Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо.
“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн билээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын халдвартай тэмцэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа вакциныг боловсруулж, нийлүүлэх чиглэлд “AstraZeneca” компани өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаав.
Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй учраас коронавируст цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байгаа гэлээ.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлэв.
“AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байна гээд, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл0
болж дээ ...
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. Оффшор дансанд 17 тэрбум доллар байгаа ерөнхийлөгч болбол маргааш оруулж ирээд өрийн чинь дараад өгье гэсэн дашин жог болвоо. Худал хэлж байвал жаргалтай байдаг ордонд төрсөн хүмүүс дээ.
судалгаа нь асуудалтай гараад Оросуудтай хамтарч хийх болж байгаа ш тээ
Solongosd uildverlesen oros vaccine uu? Hahaha
Батлагдаагүй вакцин шдээ. Британийн ЗГ, ард иргэд нь итгэхгүй вакциныг авах гээд улайраад байх хэрэггүй. Тэр Герман-Америкийн хамтарсан вакциныг ав.
Оросын вакцин бидэнд таарна, тэгээд ч итгэж бна. Хямд ч тусна. Хунд уед оросууд л тусладаг.
чам шиг Оросыг шүтсэн оркуудыг үнэхээр өрөвдөх юм. хээл хахиул, үндэсрхэг үзэл газар авсан улсын бүх юм найдваргүй. Хятадынхад ч хүрдэггүй. ойлгохгүй бол хохь нь
БИТГИЙ ШАХААД БАЙНА Л ДАА
Буриадууд ингээд дургүй хүргэдэг байхгүй юу.
Асуудалтай байгаа вакцин биз дээ.Америкийн 95 хувийн үр дүн өгч байгаа вакцин, Америк-Германий хамтарсан 90-ээс дээш хувийн үр дүн өгч байгаа вакцинуудыг захиалсан дээр байх
-70 gradust Mongold avchirah tugeeh yamarch bolomjgui!
Эмя тай нэг саналтай байх хэрэгтэй Энэ фирмийн вакцин асуудалтай Туршилтын уеэр нэг хун ухэж ажлаа тур зогсоож байсан. Вакцин дээр дээрээ нэгдмэл байр суурьтай баймаар байна шуу Бас гол нь албадлагаар хиймээргуй байна Аль ч вакцин хуний биед яаж нолоолох нь таваас зургаан жилийн дараа л мэдэгдэнэ гэж олон улсын судлаач эрдэмтэд узэж байгаа Вакцинжуулалт сайн дурын ундсэн дээр байх естой Би л лав герман америкийн хамтарсан эсвэл. Оросын Спутник вакцин хийлгэмээр байна
Орос вхкцин үр дүнг нь хуурамчаар өсгөж мэдээлсэн
Туршиж үзсэн юм шиг бурах юм. Яана даа байз! Бид хэзээ хүн шиг амьдрах юм байгаан бүү мэд.
Үр дүн нь буруу болж таарсан вакцин
Ямар ч их мэддэг хүмүүс вэ та нар хийчүүл найдвартай юм байна.хурдан хийгээрэй амжилт
Seem avgiin Moderna iin vaktsin mongold ug zohih yum b.lee teeverlelt hadgalalt geed...
ЗАСГИЙН ГАЗАР ЮУ ХИЙЖ БАЙНАА
Eronhiilogch turuulj oortoo vazari onoo avah geed l sanal tavij bgaa bh
Өрөвдмөөр юм! Мөнгөтэй бол хаанаас ч авна шүү дээ. Өчнөөн хандивын мөнгөөс халдвар судлал, ШУ-ны салбартаа таван төгрөг хувиарилсан болов уу? Хэн яаж сонгон шалгаруулалт хийж авах юм. Нөгөө Нямхүү, Амсэлмаа нар битгий байгаасай!! Хилээ хаагаадл , иргэдээ ч татаж авахгүй хамгийн тэнэг бодлого барьсан УЛС.Хаалгаа хаагаад дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллаж энэ пандэмкийг бид давж гарахгүй! Гэхдээ хөгжингүй орнуудын мөрдөж байгаа журмыг дагаж мөрдөхөд болно шүү. Хүнд нь хариуцлагыг өгөөд л Төр нь хянаж дэмжээд “шинэ нөхцөлөөр”ажиллаж амьдрахгүй бол Улс орон элгээрээ хэвтлээ!!!!
90-95%-нүр дүнтэй вакцинууд бусад улсад байхад яагаад хамгийн бага үр дүнтэйг нь сонгодог хэт ухаантнууд вэ?
Манайх мөнгө. Тэнгэр заяатай босоо заяатай юм чинь доошоо моошоо гэж байгаад үнэгүй юм авчих. Монголдоо дангаа гэж Очирбат гуай хэлдэг дээ.
Орос вакцин захиалаагүй бол Хатмаа Баттулгын хар алдаа болж бууна даа.
орос хүн дээр байнга санкц хориг тавиж хүчин чадлыг нь доройтуулах гэж зүтгэж арга сүвэгчилж хор найруулж суртал ухуулга хийж байдаг барууны орнуудын вакцинд итгэхгүй байна тэгээд ч хувийн бизнес шүү дээ харин орсын улсын үйлдвэрийн эрдэм шинжилгээний инстутүүдийн гаргасан спутник вектор гэсэн вакцинуудыг эмч эрдэмтдээс эхлээд дотоодтоо хийж л байгаа шүү дээ ерөнхийлөгч орсын эсрэг ард түмнийхээ эсрэг ажлаад байлгүй офшорын мөгөө олж ир ард түмэн итгэхээ больж байна шүү дээ барууны гар хөл болсон АН намыг яагаад дууриагаад байнаа
Астра зенекагийн вакцин нь сармагчин гийн эсээс гаргаж авсан түүхий эдтэй хүний биед сөрөг нөлөөтэй гэж яригдаж байгаа. Ер нь барууны вакциныг авч болохгүй. Эхний авсан улс орнууд туршилтын туулай болно.
Энэ хулгайч бүтэхгүй ээ явж тэр жудоогоо барилд эрдэмтэн мэргэдийн замд буй гай бол.
English-sei humuus ni vaccine tuhai usnhaad naiz nohod ger bul dotoroo zob medeelel taraal da. AstraZeneca -g vaccine Vector vaccine 2 udaa tariulaj baij 70-90 % darhlaa uusne. Oros vaccine-tai adil. Odoo AtsraZeneca 1 udaa zarimd ni hagas tungaar hiigeed, 2 das udaad boten tungaar hiisen. Brazil -d hissen turshilt deeree 2 udaa buten tun ogso geed shuumjlegdeed baigaa. USA German 2-iin vaccine bur iluu hortoi. Messenger RNA Vaccine. - 70 Gradust gun holdooj baigaad shuud hund hiih yostoi. Mongolchuudad yamar ch bolomjgui. Corona -r Uhse humuus uneheer dundaj naslalt 80 garsan. Mongolchuud dundaj naslalt 64 -tei. Uheh bolomj baihgui. Delhii deer 57 Saya hun obdood edgeerees 1,5 hogshen humuus uheed baina. Boditoi, shenjleh unaanch handazgaaya. Uchurgui bariad horiod hilee haagaad yamar nemergui. China horshoosoo jeshee abaya l da. Obdson hun Olga baigaa biz de.
Эрүүл Мэндийн Яамны Сайд болчихвоо?
asuudaltai vaktsinyg aryn khaalgaar avna gej oilgoloo
Вакцин яаран авч ард биднийгээ туршилтын туулай л битгий болгоорой доо.
Монголын нэрээр Орос шоудаж одоо болохгүй.Мафи алуурчин дууриаж үсээ арагшаа толийтол самначихаад хар шил зүүн хамгаалагчдаар хүрээлүүлэн явдаг хүүхэд Оросоор Англичуудтай ярих нь Монголын нүүр рүү шороо цацаж байгаа хэрэг.
Хар багаасаа Орос вакцин тариулж өдий хүрлээ. Муудсан юм алга. Унгар эмийн үйлдвэр сайтай, Орос вакцин сонгосон байна билээ. Янз бүрийн болох болохгүй юм туршиж байхаар Оросынхыг сонгосон нь ээлтэй болов уу
Баттулга дундаас нь зохих гэж нэх ганцаарчласан ярилцлага хийж булай болох гэждээ угаасаа энэ шуналын микробнууд горьгуйгээ еронхийлогчоос нь мултрангуут шоронлуу нь тонилго!!!