sonin.mn

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.

 

МАН-ын ээлжит бус Бага хурал өнөөдөр 11.00 цагт эхлэн, цахимаар хуралдаж, Монгол Улсын Ерөнхий Сайдад нэр дэвшигчийг эцэслэн тодруулах юм.

 

Улмаар уг саналаа УИХ-д өргөн барьж, УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх учиртай.