Монголбанкнаас өмнөх онуудын нийт хадгаламжийн судалгааг гаргажээ. Судалгаагаар нийт хадгаламж 2011 оныхоос нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж 4,9 их наяд төгрөгт хүрсэн байна. Аж ахуй нэгж байгууллагуудын төгрөгийн хадгаламж 378,8 тэрбум болсон бол иргэдийн төгрөгийн хадгаламж 3.1 их наяд төгрөгт хүрчээ.

Түүнчлэн гадаад валютын хадгаламж өнгөрсөн оныхоос 46.7 хувиар өсч 1.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин хадгаламжийн 70.9 хувь нь төгрөгийн, 29.1 хувь нь валютын хадгаламж байгаа аж. Мөн төгрөгийн хадгаламжийн эзлэх хувь дөрвөн хувиар буурсан байна. Гэвч хадгаламжийн хүү өмнөх жилийнхээсээ 1.2 нэгжээр өссөн дүн гарчээ.

Эх сурвалж: "Санхүүгийн мэдээ"