УИХ-ын нэр бүхий гишүүд "Таван Толгой" ордын тендертэй холбоотой баримтуудыг дэлгэн тавьсан билээ. Ингэснээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг наанадаж сонирхлын зөрчлийн тухай хууль, цаашилбал хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн байж болзошгүй олон асуудалд холбогдоод буй.


Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн, АН-ын лидер Р.Амаржаргал өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа :
"Би андуураагүй бол ТаванТолгойн асуудлыг өнгөрсөн Засгийн газарт Тэргүүн Шадар сайд нь хариуцаж байсан санагдаад байх юм. Тэр тэргүүн шадар сайд нь өнөөгийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг л байгаа биз дээ. Энэ гэрээ олиггүй болсон бол энэ хүн мэдэх ёстой. Ерөнхий сайд Монгол улсын ямар ч хууль зөрсөн ямар нэг үйлдэл хийсэн бол түүнийг огцруулах үүрэг УИХ бөгөөд УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд, УИХ-ын гишүүдэд ноогдож байгаа. Тэр хүн Монгол улсын хуулийг зөрчсөн бол өөрөө огцрох хүсэлтээ гаргах учиртай. " хэмээн өгүүлжээ.