sonin.mn
БЕРЛИН. /TASS/. Хөл хорио тогтоосны улмаас үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн компаниудад ирэх ондоо ч санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байх болно гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгджээ.
“11, 12 дугаар сард авсан хязгаарлалтын арга хэмжээний улмаас бага орлоготой ажилласан эсвэл огт орлого олоогүй компаниудыг бид дэмжих боломжтой. Гурав дахь багц тусламжийн хүрээнд шинэ онд эдийн засгаа дэмжиж чадна” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Германд цар тахлын нийгэм, эдийн засгийн үр дагаврын улмаас улсын өрийн хэмжээ 2021 онд 179.5 тэрбум еврогоор нэмэгдэж магадгүй байна. Энэ онд улсын өрийн хэмжээ 218 тэрбум еврод хүрсэн нь түүхэндээ байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Үүнээс өмнө Герман хэдэн жил төсвийн алдагдал хүлээгээгүй байна.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг