МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газрыг нээх тухай захирамжид гарын үсэг зурлаа. Баримт бичгийг хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд даваа гарагт нийтэлжээ.
"ОХУ-ын Гадаад хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам, ОХУ-ын Аюулгүй байдлын алба, Приморийн хязгаарын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Оросын Холбооны Улс дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Владивосток хотод нээх Монголын талын хүсэлтийг зөвшөөрсүгэй" гэж захирамжид дурдсан байна.
Ерөнхий сайд мөн түрээслэх буюу худалдан авах нөхцөлтэйгөөр албан болон орон сууцны байраар хангах зэргээр худалдааны төлөөлөгчийн газраа тохинуулахад нь Монгол Улсад туслах, мөн зохион байгуулалтын бусад асуудлыг шийдвэрлэхийг Приморийн хязгаарын Засгийн газарт зөвлөв.
Төлөөлөгчийн газрыг хэдийд нээх талаар мэдээлээгүй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Сайн байна
Хамгийн хэрэггүй ажил.Хэдийг Монгол зарах юм бол доо зайлуул.
Яг хажуудаа байгаа Тэнжинд нээх гээд чадахгүй 20 жил үзэж байгаа биздээ? Юун хол Владивосток хот бэ?
tend neelgehgui bgaa bizdee
Яг хажуудаа байгаа Тэнжинд нээх гээд чадахгүй 20 жил үзэж байгаа биздээ? Юун хол Владивосток хот бэ?
Тяньжин гэж бич. Зөв бичиж чадахгүй байж бас Орк маягаар хөв хөв гэж хуцах юм.
Яг хажуудаа байгаа Тэнжинд нээх гээд чадахгүй 20 жил үзэж байгаа биздээ? Юун хол Владивосток хот бэ?
Battulgiin uls tur yavj bna! Tend HTG neegeed er yugaa ch hiih bileedee?!
Наад далайг мухарт хэн очихов дээ...Тянжинь, Да-лиан, Ша-мэн мэт хэрэгтэй газраа нээхгүй...
Явж явж хөлддөг усанд боомт нээх ямар хэрэг байгаа юм бол!!?? Дунд сургуулийн газрын зураг ойлгодог байхад л олоод харчмаар юм!! Эсвэл зориуд хөлдүү ус руу явдаг юм бол уу??
Khuldduggui ym aa
Маш зөв....баяртай бна....
Маш зөв. Амжилт хүсье