанат,ЗХУ задарсан хамгийн их харамсдаг хүн гэдгийг чи мэднэ дээ,харин чи монголын талаар юу бодож явдаг товааришийн ?......Ши......--- Күнзийн сургааль гэж байдгийг та эс мэдэх биш,манай нам,манай улс,миний бие де юр монгол тусгаар улс гэдэгч,де факто ДИУ- ын ГХС Жан Цюн гийн ноот бичгийн зарчмийг баримталдаг,ил хэлэхгүй,үйлдэлээрээ илэрхийлчихнэ....П... -- Да да да наадах чинь л күнз шүү дээ.... Россия и Китай навеки друзья и между нами Монголия !!!!! Пох"""" нам,что другие говорят..... ---Ши ....---- ше ше,комрад Путин....
Манж Чин улс шүү, хятадаар Дай Чин буюу Их Чин улс гэдэг гэнэ лээ. Тэгэхээр тэр муусайнуудыг дайчин, баатар мэтээр өргөмжилсэн маягтай нэрлэхийг нэгмөсөн цээрлэмээр байна.
Бодит түүх баримт нь энэ байхад бухимдацгаах юм.Сүүлийн үед МҮОНТВ-р түүхчид маань үнэн түүхийг ярих болсон нь сайн байна.Зарим хүмүүс соц үед байлдаантай кино үзээд танай тал,манай тал гээд хялбар ойлгочихсон байдаг.тэр сэтгэхүйгээсээ салахгүй юм.
Ochigdor undsen huulia batalsan odriig temdeglev!
Дахин хувьсгал хийвэл жинхэнэ тусгаар улс болно. Гэхдээ 1990 он шиг тайван замаар
Бачрхүү чи дахиад л ОРОСУУД монголын тусгаар тогтнолыг хангаж өгөөгүй мэт шаах гэж оролдож..болио..
Bayrhvv vnen yum bichjee !
Яг унэн !! Энэ нэг сайн дурын уран сайхан ч нэг их дэвшилтэй хун болох гэх аяаа олж ядах юм ! Тэр уеийн монголчууд Оросгуй туухээ бичээд явах нь яасан юм бэ ?Баярхуу шиг мулгуй юмнууд байгаагуй биз дээ ?
Эрхэм ноён оо, Монгол муу ч Дорнын соёлтой орон байсан. Манж Чинг улсаас салаад: улсын нэр = МОНГОЛ УЛС. оны цол: ОЛНОО ӨРГӨГДСӨНИЙ гэж догтоосон юмаа. 1924 онд Богд Гэгээн үхсэнд түүнийг дахин тодруулахыг хориглож, оны цолыг халж: МОНГОЛ УЛСЫН гэж баталсан юм даа. Тэгээд 1911 оныг МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ОН гэх болсон юм даа.1940 оноос орос тоололд ороод Монгол улсын оны цол сөнөвөө хөөрхий.
1919 онд сайн дураараа хятдын нэг муж болсон биз дээ? Гарын усэгтэй баримт нь Твйваньд бий.
Гао минь чао бу ши лянь хуй монгу бао дэ
Хуй блядь, ебу тебя в рот уебок китайский !
tiim bnaa bayarlalaa
Баярхүү чи АН-ын гишүүнчлэлтэй улстөрч байсан хүн иймэхрүү юм бичээд хүнд хүрэхгүй дээ Цаана нь улс төр л харагдаад байгаа нь үнэн
Үнэн түүх бол гадаад монголын тусгаар тогтнолыг Roosevelt, Churchill хоёр сталинтай уулзахдаа гадаад монголын одоогийн статус кво- г хөндөж болохгүй гэдгийг анхааруулан тохирч байсан байна. Дэд Ерөнхийлөгч Wallace ар монголд ирсэнээр Чан кай ши -г гадаад монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх болгосон. Үүнд монголын ард түмний их найз монголч эрдэмтэн Owen Lattimore их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ингэхлээр манай de facto тусгаар тогтнолыг ямар хүмүүс хийсэн нь тов тодорхой юм
Эсэргээрээ , за !
Хэний захиалгаар элдэв долоон юм бичээд мэдэмхийрээд байна. Баабар мэтийн баа.снууд барууны уяаны ноход Монгол улсын түүхийг харлуулах, гуйвуулах гэж их улайр ч байгаа даа.
"Барууны" гэж АНУ, Австрали, ЕХ, Япон, БНСУ г.м.-ыг хэлж байгаа бол тэд Монгол Улсад ямар хор хүргэж, хөгжилд нь яаж саад учруулаад байгаа юм бэ?? 1990-ээд онд МУ элгээрээ хэвтчихээд баларч байхад донор улсууд л бидний амийг аварсан биш бил үү? Эсвэл та нарын айж хүндэлдэг СССР аварсан уу? Эдгээ цагт уул уурхай, төмөр зам, усан цах.станц г.м. Монголын томоохон бүтээн байгуулалтыг Орос "Ах" нар чинь л саатуулан гацааж байгаа шүү дээ!!!
Манайхан унэн тэнэг ,таг харанхуй гэдэг нь ингээд мэдэгдээд байдаг байхгуй юу !Шавьж судлаач баабар туухийг эсвэл хуруунаасаа сорж гуйвуулна эсвэл барууныхнаас будаа иднэ !
Монголчууд бид бие биенээ хэмлэхээ болиоч.түүх бол баримт.монгол орон үгээгүй ядуу хоцрогдсон улс гэхэд бараг биш орон байсаныг соёл боловсрол,эрүүл мэнд,аж үйлдвэр хөгжсөн бичиг үсэгтэй дэлхийд нэр нь түгсэн улс болгон бидэнд өвлүүлсэн эх орондоо бид элдвээр хэлэх хэрэггүй.харин. Өнөөдөр бид ямар эх оронд төрж өссөнөө мартаж тэнгэрээс бууж цэцэгнээс төрсөн юм шиг загнаж гадаад улс орныг даган дурааж хэл, хил хоёргүй болохоо шахаж байна.монголчууд бид өнөөдөр хүн чанаргүй болж шунал гэдэг ад шуламанд автагдсан байна.
Одоо тэгээд явдаг замаара явсан негее муу Хятадаа хар !Барууныхныг дагасан манайх тесев зардлаа Яаж зарцуулахаа ОУВС заалгаад ,ер ширэнд баригдаад сууж байгаа нь сайхан уу
Баярхүү профессорт баярлалаа, түүхэн үнэнийг зөв гаргаж тавьжээ.Манай ТВ-нүүд хоцрогдсон коммунист ойлгоосоо салж улс төрийн мэдлэг хараагаа дээшлүүл. Тэхээр бидний тусгаар тогтнолоо олж авсан өдөр бол 1946 оны 1-р сарын 5-ний өдөр болжээ. Цаашид энэ өрийг тусгаар тогтнолын баярын өдөр болгож тэмдэглэх нь зүйд нийцнэ.
Ээ! Муу малнуудаа !
Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор анх зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон улс бол тухайн үеийн Дундад Иргэн улс буюу БНХУ /өнөөгийн Тайвань/ болж таарах нь.Орос нэг сарын дараа албан ёсоор зөвшөөрсөн.
Аяаа олж ядах юмаа .Монголын туухийг байнга шинэчилж гуйвуулж ,дуйвуулэх ямар сонирхол бна ?Монголын тусгаар тогтнолын асуудалд Орос ямар хамаатай бсан юм бэ ?Манайхан тусламж гуйж очсон байдаг биз дээ ?Тэгээд тэд нар еерт бараг хамаагуй шахуу асуудалд манайхны хусэлтээр хушуу дурж эрх биш сайн муу ч гэсэн гэрээ хэлэлцээр хийж элдэв янз болж байж Гадаад Монголыг Хятадаас салгах оролдлого хийсээр ирсэн бна шдээ .Уг нь манай емне хулээх ямар ч уурэггуй юм байгаа биз дээ ?Эцэст нь Сталин азаргалж байж 45онд их гурнуудээр хулээн зевшееруулсэн .Тэгээд еех егсен хунтэй еглее босоод заргалдана гэгчээр Оросууд манай тусгаар тогтнолд халгаатай байсан юм шиг юу гэж барин тавин мушигаад байдаг юм бэ ? Баярхуу чи битгий хутгуур хийгээд бай ?
Орос үлгэрээ одоо боль.Сталин Америкийг азаргалсан гэчихжээ бас. Орос Монголыг Тува шиг нэгэнт нэгтгэж болохгүй болхоор дагуул улс байлгах зам л үлдсэн байсан. Монгол түүхийнхээ баримтуудын болохыг нь нээж эрдэмтэн судлаачдаараа шинэ түүхээ бодитой бичих цаг ирсэн. Туйлшрах л хэрэггүй.
Bas ulaanbaatar gedeg teneg neriig yaandaa
Энэ дорсгой хятад дандаа ингэж хуцаж байдаг юм. Битгий тоо.
Энэ нөхрийг Гадаад харилцааны Яамны сайдаар тавьчихаач Ард түмнээ хот хөдөөгөөр нь ялгаж байдаг мудакууд бол энэ Д.Баярхүү % Уран сайханч Б.Долгион хоёр "Бид бол Дөчин мянгатын унаган хүүхдүүд бусад нь бол хонины мах үнэртүүлсэн ОРК-ууд" гэж дандаа хуцна Одоо энэ нөхөр давраад бүр Монголын түүхийг засварлах гэж донгодож байх шив дээ
Долгион ах хэзээ тэгж хэлсэн юм бэ Худлаа хүн гүтгэхээ боль. Харин ч хэлий хотод төрж өссөн боловч монгол ардын уртын дуу сонсоод хөдөө хээр тал нутгаа, хүн ардыг нь хайрлах сэтгэл төрдөг гэж бичсэн байхыг нь уншиж байлаа.
Д.Баярхүү сонирхолтой өгүүлэл бичсэн б-а. Харин "1911.12.29-ний билэгт сайн өдөр ...бол манай улсын тусгаар тогтнолын баярын өдөр (Independence Day) болно." гэхийн оронд тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу Re-Independence Day гэж өөрсдөө ойлгож,бичиж,бусдад ойлгуулж,сурталчилж байх нь зүйтэй санагдлаа.
Баяр хүү би чамд ахын ёсоор хандаж байна Чамайг монголчууд боловсрол мэдлэг эрийн тулах эрдмийн авшигтай ярих бичихийг нь сонсож уншихсан гэж хүндэтгэдэг.Энэ хагас дутуу уншсан үл батлагдах хүний үгийг өөртөө тулган хүлээлгэсэн нийтлэл чинь сэтгэл гонсойлгов. Чамд улс төр ерөөсөө зохихгүй байна та бол хэн нэгэнд таалагдахыг хүсэх өчүүхэн амьтан биш биз дээ чичээгээрэй.
бүгд найрамдах улс болсон...комминтерны зааснаар эрхшээлд нь орсон өдөр шүү дээ.
Хятадын эрхшээлээс салсан өдөр. Энэ өдрийг тэмдэглэхэд аав ээжийнх нь аль нэг хужаа хүмүүс дургүй байдаг юм.
Soviet propaganda brainwashed - pathetic!
Монголд түүхчид байвал энэ хужаагийн орсгой шүдийг булгалан үхрийн хөлдүүс чихээч.
Монголчууд бидний тусгаар тогтнолоо олох гэж ээтрээт замаар мэдэрч явсан үнэн төрхийг түүхийн эх сурвалжид тулгуурсан бичсэн байна. Үүнийг уншаад хэрхэн ойлгож хүлээж авах нь тухайн хүний түүхийн мэдлэг,уншиж олсон мэдлэгээс хамаарч янз бүрээр хүлээж авах тэдний сонгол гэх үү дээ.Гэхдээ ямар ч дохиолдол мэдэхгүй байж мэдэмгийрэх нь мэдэхгүй байснаас ч илүү хорлонтой эцэст нь сануулья
Энэ Баярхүү доктор ч биш, профессор ч биш. Bayarkhuu does not hold a Ph. D. and is not a professor.
Энэ орсгой хужаад хэцүү байгаа байх Далд ороорой чи
Оросын ивээл дор орж байж л Хятадын харьяанаас гарч чадах цорын ганц зам байсан. Оросын ивээлгүйгээр хэзээ ч бүтэхгүй зүйл байсан. Биеэ даагаад явах чадавхтай байсан юм шиг ингэж хуцах хэнд хэрэгтэй юм бэ?
Ireeduigee yarimaar baih yum! Neg ch tiim hun baidaggui! Ungursun 100 jild huleen zuvshuurugduud l yavsaar irsen baihad ter l chuhal shd. Odoo ireeduigee Singapure hugjil japan hugjil Shveitsari hugjil Taivan hurungu l yarimaar baih yumaa! Arai yumaa!
баярхүүгийн бичиж байгаа юм хэнд зориулагдсан болох нь тодорхой түүхийг хуурамчаар сөхөж гаргаж монголчууд руу хэнийг турхирч мохоох гэж оролдоод байнаа баба эб анусууд----
Энэ Баярхүүг хятад гаралтай гэж сонсож, уншиж байсан: ДИУ-ынхаа түүхийг л бичиж байхгүй дээ
anhnii undsen huulia batalaad ulsaa tunhaglasan ni ach holbogdlooroo bol hamgiin chuhal ni tiimees ene bayr mongol humuusiin hamgiin chuhal bayr um gedgiig uurd martaj bolohgui
Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн энэхүү өдрийг Баярхүү гэж олон улсын харилцаа судлаач мэднэ гэж ихэрхэж болохгүй байх. Чи тэр Сокобин, Трифонов 2-ын номоор ийм арчаагүй өгүүлэл гэхүү нийтлэл гэхүү бичиж болохгүй.Чиний түүх мэддэг гэж юу байхавдээ.
Доктор маань Монгол орон болон хөршүүдэд өрнөсөн үйл явдлын фактыг түүхчийн нүдээр харж бичсэн гэж ойлголлоо. Гадаад орнууд тэр тусмаа хөрш орнууд манай анх дугаар Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөөгүй нь Монголын тусгаар тогтнолыг тунхагласан Үндсэн хуулиа батласан үйл явдлыг үгүйсгэх боломжгүй. ЗХУ тухайн үед хөл дээрээ дөнгөж тогтож ядаж байсан тул элдэвийн арга хэрэглэж хөршүүдтэйгээ "дипломат" зан гаргаж байсаныг ч үгүйсгэх аргаггүй билээ. Гэхдээ Монголчууд бид энэ байдлыг сайн мэдэж байсан ... Оросууд Монголд туслаж байгааг Хятадууд мэдэхийн дээдээр мэдэж байхдаа ч 1919 он шиг цэрэг оруулж чадахгүй л "хөшигний цаанаас хааяа" мэдрүүлэх оролдлого хийж л байлаа. Гэхдээ яаж ч чадахгүй байсаар 1945 он, цаашилбал 1949, 1961 оныг хүргээ биз дээ ... Монголчууд халуун амь, бүлээн цусаараа "Тусгаар тогтнол"-оо хамгаалж чадсан, цаашид ч тийм байх болно гэдэгт итгэлтэй байцгаая ... ямар ч асуудлаар маргаж болно, гэхдээ харааж зүхэлгүй "тийм", "үгүй" гэдгээ ойлгуулж байя л даа ...
Төвд лам, манж цэрэг, түшмэл, хятад, худалдаачин, цэрэг удамтай хүрээний иргэд халх хэмээх шинэ угсаатны бүрэлдэг тогтоход их нөлөө үзүүлжээ
Д.Баярхүү бол түүхч ч биш, дипломатч ч биш. Түүхэн үйл явдлыг гуйвуулан өөрийн үзэл санаагаар өөрчлөн бичдэг хүн. Мэдлэг боловсролын хэмжээ нь тэр юм даа.
Sanaatai iim balai ym Bichdegl bxaa. Bid bodoltoi bx estoi bishuu.