Өнөөдөр дэлхий нийтэд 100 хувь үр дүнтэй эм, тариа, вакцин хараахан гараагүй тул улс орнууд өөр өөрийн хүчин чадал, арга барил, ДЭМБ-ын зөвлөмжөөр Ковид-19-той тэмцэж буй.Манай улс “Ковид 19”-халдвар авсан хүмүүсийг амжилттай сайн эмчилж буй гэгдэж байгаа.Эмчилгээний зардал хичнээн төгрөг болж, хэрхэн зарцуулсан талаар шүүмжлэлттэй болон олон талын мэдээллүүд яваад байгаа учраас бусад улс орнуудын жишгийг сонирхож үзлээ.
Мөн монголчуудын нэг зан бий. Монголдоо хамаагүй хямд үнээр эмчлүүлж болох өвчнийг гадаадад хэд дахин өндөр үнээр эмчлүүлэхээр явдаг. Гэсэн атлаа Монголдоо үнэ төлөх болохоор дургүй, гадныханд бол хэлсэн мөнгийг нь ямар ч хэл амгүй төлдөг.Эрүүл мэндийн тогтолцоо, даатгалын тогтолцоо Монголд дэлхийн жишигтэй нийцэх цаг болсон ч ур чадварын хувьд манай эмч нар хаана ч гологдохгүй.
ХӨСҮТ-өөс өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн аравдугаар сар хүртэлх батлагдсан тохиодлыг эмчлэх зардлын өртгийн судалгааг олон нийтэд мэдээлсэн. Уг судалгаанаас Монгол Улс Коронавирусийг 5-7 дахин хямд өртгөөр эмчилдэг болохыг нь харж болно. Жилдээ нэг хүн 10 хоног хэвтэн эмчлүүлэхэд урсгал зардал ороод 10 орчим сая төгрөг болдог гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад сайнгүй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Харин ч ковидийг харьцангүй үнэ хямдаар эмчилгээ сайтай хийж байгааг доорх жишээнээс харж болно.
Олон улсад нэг хүнд ногдох ковидын зардал, эмчилгээний зардал 17 мянган ам.доллароос эхэлж байна. АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп коронавирусийн халдвараа 750 мянган ам.доллароор эмчлүүлснийг нь хэвлэлүүд мэдээлсэн. АНУ-д нэгэн өвчтөнөөс улсаас эмчилгээний зардлыг даалаа, харин ор хоногийн мөнгө гэж 40 мянган ам.долларын төлбөрийг нэхэмжилжээ. Энэ нь эрүүл мэндийн даатгалгүй иргэд эмчлүүлснийхээ дараа 40-60 мянган ам.долларын нөхөн төлбөрийг хэвтэн эмчлүүлсэн эмнэлэгтээ өгч байгаа талаар олон улсын www.healthcarefinancenews.mn сайтад мэдээлжээ.
Судалгаагаар, “Ковид-19”-ийн эмчилгээнд өвчтөний наснаас хамааран харьцангүй эмчилгээ харьцангүй өөр бий.Залуучууд дархлаа сайтай, эмчилгээ түргэн авдаг, илаарших нь хурдан бол ахмад хүмүүс дунджаар 40-60 хоног эмнэлэгт хэвтэж, тэр хэрээр зардал нь нэмэгдэж буй юм. Тодруулбал гадаадад 51-60 насны хүмүүсийн коронавирусийн эмчилгээнд дунджаар 45 мянган ам.доллар зарцуулж байгаа бол 23-30 насныханд уг өртөг 34 мянган ам.доллар болж байна.
Харин Монголд эрүүл мэндийн даатгалтай, үгүйгээс үл хамааран өвчилсөн хүн бүрийг улсаас үнэ төлбөргүй эмчилж байна. Ковидоор өвчилсөн иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд эмч, мэргэжилтнүүд 24 цагаар 14 хоногийн туршид голомтонд ажиллаж, 21 хоног тусгаарлалтанд орж сар гаруй хугацааны дараа гэртээ харьж байна. Халдварын голомтод нэг өвчтөнд 14 хоногийн хугацаанд 5-6 эмч, сувилагч, асрагч, лаборант, ариутгагч үйлчилдэг. Батлагдсан тохиолдлоор эмчлүүлж буй өвчтөн дунджаар 28-32 хоног хэвтэн эмчлүүлэхэд 2-3 ээлжийн эмч, ажилтны баг солигдож байна. Ингээд нэг өвчтөнд хоёр ээлжээр гэхэд 10-12 эмч, мэргэжилтнүүд үйлчилж байгаа юм. Эмч нарын нэг баг дөрвөн өвчтөнд үйлчлэх стандарттайгаар ажиллаж, сардаа хөдөлмөрийн хуулиараа үндсэн цалин дээрээ нэмэлт цаг бодогдон олгогдож байгаа. Ковидоор батлагдсан нэг өвчтөний зардалд 10-12 эмч, ажилтны зардал орж байгааг анзаарах хэрэгтэй юм.
Өнөөдөр коронавирусийн цар тахал дэлхийг донсолгож байхад манай улсын эрүүл мэндийн салбар хөгжлийн үе шатаасаа үл хамааран эн дүйцэхүйц тэмцэж байна. Тэд өнөөдрийг хүртэл 354 хүнийг коронавирусийн халдвараас эмчлээд байна. Гэтэл хүний амь нас аврахаар ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдээ бид олон улстай харьцуулахад 15-20 дахин бага үнэлэмжээр ажиллуулж байна. Маш их эрсдлийг үүрэн, мэргэжлийн ур чадвараа гарган ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд маань олон улсын үнэлэмжээс бага цалин авч буй нь манай улс эрүүл мэндийн салбараа олон жил үнэгүйдүүлсний уршиг.
Бүтэн сараар гэрээ орхин, иргэдийнхээ амь насыг аврахаар ажиллаж буй цагаан нөмрөгтнүүдийг шүүмжлэх, цалингаар нь хэл ам хийх эрх дурын нэгэн турхирагчдад бий гэж үү?!
Харин ч Монгол Улс Эрүүл мэндийн салбарынхаа үнэлэмжийг нэмэгдүүлэх, олон улс шиг гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг нь олгодог болох зайлшгүй шаардлага үүсч байна. Эмч нарынхаа цалинг нэмэгдүүлэхээр өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн байгууллагууд ирэх оноос гүйцэтгэлээрээ санхүүждэг болохоор тусгасан билээ. Эрүүл мэндийн салбарын зөв тогтолцоог бүрдүүлснээр монгол хүний эрүүл мэндэд маш том хөрөнгө оруулалт болох юм.
Сэтгэгдэл0
Энэ хэн гэдэг тархи угаагч вэ. Монголд яахаараа амархан дарагдаад байдаг ковид19 вэ. Хөх толбондоо байгаа юу. Шинжлэх ухааны үндэс суурь нь юу юм бол. Та бичсэнээ үргэлжлүүлж тайлбарлаач.
Нэг өвчтөнд 10-12 эмч нэг сар харихгүй ээлжээр эмчлэхдээ ямар эм тариагаар эмчлээд байгаагаа,нэг өвчтөний нэг өдрийн эмчилгээний зураглалыг ард түмэндээ үнэмшилтэйгээр тайлбарлалдаа. Гаднын сайтууд дээр байгаа,янз бүр байгаа,тэгэхэд нэг хүнд оногдох ДНБ нь 100 000 доллар болдог баян орнуудын нэг өвчтөнд гаргасан зардлыг ядуу монголынхтой харьцуулж гаргавал буруу,ядаж тэр хүчирхэг орнуудын эрүүл мэндийн тогтолцоо ,хүчин чадал нь өөр шүү дээ
Giiguuljdee 5-7 dahin hyamdaar emchleed baigaa yumuu yamar ih hair iveel hishig ve ter chini!
Өвчинтэй тэмцэж буй хүмүүсээ хүндэтгэе. Өө сэв хайхаа больцгоо, улс төржсөн зарим сэтгүүлчид
УОКын пялдага тавиул уу чи. Чиний сарын орлого хэд болчихоод донгосоод бгаа юм чи. Наадуул чинь евчтнтэй тэмцээгуй эзэндээ ядарсан ардынхаа халааснаас хулгай хийж ергел барьер бгаа юм гэдгийг ойлго. Ийм дампуурсан ЭМ-ийн газар монгол африк 2оос еер хаана ч байхгуй. Африкийн удирдагч нар хятадуудыг иргэдтэй нь хундэтгэлгуй харьцлаа гээд элчинтэй нь хееж чадаж бгаа. Манай Хурэлсухийн толгойлсон засаг шиг л долигнож бехелзеж 5 цаасаар мах цусны тасархайнуудаа зардаг арчаагуй. Ноед урваач нохой шарваач гэж унэн шуу.
Tarhi ugaagaad eglee bosood munge yrih uom.180 terbumiinhaa eriig tul
өө заа заа, бүр трамптай биднийг жишдэг, овоо муу гар уу хахаха
Энэ мэдээний дараа тэгвэл биднийг яагаад хямдаар эмчлээд байгаа юм, бид хүн биш үү,хэрэглэж байгаа эм тариа чинь хятадынх уу,хуурамч уу гэхчлэн хуцаад боргоод эхэлнэ.За тэгээд цааш нь наад хэрэглэж байгаа эмнийхээ найрлагын задаргааг олон нийтэд ил болго,үйлдвэрлэсэн компаний бүх мэдээллийг ил тод болго гэхчлэн галзуугийн эмнэлэгийн хийх ажилгүй өвчитнүүдийн шаарддаг юмыг нэхэж эхэлнэ.Шархаданд маш цөөн тоотой нь эмчлүүлж байгаа болохоос галзуурчихсанаа мэдэхгүй яваа иргэд маш олон байгаа шүү.Ялангуяа сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэйчүүд бол ер нь л галзуурсан хүмүүс байдаг юм байна гэдгийг бид мэдэж авлаа.
МАН-ын тендерийн шахаа,хулгай луйврыг ярихаар улстөржлөө гэж улилдан хуцалддаг болж..
Эмч, сувилагч, асаргааныхныг гэрт нь хариул. Тийм өндөр үнэтэй хамгаалах хэрэгсэл хэрэглээд байгаа юм бол гэртээ хариач. Одоо дэлхийн ямар ч улсад 21 хоног өвчтөнтэйгээ хамт тусгаарлагдахгүй байгаа. Хөнгөн хүмүүсийг битгий албадан хэвтүүлээд бай. Та нарын оролцоогүй өөрөөрөө эдгэчихнэ.
Эдгэсэн гэх улсуудтай уулзаж асуугаарай. Тэд нар чинь халдвар л авсан болохоос өвдөж шаналж сүйд болоогүй хүмүүс байсан юм билээ. Зүгээр л хөнгөн ханиад туссан мэт өөрсдөө өдөрт хэдэн Вит С уугаад л эдгэчихсэн гэх юм билээ
Монголд ковид-19 ийг хамаагүй өндөр зардлаар эмчилж байгаа болон эрүүл мэндийн яамнаас ямарч хэрэггүй ажиллагаагүй тоног төхөөрөмж, бараг л ДЭМБ-аас хориглоод байхад 18 тэрбуи ₮-өөр авсан мэтээр асар их бухимдалтай ярьсан оном сангийн тэргүүн Наранбаатар гэгч худлаа ярьсан бол шалгаж хариуцлага тооцож олон нийтэд мэдээлэх хэрэгтэй юм биш үү
Өөрөө халдварын голомтод иргэдийн амь нас эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй зүтгээгүй байж холоос мэдэмхийрч сэтгүүлч ноход шиг бусдын бөгс ухсан хэрүүл хийсэн хөгийн ёс зүйтэй лалар байна билээ дээ,тэр наранбаатар гэгч. Эр гэхэд эм шинжтэй.Ямар хүмүүс ийм хөгийн бөөсийг төрүүлж хүмүүжүүлдэг байна. Эрүүл саруул логикоосоо өмнө хийрхүү дүвчин нь урьдчихсан хачин амьтан биш үү.
Эмч сувилагч асрагч нарын цалин гэж хариугүй муу юм чин аргагүй ш дээ дэлхийд бол эмч нар хамгийн өндөр цалинтай манайд дарга бөх 2 хамгийн өндөр орлоготой
Delhiin haana ch emchilj chadahgui baihad manaihan emchleed bdag goo mon mundag umaa! Odoo ingej humuusiin tolgoig erguulehee bolino uu, dandaa hudal medeelel zazna
Чи сэтгэцийн эмнэлэгт үзүүлнэ байгаа.Яавч эрүүл биш шүү.Нилээд хүндэрсэн солиотой юм байна.
Ханиадны эм уугаад 5-7 хоногт эдгэж байгаа өвчин ш дээ ард түмэнээ юу ч мэдэхгүй гэж боддог байхаа
Чамайг ковид тусаад үнэр амт мэдэрдэггүй хүний хагас болоорой гэж ерөөе.
A
CHI XYN ABRAN XYNIIG EMCHILEN GEJ ANGAAX UXAANII DEED CURGUUL TOGCOJ DIPLOOMIIN ABCAN JUM BAIGAA BIZ DEE ILUU TSAG AJILLAAD TSALINGAA ABCH CHADAXGYI BAIGAA BOL XOXCHIN TER ERONXII CAID U. XYREL-ILJIGDEE GOMDLOO TAB XEREB ILYY TSAGIIN XEDEN BOR TOGROGIIG CHIN OGOXGYI BOL ALBAN JOCNII 8-N TSAGIIN AJLAA DUUCGAAD GERTEE XAR ENE MUUCAIN MANGAR MONGOL YXRYYD JAABAL JAAG
Аптект 300н төгрөг байдаг витамин с уулгаал байгаа юм чинь хямдхан л гарийшд
Монгол эмч нар барууны эмч нараас 10-20 дахин бага цалин авч бгаа шүү дээ
Гуцдаг гарууд Америктай харьцуулж гэнэ. Цалингийн зөрүү хэд билээ. Миний мэдэхээр манайх Оросоос үнэтэй эмчилж бгаа. Оросын эрүүл мэндийн сайтуудаар ороод үз
Халдвар авсан, хөнгөн өвдсөн хүн бүрт 1 сая төгрөг өгөөд гэрээсээ гаралгүй, хоол унд витаминээ сайн хэрэглээд, сайн унтаж амраад 1 сар гэрийн хорионд бай гэвэл харин хэмнэлт гарах юм бишүү.