УИХ дахь намын бүлгүүд өчигдөр цахимаар хуралдаа. АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн 2021 оны Төсвийн хуульд тавьсан хоригийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин МАН-ын гишүүд буцаах санал гаргаж, олонх дэмжжээ.
Цар тахлын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
Мөн АН-ын бүлэг цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болжээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болно. Тиймээс зөвхөн хугацааг сунгах бус, хууль хэрэгжих явцад үүсч байгаа харилцааг улам боловсронгуй болгох, хамгийн гол нь хувь хүний эрхийг хуулиар баталгаажуулж өгөх ёстой гэж үзжээ. Нэмэлт өөрчлөлтийн төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Гадаадаас буцах хүсэлт гаргасан иргэдийн эх орондоо ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийг баталгаатай болгох, халдвар авч өвчилсөн иргэдийн хувийн мэдээллийг нууцлах заалт оруулав.
Үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх, гаднын зээл тусламжийг Засгийн газар тусгай сан байгуулан байршуулж Тусгай сангийн тухай хуулийн дагуу зарцуулж ашигладаг байх талаар хуульчлах шаардлагатай гэж үзжээ. Түүнчлэн хатуу хөл хорионы үеэр иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулахаар тусгав. Учир нь хөл хорионы үеэр өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ хангаж чадахгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцох зэрэг эрх нь зөрчигдсөн тохиолдол гарсан. Тиймээс хувь хүн хууль зүйн тусламж авах эрхийг хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.
Мөн бүлгээс Улсын онцгой комисст өгөх зөвлөмж гаргаснаа албан ёсоор хүргүүлэх болжээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм.
Эрх баригчид төсвөө “хамгаална”
МАН-ын бүлэг 2021 оны төсөвт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаас ирэх оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 2021 оны улсын төсвийг цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй хэмээн хориг тавьсан үндэслэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч тайлбарлаж байсан билээ.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
МАН маньд огт хамаагүй , бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийнхээ саналыг \ ХОРИГИЙГ \ Монголын ард түмэн дэмжинэ - ард түмний дэмжлэгийг огоорвол зүгээр л МАН -ыг татан буулгах их үйлстээ ирэх оны эхний өдрөөс нэгдэцгээнэ ... одоо олон долоон юм шагширч байдаг эрэн зуун шувтарсан - эх орноо " эх орон " болгон цэцэглүүлэн хөгжүүлэх зугээр л бодот үйлс \ жингийн цуваа нэгэнт аян замдаа гарчээ \ эхэлсэн ...
өрх бүрт нэг сая төгрөг өгнө гэсэн монголчуудыг корон вирустай үед хагалан бутаргах бодлого мөн далан сая малтай монгол өлсөж үхэхгүй огт цалингүй мөнгөгүй гэргүй хүмүүсийг бүртгэж ерөнхийлөгч хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээсээ гуанз дэлгүүр нээж хооллоочээ мөн бүх хот хөдөөгийн сум дүүрэг аймаг хилийн боомтууд дээр жинхэнэ корон вирусыг илрүүлдэг апппаратуудыг авч тавиад өгөөч өвчин вирусийн шинжилгээний аппаратууд хэрэгтэй Мобильный зөөврийн аппаратаар тоноглосон эхографи рентгени графи магнито резонансны томографи мөн нүдний пемта секундный компутер хэрэгтэй хүн бүр сая төгрөгөө ерөнхийлөгчид өгөөд оношлогоо вирусын эмчилгээний аппаратууд авч өгөөрэй их хуралд орсон чин бүрэн юу хийгээд байнаа яах гэж их хуралд орсон юм бэ орсын вакцин яагаад орж ирэхгүй байнаа унгараар бариулсан биокомбинат яагаад вирусын эм үйлдвэрлэхгүй байнаа бас арис шир шиг задлаад хувааж аваад зараад идчихсэн юм уу унгар орсын вакцин үйлдвэрлэж л байна шүү дээ орсыг үзэн
орсыг үзэн ядахын оронд европ цагаан аристан орж ирдэг алтан булгийг жинхэнэ алтанбулаг болгоно гээд зуун жил боллоо ядахдаа замын үүдийн хиртэй чингэс хотын хиртэй болгоочээ чөлөөт бүс улс орны аюулгүй байдлыг хангаж ажлаачээ иж бүрэн түншлүүлээчээ
ардын намыг ард түмнийг эсэргүүцээд байгаа хар шшар өнгөт аристан өнгөт хувьсгал хийгчэд долоон сарын нэгэн болгож чулуу нүүлгэх гээд байна уу цагаан поляк хохлууд шиг толгойгоо өндийлгөх гээд байна уу лукащенко шиг бүрэн дарах хэрэгтэй