Монголчууд өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч, УИХ, ИТХ-ын тус бүр долоон удаагийн сонгуульд оролцсон туршлагатай. Ирэх жил Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль болно. Тиймээс он гараад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил эхэлнэ. Үүнээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг цэгцлэх ажил хүлээгдэж буй. Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын өмнө батлах ёстой. Үүний дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж эхлэх хугацаа нь энэ цаг үед таарч байгаа учир УИХ энэ долоо хоногт хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх, сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, Үндсэн хуульд заасан хүний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын гишүүд боловсруулан, өнгөрсөн оны арванхоёдугаар сарын 2-нд УИХ-д өргөн барьсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авав.
Гэхдээ ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг энэ ондоо багтаан хэлэлцэн батална гэсэн хүлээлттэй байна.
Өмнөх парламент Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан билээ. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хуулийн хүрээцд хязгаарлаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шалгуурт өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд оруулсан өөрчлөлтөд, Үндсэн хуулийн 33.4-т заасан хүрээнд л Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. Мөн Ерөнхийлөгч хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрх хязгаарын хүрээг хуулиар тогтооно гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно. Үүнийг Ерөнхийлөгчийн хуулийг баталснаас хойш хэрэгжүүлэхээр заасан.Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар ажиллах зэрэг өөрчлөлтийг оруулсан юм. Тиймээс дээрх өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн зохицуулсан болон УИХ хэрхэн өөрчилж хэлэлцэн батлах нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
Ерөнхийлөгчид УИХ-д суудалтай нам 45 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 50 нас хүрсэн хүнийг нэр дэвшүүлдэг байхаар болсон. Мөн 1993 оноос хойш Төрийн тэргүүнээ дөрөв дөрвөн жилээр сонгож ирсэн бол ирэх оноос эхлээд зургаан жилээр сонгох зохицуулалтыг хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн билээ. Тиймээс дээрх зохицуулалтууд ч энэ өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Өмнө нь Төрийн тэргүүн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхтэй байсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр болиулсан. Нэг үгээр зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан. Үүнээс үүдэн одоогийн Ерөнхийлөгч ирэх оны сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болоод буй. Хуульчдын дунд ч энэ талаарх маргаан өрнөж эхэлсэн. Нэг хэсэг нь ирэх жилийн Ерөхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэж байгаа бол нөгөө хэсэг нь боломжгүй гэж үзэж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд Ерөнхийлөгч ирэх оны сонгуульд нэр дэвших боломжтой гэж үзэж байгаа юм. Харин хуульч Б.Мэргэн одоогийн Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй гэсэн байр суурийг хэлж байсан. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан.
Х.Баттулга Ерөнхийлөгч нэг удаа сонгогдсон уу гэвэл сонгогдсон. Хэрэв 1992 оны шинэ Үндсэн хуулийг хүчингүй болгоод 2019 онд шинээр Үндсэн хууль баталсан байсан бол Х.Баттулга Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжтой байсан. Харин Үндсэн хуулийн нэмэлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг 2025 онд хэрэгжинэ гэсэн заалт байхгүй учраас нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагаж мөрдөж, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй" гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Энэ мэт зөрүүтэй асуудпыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэрхэн зохицуулахыг хүлээх л үлдлээ. Монгол Улс цар тахпын нөхцөл байдалтай, хөл хориотой байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа цэгцэлж, эхний бэлтгэл ажлаа хангах нь зүй ёсны хэрэг. Хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвшигч болон нэр дэвшүүлж буй нам, эвсэлд өгөх хандивын тухайд иргэн гурав, хуулийн этгээд 15 хүртэлх сая төгрөгийн хандив өгч болох юм байна. Харин гадаад улс буюу гадаадын байгууллага, иргэн, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хоригложээ.Сонгуулийн сурталчилгааны тухайд уламжлалт сурталчилгаанаас гадна цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахыг зөвшөөрч байгаа ч ингэхдээ сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор ашиглахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг 42.4.3-т Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэж заажээ.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Jenk zail
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. Өр зээл дараад баяжуулаад өгнө гээд байсан бэлэн ам шалдан гуяууд даа. Сүүлийн үед Баттулга гэж хүн баруун зүүн байхгүй толгойд орсон бүгдээ худал ярьдаг болж эхэлсэн заяаны худалч хүн байна. Сайхан яриад үлгэрт итгүүлээд байдаг.
Хуульч Мэргэний гаргалгаа зөв л дөө. 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр байгаа. 2019 онд ҮХ-иа өөрчлөөгүй,зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхээр ҮХ- иараа нэг удаа сонгогдсон хүн,дахиад нэр дэвшвэл ҮХ- ийн нэмэлт өөрчлөлтийн "зөвхөн нэг удаа сонгогдоно" гэдэгтэй зөрчилдөнө.... Харин Зика ЕТГ- ын дарга байсан бол нэг юм хэлээд үзнэ, аягүй бол Женко 6 жил биш 4 жил еэк байсан учраас ҮХНӨ- ийн энэ зүйл анги Женкод үйлчлэхгүй гээд дайрч байж мэдэх л хүн. Харин Барзаак Бямбацогт ямар үндэслэлээр Женког нахиж болно гээд байгаа нь сонин байна
Эрхээ бүрэн эдэлсэн юуч хийгээгүй хүнд дахиж шагнал өгөөд дэмий биз дээ. Энэ нөхөр дахиад гарвал Монгол улсыг нөгөө 30к хонины араас жинхэнэ бэлэг болгож өгнө шүү. Хятадууд ийм ерөнхийлөгчийг дахин мөрөөдөж байгаа гэдэгтэй санал 100% нэгдэж байна.
1 хүн зөвхөн 6-аан жилээр гэдэг хуулийг чинь 10 жил болгож зөрчиж гэж байгаа тул зүгээр хассан дээр.
Бөхчүүдийг улс төрөөс зайлуулах хэрэгтэй.
Сонгууль болдогоороо болноо. Одоо бухимдаад яахав. Харин яаж шүү короногоосоо салах вэ гэдэгт д бүгдээрээ улс даяараа анхаарья
Жонхууг зайлуул ийм эргүү малыг дахиж Монголын тэргүүнээр тавьж болохгүй ядаж байхад цэвэр Монгол биш юм байна.
Hujaa-n erliizuud jinhene Mongol huniig uzen yadaad l bn aa daa. Hurelsug sugiig songhgui ee kkk
Хятад сайдын өмнө учиргүй залбирч мөргөөд хонь бэлэглээд байдаг хүнээ яаж хужаад дургуй гэж хэлж чадаж байна аа. Хэн жинхэнэ хужаа вэ гэдэг Монголчуудын нүдэн дээр ил байна.
Тархины тураалд орсон, коммунизмыг санагалзсан, боолчлолд байгаагаа мэддэггүй ухаардаггүй тийм чам шиг хүмүүсийг цэвэр монгол гэх үү? Тийм үү?
Harinch jinhen mongol oo bodj bga hun chn battulga erunhilgch shudee
Mongol banhar Chihuaha.I am tired being mongol.Just leave ALONE Battulga
Хуулиа баримтлах хэрэгтэй Баттулга дахин сонгогдох боломжгүй тийм учираас Баттулга өөрөө энэ байдлыг засахын тулд би нэр дэвших боломжгүй гээд зарлачих хэрэгтэй. Баттулгын хувьд хангалттай Ерөнхийлөгч байж үзлээ болоо юм биш үү угаасаа энэ хүнээс шахаад шахаад юм гарахгүй гэдгийг түмэн олноороо мэдэж л байгаа
бөх ерөнхийлөгчтэй байж үзлээ. Монголчууд. Хамгийн муу ерөнхийлөгч байлаа. х.баттулга !!! Дахиж сонгогдох тухай бодох ч хэрэггүй . Худалч , хулгайч, луйварчин Мафи хүн Монголын төрд хэрэггүй!!!
Энхцэцэгээ чамд ерөнхийлөгчийн сонгууль яагаад хамаатай болов оо? Энэ цаг үед хөл хорионы дэглэм барих нь чухал. Чухөл ба чухал бишийг ялгаж сурсан хойноо бичвэрээр занималд.
Хар нүдний шилээ мартчихаж.
Odoogiin ih hural uls ornoo hugjyylej huuli batlah chadamgyiee.ih hurling 10 aad hands gishyyd l metgelcsen bolj busad ne dargiin dohio harj gar urguh yyregtei amitad boljee. Iim togloomiin zasag tur gej yu baih be.odoo uvchin zovlon namdahaar in hural taraah heregtei yum bishyy
Одоо зайлсан дээр биз дахивал тэгээд цус асаруулж буулгах байх дахиа бол тэгээд шууд Монголыг Хятадад зарна.
офшорын амласан мөнгөө оруулж ирээчээ нэг сая төгрөг хүмүүст өг гэдэг бол ирэх жил сонгуульд гарах арга юм уу ковидын үед эдийн засаг хүндэрч байгааг ерөнхийлөгч мэдэхгүй байгаа юм уу корон вирусын писи аагийн шинжилгээ хийх аппарат эм эмнэлгийн хэрэгсэл цаашид дутагдах төлөвтэй ерөнхийлөгч шинжилгээ эмчилгээний аппарат өөрөө нэгийг ч гэсэн авч өгмөөр байна засгийн газар луу ухамсаргүй хоцрогдсон эдийн засгийн дутмаг бэрхшээлтэй байгааг ашиглан ухвар мөчид хүмүүсийг засгийн газар луу турхиран оруулж махинаци маневр манипуляци явуулж манифест уриа лоозон тунхаг дэвшүүлэн засгийн газрыг бариж ид эдийн засгийн жагсаал шаардлага тавь цаашлаад сайд дарга нарыг хөө улс төрийн жагсаал хий гэсэн кноп дараад байх шиг энэ чинь АН намын байр сууринаас яриад байх шиг ард түмнийг битгий хоёр хэсэгт хуваагаад байгаачээ ардчилсан холбооны дарга биш биздээ хүмүүс таныг тойрч цуглараад монголын олнхи ард түмний шийдвэрийг үгүйсгэж болохгүй биз дээ ганц хадаас хийж чадахгүй монголд эмнэ
49 хоног өнгөрөөгүй байна үхэрээ.
Зөвхөн 1удаа гэж байна шүү дээ,ямарч эргүү хүнд ойлгогдохоор бичсэн байна
4 jileer songogdson 6 jileer 1 udaa songogdoh erhtei, mald ch oilgomjtoi ugaasaa huulich gej mergejill baidagguin gesen
Та нар ингээд нэмэргүй ээ. Тулгаа дахиад сонгогдоно. Монгол ялна. Харж л байгаарай. Өөр хэн бгаан бэ нэрлэ дээ
Buu daldai hutgan uimuulegch
Та нар ингээд нэмэргүй ээ. Тулгаа дахиад сонгогдоно. Монгол ялна. Харж л байгаарай. Өөр хэн бгаан бэ нэрлэ дээ
Үндсэн хуулиар бол Баттулга дахин дэвших эрх яавч байхгуй гэдэг нь маш тодорхой.
Манай улсын үе үеийн ёөрөнхийлөгч нар алт мөнгөөр их гоёдог бсан энэ хүн бгаагаараал бсаар бх юм тэр нь авууштай
Өршөөлийн хууль гарвал хоригдол өө би хуучин хуулиа дагана өршөөл амсахгүй гээд суухгүй биз дээ шинэ хуулиа дагаж өршөөлд орно. Баттулга болно муу ажилласан гэж шагнах уу? Хятадад хонь бэлэглэсэн гэж нэмж 6 жилээр шагнадаггүй юм бол одоо болно эдлэх ёстойгоо эдэлсэн харин юуч хийж чадсангүй. Баттулга 10 жил болох юм бол наад хууль чинь утгаа алдах гээд байна.
Хуулиа боловсруулахдаа хэдийгээс хэрэгжиж эхлэхийг заагаагүйгээс болоод логик зөрчилд оржээ.
... зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй... Аан тэгвэл 4 жил ажилласан Е-д хамаарахгүй юм байна. Нэр дэвших эрхтэй юм байна!
Зөвхөн нэг удаа гэсэн үндсэн зарчим байна. Энэ нь хоёр дахь удаагаа сонгогдохгүй гэсэн утга санааг илэрхийлнэ. Үндсэн хуулийг шинээр баталж өмнөх хуульд цэг тавьж шинээр эхлээгүй учир урьд нь сонгогдсон гэж үзнэ. Өмнө нь 4 жилээр сонгогдсон одоо 6 жил болсон учир дахиад сонгогдоно гэсэн үг биш!
Ёр нь албан тушаалаар өвчилсөн нөхдийг ямар албан тушаалд нэг л удаа сонгож,томилох хэрэгтэй санагдана. Ядарсан олныг туйлдуулж дууслаа.Энэ Ёрөнхийлөгч эрхийн хугацаа дөхөөд янз янзын бүтэхгүй зүйлээр тоглоод эхлэв болтой.Сонор сэрэмжтэй байцгаая...
Ёооё одоо больёоо. Арай гэж 4 жилийг барлаашдээ..авилгачтай тэмцэнэ, офшор мөнгийг оруулна гэсэн бхгүй.