БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1966 оны 12-р сарын 29-ны тогтоолоор Халхын голын дайнд оролцсон хүмүүст олгосон онцгой энэ тэмдгэнд медалийн зэрэг олгож туузыг баталсан байна.
1939 оны 5-р сарын 11-нд Японы эзэн хааны явган цэргийн 23-р армийн ангиуд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нутаг дэвсгэрт Халхын голын сав орчмоор дайран орж ирж нутгийн гүн үрүү довтолж эхэлсэн юм. Монголын хилийн энэ хэсэгт харийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг Монголын ардын армийн нэг морьт хороо л сөрөн зогсож байжээ.
Түүхэн лавлах: ЗХУ-БНМАУ-ын засгийн газрууд хоорондын 1936 оны 3-р сарын 12-ны “Харилцан туслалцах гэрээ”-ний дагуу Зөвлөлт Холбоот Улс нь Бүгд Найрамдах Монгол Улсын газар нутгийг гадаадын цэргийн түрэмгийллээс өөрийн газар нутаг мэт хамгаалж байх үүргийг хүлээсэн байсан юм.
Энэ зорилгоор Монгол улсад Зөвлөлтийн армийн 57-р онцгой корпус (12,5 мянган хүн, 109 их буу, 186 танк, 266 хуягт машин, 82 нисэх онгоц) байрлаж байжээ. Халхын голын мөргөлдөөн эхлэх үед Монголд 100-р нисэх бригад (70 нисэх сөнөөх онгоц, 150 онгоц) удалгүй Байгалийн цаадах цэргийн тойргоос 23-р нисэх бригад (38/22) –ыг шилжүүлэн байрлуулсан байна.
http://mn.wikipedia.org/wiki/ Халхын_голын_байлдаан
Японы арми цөмрөн орж ирэх үед Халхын гол орчимд зөвлөлтийн цэрэг арми байгаагүй учир тийш нь яаралтай явган цэргийн батальон, сапёрын нэг рот мөн хэдэн их бууны батарейг машинаар хүргэж Номун хаан, Бүрд овоо, Буйр нуур ба Халхын гол орчмын толгодууд дунд байрлуулж дайсны эхний довтолгооныг тогтоон барьж байсан байна.
1939 оны 5-р сарын сүүлчээр эхний агаарын тулаанууд эхэлсэн бөгөөд энд японы нисэх онгоцууд давамгайлж байжээ. 8-р сарын эхний тулаанд Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын тулааны туршлага муутай, дайснаа сайн мэдэхгүй байснаас болж эхний тулаанд 17 онгоцоо алджээ.
Иймээс Москва дахь цэргийн удирдлага нь энэ цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон байна.
1939 оны 5-р сарын 22. Дөнгөж саяхан Белоруссын цэргийн тойргийн хээрийн сургуулилалт амжилттай дуусаад байлаа. Энэ ажиллагааг удирдаж байсан девиз командлагч Г. К Жуков Москвад яаралтай ирж Ардын комиссар Ворошилов дээр ирэх даалгаварыг гэнэтхэн авсан байна. Ингэж яаралтай дуусаж байгаа шалтгааныг тэр цахилгаан нууц шууданд бичээгүй байв.
Түүхийн ухааны доктор В. Н. Вартанов:
Жуков дайран өнгөрч байсан эхний галт тэргэнд суугаад бүх шөнөжингөө унталгүй явсаар өглөөгүүр гэхэд Ворошиловын албан өрөөнд ирсэн байсан. Ардын комиссар түүнд шууд л “Япончууд Бүгд Найрамдах Монгол ард улс уруу цөмөрч дайран оржээ.
Одоо тэнд хүнд хэцүү тулаан, байлдаанууд явж байна. Тэнд бүрэлдсэн нөхцөл байдлыг бид сайн мэдэхгүй байна. Монгол дахь 57 корпусын командлагч Фекленкод яаралтай тусламж хэрэгтэй байна.
Та одоо шууд эндээсээ Монгол уруу нисэх шаардлагатай байна. Тэндхийн нөхцөл байдлыг судалж шаардлагатай бол фронтын бүх удирдлагыг гартаа авах шаардлагатай байна” гэсэн даалгавар өгсөн байна.
1938 онд Японд социалист блокын орнуудын гол түшиг ЗХУ-ын эсрэг “Хатиго” нууц нэртэй дайны төлөвлөгөөг боловсруулсан байжээ. Энэ үед Япон Манжуурыг эзлэн авсан байсан ба Японы эзэн хааны 1,3 сая хүний бие бүрэлдэхүүнтэй Квантуны арми Монгол улс, ЗХУ-ын хилийн зүүн хязгаарт яг хажууд ирж байрласан байсан юм.
Японы “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгоод цаашлаад Байгаль нуур орчмоор ЗХУ уруу дайрах зорилго байв.
Энэ бол Европын фашист Герман, Итали удахгүй дэгдээх дэлхийн II дайны эхний цуурай, фашистуудын дорно зүгийн холбоотон байсан Японы армийн зүүн талд дэгдээх дайны бэлтгэл үе нь байлаа.
Энэ үед мөн Хятадын зүүн, зүүн хойд хэсгийг эзлэн авсан Японы эзэн хааны арми эзлэгдсэн газруудын хүмүүст аймшигтай харгис, хэрцгий хүнлэг бус хандаж байсан (Нарны цаадах хүн, Хүчиндүүлсэн хот, Үхлийн конвейр: 731-р анги )гэх мэт баримтат кинонуудыг үзээрэй) ба Чан Кай Ши -н армитай, хятадын коммунистуудтай газар сайгүй тулалдаж байсан юм.
Энэ үед Японы цэргийн эрх баригчид ЗХУ-тай шууд дайн хийх чадваргүй байгаагаа ойлгож байжээ. Гэвч Квантуны армийн генералууд ирээдүйн дэлхийн дайнд бэлтгэж Монгол уруу цөмрөн орохдоо дотроос нь том лам нараар нь удирдуулсан зэвсэгт бослого /хилийн цаадах Банчин богдын тусламжтай Тариатын хүрээний лам нарын бослого гэх мэт/ гаргана гэж тооцоолж энэ ажиллагааг бүх сувгаар дэмжин хилийн цаанаас удирдаж байлаа...
Эхний үед Япончууд агаарт давамгайлж байсан нь тэдний онгоцууд багахан өндрөөс хамгаалалтын бэхэлгээ байгууламжуудыг бөмбөгдөж орос, монголын талд хүн хүч, материал, морьдын их гарц хохирол учруулж байсан байна.
Иймээс зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийдсэн байна.
1939 оны 5-р сарын 28-нд Монголд ирсэн зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байсан юм.
Тэд нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд сургаж удалгүй ИЛ-16 онгоцууд ирснээр Халхын гол дээрхи фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна. Халхын голын дайны үеэр японы нийт 660 сөнөөх нисэх онгоцуудыг устгасан ажээ.
1939.05.28 ба 29-нд зөвлөлт-монголын хамтарсан арми Халхын голын дайны хамгийн анхны том давшилтанд орсон байна. Энэ тулаанд амжилт олж дайсныг эзлэн авсан байсан байрлалаас нь хөөн ухраасан нь зөвлөлт-монголын цэргийн дээд удирдлагын чадварлаг удирдлагын ачаар гэхээсээ илүү монгол цэрэг дайчдын эх орныхоо төлөө эрэлхэг зоригтой тэвчээр хатуужил заан байлдаж байсан, зөвлөлтийн дайчид нисгэгчдийн амь хайргүй тусалж тулааны бүх хүнд ачааг үүрч гарч байсны ач гавьяа байсан байжээ.
1939.06.03-нд Халхын голын корпус командлагч Жуков Ворошиловт ингэж бичсэн байна:
“57-р онцгой корпусын удирдлагыг төлөөлж корпус командлагч Фекленко, БНМАУ-ын цэргийн зөвлөх нар зүүн чиглэлийн сөрөг давшилтыг бэлтгэх ажилд, энд байлдааны ажиллагааг зохион байгуулж явуулахад албан үүрэгтээ гэмт хэргийн шинжтэй хүйтэн хандлага гаргасан нь маш их хохиролд хүргэсэн байна”
Дэлхийн дайнд бэлтгэж байсан европын улс орнууд Монгол дахь энэ дайныг маш анхааралтай ажиглан харж байна гэсэн тагнуулын мэдээллүүд ЗХУ-ын удирдлагад ирж байжээ.
Халхын голын энэ дайн гарахаас нэг жилийн өмнө 1938 оны 5-р сард Мюнхенд фашист Герман, Итали мөн Их британи, Франц улсуудын хооронд хожим “Мюнхены” гэж нэр авсан гэрээнд гарын үсэг зурж Чехословакын Судецкийн нутгийг фашист Герман таслан авч өөртөө нэгтгэхийг зөвшөөрсөн байсан юм.
Үүний дараа 1939 онд Гитлерийн Герман Австрийг өөртөө нэгтгэн авч мөн Польштой газар нутгийн маргаантай гэж мэдэгдэж байсан юм. Энэ бол том капиталист гүрнүүд дэлхийг улс орнуудыг хуваан авахаар тохиролцож эхэлсний нэг дохио байлаа.
Энэ үеийн Зөвлөлтийн удирдлага, Сталины үзэж байснаар 1-рт, ЗХУ аль болохоор европын энэ шинэ дайнд нь татагдан орохгүй цаг хожиж байх, 2-рт хэрэв энэ дайнд татагдан орох юм бол Алс Дорнын талаас, Японы зүгээс өөрийн ар талыг аюулгүй болгож авах амин чухал шаардлагатай тулгараад байсан юм.
Иймээс Монголын Халхын голын мөргөлдөөн бол дэлхийн том дайны галд фашист Германы холбоотон Японы хаясан цучил байлаа. Зөвлөлтийн 57-р корпусын удирдлагыг гартаа авсан Жуков өөрийн штабыг Улаанбаатраас Тамсагбулагт авчирч өөрөө фронтын бүх удирдлагыг газар дээр нь хэрэгжүүлж эхэлжээ.
ЗХУ-аас хүн хүч, цэргийн техник танк онгоцууд нэмэгдэж ирж байсан хэдий ч дарийн утаа үнэрлээгүй хүмүүс тэдний дунд дийлэнх нь байсан ажээ. 1938-41 онд Зөвлөлтийн цэргийн техник, хүчин чадал ирээдүйн дайсан фашист Германаасаа олон дахин сул дорой, хоцрогдсон байсан юм.
Түүхийн ухааны доктор В. Н. Вартанов:
Халхын гол манай армийн олон сул талыг харуулсаан. Өмнө нь бид ойрын зайд байлдаан хийх арга техник, бие бүрэлдэхүүний бэлтгэлийг хангахад бага анхаарч ирсэн байсан ба мөн шөнийн тулаан хийх бэлтгэлгүй байсныг харуулсан.
Харамсалтай нь, 1941 оны 6-р сарын 22-нд фашистууд манай улсад цөмрөн орж ирэхэд бид олон зүйлийг засч залруулж эхэлсэн байсан боловч нийтээрээ иймэрхүү байдалтай угтсан юм.
1938.07.02-нд японы Квантуны 23-р явган цэргийн арми давшилтанд орж Халхын голыг гатлаж Халхын гол орчмын стратегийн чухал өндөрлөг болох Баянцагааны толгойг эзлэн авсан байна.
Энэ нь зөвлөлт-монголын армийн зүүн жигүүрийг бүсэлж бүх хангамжийг нь таслаж устгах аюулыг бий болгосон байв. Энэ нөхцөлд Г.К. Жуков 110 дугаар танкийн армийг энэ хэсэгт хаяж шийдвэртэй дайралтаар япончуудыг бут ниргэж Халхын гол давуулан хөөсөн байна.
1938.8.20-нд Халхын голын дайны шийдвэрлэх давшилт эхэлсэн юм. 8-р сарын 22-нд Зөвлөлт-Монголын хамтран армиуд Японы Квантуны армийг хоёр талаас нь цохиж бүсэлсэн байсан билээ.
Үүнээс нэг өдрийн дараа, 1939оны 8-р сарын 23-нд тэр үед Москвад ирээд байсан Германы гадаад хэргийн сайд Риббентроп ЗХУ-ын талтай “Үл довтлох гэрээ”-нд гарын үсэг зурсан юм. Гэвч энэ гэрээгээ фашистууд өөрсдөө зөрчиж 1941.6.22-нд ЗХУ уруу дайран орсноор Эх орны чөлөөлөх дайн эхэлсэн билээ.
1938 оны 8-р сарын 31-нд зөвлөлт-монголын хамтарсан армиуд БНМАУ-д халдсан японы армийг бүрэн бут цохисон юм.
1938.9.17-нд ЗХУ Япон улсууд найрамдах гэрээнд гарын үсэг зурж байлдааны ажиллагааг зогсоосон юм.
1938.9.19-нд ЗХУ Япон хоёр Төвийг сахих гэрээ - дэлхийн II дайны үед II фронт нээхгүй (Япон араас нь цохихгүй байх) гэрээнд гарын үсэг зурсан юм.
Хожим Дэлхийн II дайны үеэр фашист Герман ЗХУ-ын ар талаас нь цохиулахаар Японыг Алс Дорнодод II фронт нээхийг шаргуу шаардаж байсан боловч японы эзэн хааны армийн өндөр албан тушаалтнуудын нэг нь “Бид Хасаны мөргөлдөөний үед дайны бага сургамж, дараа нь Халхын голын мөргөлдөөнд дайны дунд сургамж авсан, иймээс дайны дээд сургамж авахыг бид яарахгүй байна” гэж хэлсэн байна.
ЗХУ Япон хоёр цэргийн олзлогсодоо солилцож эхлэхэд японы олзлогсод гэр үрүүгээ яарахгүй байсан гэдэг. Японы нисгэгч Харада Хумиё “Намайг хил давуулан буцааж өгөх юм бол би өөрийгөө буудан хорооно.
Ямар ч байсан Японд надад болон миний гэр бүлд хэвийн амьдрах боломж өгөхгүй” гэж хэлж байсан нь хадгалагдан үлдсэн байдаг байна. Энэ бүх түүхээс үзвэл Монголд дэлхийн II дайны анхны цучил ассан юм. 1939 оны 9-р сарын 1-нд Гитлерийн Герман Польшид дайран орсноор дэлхийн II дайн дэгдсэн түүхтэй.
Халхын голын дайнд, 1939.5.11-нээс 1939.9.15-ны хооронд 7976 зөвлөлтийн цэрэг офицерүүд амь үрэгдсэн байна. 1945 оны 5-р сарын 6-нд Зөвлөлтийн арми Гитлерийн армийг ичээнд нь бут ниргэж Европ, Ази, Африкийн олон ард түмнүүд, ер нь хүн төрөлхтнийг фашизмын хар тахлаас чөлөөлсөн билээ.
Фашизм ингэж үүсдэг - онц сонирхолтой бас сургамжтай баримтат киног үзээрэй
Түүхээ мэддэггүй хүмүүст ирээдүй гэж байхгүй юм.
Монгол газар нутгийн төлөө, хүн төрөлхтний энхтайвны төлөө амиа өгсөн зөвлөлт -монголын дайчдын мөнхийн алдар дуурсаж байг.
Судлаач Б.Болорболд
Сэтгэгдэл0
like
дайн эхэлсэн дууссан он саруудын хувьд миний дуулсанаас их л өөр байна
ene kinog 10aad jiliin umnu uzdeg bj bilee
ene kinog 10 garui jiliin umnu Donroviin Namdag guain am barisnaar uzdeg bj bilee,mongol televiziin arhivd uul n bga daa ,dahij olj uzeh yumsan,oros englisheer ch oilgono l doo,turulh hel deeree ter yogt utgiig n bur sain oilgod bga yumlda,chaddag n olood taviadhaach bayarllaa
БАЯРЛАЛАА, СУДЛААЧАА
Википедиягаар эх сурвалж хийдэг ядчихсан ч "судлаач" бол доо. Олзлогдогсод гэж бичээч дээ. Олзогсод гэнэ шүү. Монгол хэлээ ч сураагүй байж түүх бичих санаатай юу. Эхлээд 10-р ангиа дүүргэчих.
Сүүлийн үед эн улаан комунистууд яасан их цоролздог болоов ээ. Орсын бөгсийг долоочихгоод л ах аха гээд л. Орсууд нүүрлүү нь шээгээд байхад амруу шээ гээд л_Нөгөө колоонийн 70 жил буцаж ирэхгээд бга юм биш биз. Ютюбээс орос нэг нэвтрүүлэг олж үзчээд л орчуулж бичсэн юм бх да зайлуул. 1939 оны халх голд Гэндэн сайдын хэлснээр орос ёпоон л байлдан биз. Монголд пад байхгүй:)
түүхээ мэдэхгүй бол дуугүй л байл даа, бид ямар замналаар явах нь хамаагүй харин түүх үнэнээрээ л байх нь зөв, чиний үзлийг туйлшрал гэдэг юм даа, франц, герман, британи бүгд эх орны дайнд ялсан өдрийг тэмдэглэдэг
ОРОС ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧӨӨД ЯПОНЫ 4 АРЛЫГ ХУСЧИХСАН НЬ ҮНЭН ЮМ БАЙНА.БОКО ЧИНИЙ ХЭЛДЭГ ҮНЭН
103.9.90.253 naad france britain 2 chin 38ond nuuts geree hiisen gej bga bizde yadaj oilgoj unshchihaad tuilshrahl gej bicheech ooroo jinhene tuilshirch bj tuuhend unen zuil bdaggui yum odoo ch gsn tuuh yaj bichigdej hen bichij bgaag anzaaraach
1939 ond gants germany bish orsuud darirj orson shu dee polandruu!tegeed heden myangan polishuudiig sutgasan yum shuu dee!katyn tosgond yu bolloo?mon heden jiliin omno polandiin buh udirdagchid katyn tosgonruu aluulsan humuustei hundetgel uuuzuuleh gej ochij yavaad ongotstoigoo suirsen yum shuu dee!polshuud orsuudiig ter hargislal allaguudiin tuluu uuchilal guihiig urgelj shaardaj bsan tegeed orsuud uuchilal halti guisniihaa daraa iim buzar yum hiisen yum shuu dee!
Одоо хятадууд чиний амруу баагаад л байгаа биз дээ тэгээд
Ardchilsan nam l yum bol ene dainy jinhene tuuhiig gargaj ireh tsag ni bson yum bish uu...hedii boltol mongolchuudyg orosuudyn zohioson hudlaa tuuheer huurah gesen yum be...
үнэн түүх нь бидний хувьд дайн, харин орос японы хувьд хилийн мөргөлдөөн
http://www.google.ru/#newwindow=1
БОКО амьсгаад Амийг нь аварсан буянтнаа коммунист гээд байгаа новш 1938 онд оросууд байгаагүй бол чи чиний эцэг үе удмаараа Хятадын өмнөд нутагт тариачин, эсвэл 24 цаг тасралтгүй ажиллаж нүүрс ухдаг боол байх байснаа мэддэггүй мал юмаа
Ene mestny oros booj uhlee, kkkkk
Chi zuv hellee, orosuud baij manaid tuslaagui bol mongolchuudiig odoo yamar huvi zaya huleej bgaag bolon naad ih medeed baigaa BOKO amisgaad chini hun bolj turj olon yum yaeih ni bitgii hel baaj sheeh huvi zaya baihgui baisan yum gedgiig oilguulah yusan.
adgiin shaaruud orosiin bogsond ue udmaaraa 90jiliin tursh naaldan paaduuldaa gej... ii chaawaasdaa chaawaas...
чи оросуудыг тийм их сайн мэддэг хүн үү ? социализмны үед орос мэргэжилтнүүдтэй хамт ажиллаж үзсэн үү ? тэр мэргэжилтнүүд хоорондоо ярихдаа Монголчуудыг бараны (хоньнууд) гэж дууддаг байсанг чи чихээрээ сонссон юм ???
tuuhiig yah bileedee.orosuud tsagtaa bidend tusalj bsan ni tuiliin unen.ushig evree urgahaar ehiigee murgunu gej....iim hereggui um yarij judaggui zagnah shaardlagagui....mongolchuud uvug etsgeesee iim hun chanargui zan gargadgui ard tumen
baabariin b ichsen tyyhees shal uur l yum baina 39 onoo daind Mongol tsergyyd gal togoo haviar narand tsohiulj sharahddag baisan gee bizdee Lol Baabar 7 ulliin tsaaguur dald oroosoi bilee.
Baabar Nongolchuudiig doosh ni hiihdee garamgai Bid Orosuudiin tusiig martaj bolohgyi hymyysee
Hun gej iim l uudgui amitan shu dee. Yumiig uuriin bier uzej tuulj , harj oilgoj amsaj medreegui l bol yamarch yumiig ul tooj uguisgej iherhej chadna, tegeed l dain gej yu yum baildah amarhan sh dee, orosuudiin tuslamj gej yu baidag yum , mongol gantsaaraa Japaniig yalah baisan geh meteer tenegteh yum daa.
яахнэв дээ яахнэв, та нар ингэж бичлээ гээд орос мөнгө өгөхгүй шт, эсвэл өгдөг юм уу?Орос, манж, хятад янз бүрээр хорлон сүйтгэх, олон 1000-р хороож геноцид хийх зэрэгээр дайсагнасан үйл ажиллагаа явуулаагүй бол Монголчууд наад 3-г 3-ууланг нь дийлэхээр хүчтэй болох байсан.Монголчууд оросын сүм хийдийг хамгаалж, баруун европчуудын довтолгооноос хамгаалж байсныг орос дурсдаггүй, 2-р дайнд олон малаа орост бэлэглэж байсныг ч дурсахгүй байхад ийм зүйл яриад яахавдээ.Эхлээд буриад, тува, алтайгаа оросоос авчих, ко намын гишүүд ээ.
Urd hoidohoo muulah hereg yu baina. Tertee terengui ene delhii deer ulsuud hoorondoo dain hiij, nairamdaj neg tal bolj l baidag.
Оросын баатарлаг ард түмэн мандтугай Орос-Монголын ах дүүгийн найрамдал бадартугай,Ардчиллын нэр барьсан олигарихууд сөнөтүгэй Оросын буяныг гудрагч новшнууд АМАА ОЛОХ БОЛТУГАЙ
Medrel...
goy helsen.
estoi goe hellee...chi shuu
203,91 YOSTOI GOYO XELLEE,,CHI SHYY
unuudur Mongold tuuhch bhgui, bugd hudaldagdsan, hen iluu mungu amlana, zuvhun ter ezniihee tuluu borgoj amia uguhuss butsahgui baabartanguudad tarhia zad ugaalgasan боко 202.21.113.141meted zoriulj b.palam doctoriin uguullegiig dor oruulav. ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ СУДЛАЛ СУРГАМЖИЙН АСУУДАЛД Билэгтийн Палам,Жамбалын Цагаан • Далан жилийн тэртээ Монгол орны зүүн хил хязгаар- Халхын голын орчимд, дэлхийн хоёрдугаар дайны оршил болж өрнөсөн, олон улсын чанартай байлдааны ялалт, түүхэн сургамжид өндөр ач холбогдол өгч, олон улсын хэмжээнд нэр хүндтэй тэмдэглэн, Монгол оронд зохиогдож буй эрдэм шинжилгээний их чуулга уулзалтанд хүрэлцэн ирж, оролцож буй газар газрын хүмүүнлиг, оюунлиг, хүндэт зочиддоо энэ өдрийн халуун мэндчилгээ дэвшүүлэн, насан урт, бүтээл арвин явж, эх дэлхийдээ эв эеийг хичээн, энх тунх аж төрөхийн өлзий төгс ерөөлийг өргөн дэвшүүлье. • Илтгэгч Монголын Сэцэнхан аймгийн уугуул, нийслэл Улаанбаатарын суугуул хүмүүн агаад 1939 оны Халхын голын байлдаанд манай Дорнод, Хэнтий аймгийн хүн ардын амь нас, сэтгэл санаа, газар нутаг, мал сүрэг, ан амьтад, ургамал ногоо, гол горхи, нуур цөөрөм ихээхэн хэлмэгдсэн билээ. Товчоор бидний эцэг эхчүүд энэ байлдааны хор хохирлыг биеэр туулж ирсэн хүмүүс ээ. Тэр байлдааны сүүдэр өнөөдөр ч биднээс бүрэн арилж, сарниагүй байна. • Дайны талбар болж байсан газарт өнөөдөр Дорнод аймгийн Халхгол сум оршдог. Тус сум 3 мянга орчим хүн амтай, 40 шахам мянган толгой малтай, 2,8 сая га нутагтай, үүний 1 сая 372 мянган га нь бэлчээрийн, 354 мянган га нь хадлангийн, 45 мянган га тариалангийн талбайтай, нийслэл Улаанбаатар хотоос 1100 км алслагдсан газар юм. Халх Нөмрөгийн голд 38 зүйл загас үрждэг, Монголын түүхэнд хамрагдах дурсгалт газар олонтой, энд Чингис хааны 4 их хатны 3 нь энд төрсөн, Чингис хаан 95 баатарынхаа нэг Хуйлдар сэцний шарилыг “Ор нугын хэлтгий хаднаа” онголж, Халхын хэцүү То ван хэмээн алдаршсан Сэцэнхан аймгийн чуулган дарга, хэбэй ван, Илдэн хошуу (одоогийн Халхгол сум)-ны засаг ноён Бат-Очирын Тогтохтөр монгол түмнийхээ суут хүү нь болж, сар нарын доор ухаанаараа гайхуулж явжээ. XIX зууны үед То ван “Монгол орны зүүн хязгаар нутгийг надаас хойш сайн хамгаалж байгаарай” гэж гэрээсэлж байжээ. • Энэ нутагт Монгол улс, Манж- Го–гийн хилийн шугамын тодорхой бус байдлыг ашиглан, Япон улс дайн өрнүүлсэн. 1934 оноос удаа дараа манай хилд халдан довтолж, улмаар 1939 оны 5-р сарын 11 ны өдөр их буу, нисэх онгоцоор дэмжүүлсэн бүлэг хүчээр Халхын голын байлдааныг эхэлсэн • 1936 оны 3-р сарын 12 –ны өдөр БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан харилцан туслалцах протокол ёсоор улаан цэргийн 57–р корпус, МАХЦ цэргийн 6, 8–р дивизүүд мөр зэрэгцэн, Японы эзэн хааны шилдэг цэрэг Квантуны арми, Барга, Манжуурын морьт хорооны эсрэг байлджээ. Байлдаан 4 үе шаттай явагдаж, Зөвлөлт-Монголын дайчдын ялалтаар төгссөн. Тэр үед Монгол улсын маршал, хошой баатар 44 настай, Хорлоогийн Чойбалсан, 43 настай Г.К. Жуков маршал, 18 настай залуу жанжин Жамъянгийн Лхагвасүрэн нар Халхын гол байлдааныг удирдаж, эвийн хүч, эрийн зоригоор Японы VI армийг бүрэн бүсэлж бут ниргэсэн билээ. • Японы цэргээс цөөн хүн амтай, буурай хөгжилтэй Монгол улсын эсрэг дэгдээсэн зарлаагүй дайн асар их гай зовлон авчирсан юм. Халхын голд бүтэн 4 сар үргэлжилсэн дайн Японы 6-р армийн бүрэн ялагдлаар төгсөв. ЗХУ-ын гадаад хэрэг эрхлэх ардын комиссар В.М. Молотов, Японы элчин сайд Того нар 1939 оны 9-р сарын 16 нд Японы ялагдал хүлээсэн актанд гарын үсэг зурснаар Халхголын орчимд болсон олон улсын чанартай байлдааны ажиллагаа зогссон түүхтэй. • Энэ байлдааны зорилго, эхлэл, явц, ар тал, төгсгөл гэсэн дараалаар судалсан түүхэн баримт ба аман уламжлал судлалаас тусгасан материалыг авч үзэхэд Монголын хамгийн баян тансаг нутагт довтлохын өмнө Японы милитаристууд байлдаанд бэлтгэн, 1934-1939 оны туршид олон жил сайтар тагнаж, эхлээд Монголыг эзэлж, улмаар алс дорнодыг бүхэлд нь эзлэн түрэмгийлэх бодлого, зорилготой байсан. • Ш. Гонгор, Д. Гуулин, Л. Дандар, Л. Гэлэгбаатар, Ч. Дугаржав, Д. Дэмбэрэл, Н. Жамбаа, Ж. Лхагвасүрэн, Д. Нянтайсүрэн, Ц. Олзвой, Д. Самдан С. Төмөрбаатар, Д. Хаянхярваа, Л. Чогдон, Ч. Шагдарсүрэн, Э. Шийлэг, М. Экэй, Б. Цог, ОХУ-ын иргэн Г.К. Жуков, И.И. Федюнинский нарын 20 хүн Монгол улсын баатар цол хүртсэн ба ОХУ-ын 73 хүн ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан юм. • Одоо Монголын Халхын голд ялалтын дурсгалын музей, хөшөө дурсгалын цогцолбор байхад Япон талаас тэдний цэргийн хүүр, зэр зэвсгийн үлднгдэл түүхэн баримт болон үлджээ. Л. Дандар баатарын ярьснаар Сүмбэр тосгоноос холгүй японы 200 цэргийн хүүр, 2 авто хуягтын хамт газарт булаастай байгааг монгол орны хөрс шороо Халхын голын байлдааны түүхэн баримт болгон хадгалсаар байна. • Япон улс, Барга, Манжуурын морьт хороодын хамтарсан хүчээр МАХЦ, түүнтэй мөр зэрэгцэн тэмцсэн Зөвлөлтийн улаан армийн хүчний эсрэг байлдсан 1000 ам км талбайд 126 хоног болж, Япон 61 мянган хүнээ алдснаас 25 мянга нь алагдсан. Нисэх хүчний 700 гаруй онгоц, 200 гаруй их буу, 1200 винтов, 740 -өөд пулеметоо устгуулсан. • Халхын голын байлдааны төгсгөлд хандах хандлага, үнэлэлт дүгнэлт уг дайнд оролцсон улсуудын хувьд харилцан өөр байна Дэлхийн II их дайнд Герман, Итали, Испанитай холбоотон болон орж, ялагдал хүлээсэн Япон улс 1939 оны Халхголд байлдаан болоогүй, хилийн будлиан байсан гэж үзэж байхад, Японы эзэн хааны шилдэг цэрэг Квантуны армитай хамт байлдсан Барга, Манжуурын морьт хороодын тал өнөөдөр 1939 оны Халхголын байлдаан бол хилийн будлиан байгаагүй, алс дорнодыг бүхэлд эзлэн түрэмгийлэхээр сайтар бэлтгэсэн томоохон дайны эхлэл байсан гэж үзэж байна. Үүний бодит баримт нотолгоо нь манай дорнод хилийн чанадад, БНХАУ-ын ӨМӨЗОрны шинэ барга зүүн хошууны Номуунхан бүрдийн музей, Хөлөнбуйр аймгийн нийслэл Хайлар хотод японы түрэмгийлэгчдийн харгислалыг харуулсан музейг 17,5 м газрыг гүн ухсан, 500 м урт хонгилд байгуулсан музейн үзмэрүүд юм • Дайнд орос монголын 18600-гаад дайчид алтан амиа алдсаны зэрэгцээ, хил орчмын хүмүүс сэтгэл санаа, эд материаын асар их хохирол амссан ба газар нутаг (Халхын сүм) эзгүйрч, Японы түрэмгийлэн эзэлж байсан Мана уул одоогийн БНХАУ-ын ӨМӨЗОрны шинэ барга зүүн хошууны нутаг болж алдагдсан. Дайн болсон газрын хөрс шороо урагдаж, зэр зэвсэг, тэсрээгүй үлдсэн бөмбөг гранатын аюул одоо хэр арилаагүй, хөнөөл учруулсаар байна. • Япончууд Монголын хүн амын эсрэг бактериологийн зэвсэг хэрэглэн, ундны усны эх булагийг хордуулсны аюул, үр дагавар одоо ч бүрэн арилаагүй, хүн малын хурц халдварт өвчин илэрсээр байна. Байлдааны үед Японы 731-р отряд нууцаар ганцхан сард 300 кг тахлын нян, 800-900 кг брюшины тифийн нян, Сибирийн шархны нян 600 кг орчим, холерын 100 кг, паратифийн нян 1000 кг, дизентерийн нян 1000 кг–ыг үйлдвэрлэж байв. 100-р отряд нь үүний адил бактериологийн дайны хэрэгсэл бэлтгэж байв • Айл өрхийн аз жаргалыг хугасласан энэ дайны буруутан нь тэр цагийн Японы Засгийн эрхтэн, дархтнууд байсан • Халхголын байлдааны дайчин Монгол улсын баатар Лодонгийн Дандар, ЗХУ-ын баатар, ахлах түрүүч, нисэгч Антон Дмитриевич Якименко, ЗХУ-ын 4 удаагийн, Монгол улсын баатар Г.К. Жуковын охин Элла Григорьевна нарын дурсамж яриаг сонсож явсан бидний үеийнхэнд хүүхдийн цаг заваа өнгөрөөн, зугаалах тоглоомын газар, дэлгүүрт хүүхдийн тоглоом байсангүй, улс орон дайны хор хохирлыг арилган, эдийн засгаа сэргээн босгоход бүхий л нөөц бололцоогоо дайчилж байсан цагт бид төрж өссөн юм. Бидний үеийн 4-12 насны хүүхдүүд цоо буудуулсан цэргийн төмөр малгай өмсөж, бууны зэвтэй гол төмөр барин буудалцаж, хуягт, танкны сэгэнд нуугдан, японы түрэмгийлэгчдийг бут цохин ялалт байгуулан тоглож өссөн. • Өнөөдөр Монгол-Орос-Хятад-Япон дөрвөн улсын төдийгүй дэлхийн улс гүрнүүдийн хоорондын харилцаа шинэ шатанд гарч, улсуудын хоорондын зөрчил тэмцлийг энхийн хэлэлцээний замаар, эдийн засгийн аргыг сонгон шийдвэрлэх замд шилжиж байна. Монгол–Япон хоёр улс дипломат харилцаа тогтоон, найрсаг харилцааны зарчмаар найрамдалт харилцаагаа хөгжүүлж байгаагийн үр дүнд ард түмнүүдийн найрсаг хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх, харилцан туслалцах талаар засгийн газруудынхаа баримтлаж буй үзэл баримтлалыг дэмжих шатанд хүрч байна. Япончууд 1939 оны байлдаанд амь үрэгдэгсдийн шарилыг нутаг руугаа авч явах зөвшөөрлийг Монголын Засгийн газар олгон хэрэгжүүлж байна. • 1930 оны үеийн Японы төрийн бодлого эрс өөрчлөгдсөн нь олон улсын тавцандахь Монгол-Японы засгийн газрын харлцаагаар илэрхийлэгдэж байна. • Гэвч дайны хөнөөлийг олон улсын хэмжээнд шинжлэх ухааны үндэстэй судлан, газар нутаг, эдийн засаг, үзэл баримтлал, шашин хоорондын зөрөлдөөнөөс болж гардаг дайны аюулаас урьдчилан сэргийлэх асуудлыг орон орны засгийн газар, олон нийтийн байгууллагад санамж, зөвлөмж болгон тавих нь дэлхийн эрдэмтдийн хойшлуулшгүй амин чухал зорилт болж байна. • Ингэснээр дэлхийн улс түмэн энх тайвнаар хамтран аж төрж, амьдрах үйлсэд шинжлэх ухааны байгшууллага, эрдэмтдийн оруулах хувь нэмэр асар их агаад одоо цагийн хойшлуулшгүй чухал зорилт болж байна. Дэлхийн өнцөг буланд гарч буй дайны аюул, өлсгөлөн гуйланчлал, хямрал, зөрөлдөөн, өрсөлдөөн тэмцлийн хор уршгийг оюун ухааныхаа гэгээлэг үзлээр даван туулах хүмүүнлиг үйл ажиллагаагаа өрнүүлэх нь хүн төрөлхтний амин чухал зорилт байх ёстой. • Дүгнэхүй • 1.1939 оны оны Халхын голын байлдааны аюул өнгөрч, түүхэн сургамжаа үлдээсэн хэдий ч далан жилийн өмнөхөөс илүү их хэмжээтэй, илүү их хүчтэй хөнөөлт зэр зэвсгийг шинжлэх ухааны амжилт ололтыг ашиглан бүтээж, асар ихээр нөөцөлж байгаагийн зэрэгцээ улс гүрний хооронд үүссэн зөрчил тэмцэл болон террористуудын аюул занал нүүрлэсээр байна. • 2.Энэ аюулаас сэрэмжлүүлэн, дайны аюулыг зайлуулах их хүч хүн төрөлхтөнд өөрт нь байна. Энэ бол хүн хүнээ, байгаль дэлхийгээ, орчлон ертөнцөө бүхэлд нь материал баялагаас илүүтэйгээр хайрлах оюунлаг энэрэнгүй үзэл бөлгөө. • 3.Дайн байлдааны үйл ажиллагаа дуусгавар болсноор хохирол шууд арилаагүй, хүмүүсийн сэтгэл санааны хямрал үргэлжилсээр байдаг. Япон улс дайны хохирлыг нөхөн, байлдаандсүйдсэн Халхголын бүс нутгийг сэргээхэд хийсэн зүйл үгүй байна. • Ном зүй • 1.Дорнодын болор толь. Хянасан Г. Аким. Улаанбаатар хот. 2007 он • 2.А. Дамдинсүрэн. Дорнод аймгийн болор толь. Улаанбаатар хот. 2001 он.
Zohiomol tuuh..
Халх голын дайнд дэлхийн түүхэнд хамгийн олон онгоц оролцсон. Нэг дор 1000 онгоц нисгэж квантуны армийн бэхлэлтийг юу ч гүй бөмбөгдөөд японд үхлийн цохилт өгч буулгаж авсан юм.Олон онгоц оролцсон тулалдаан гэдгээрээ дэлхийн дайны түүхэнд 1-р байранд ордог. Баабар тийм их түүх мэддэг мөртлөө үүнийг дурддаггүй нь маш шударга бус явдал юм. Саяханы иракын дайнд гэхэд 127 онгоц нэг дор нисгэж бөмбөгдсөнөөрөө 6-рт орж байх жишээтэй. Тэдгээр 1000 онгоцыг оросоос нисгээд Баянтүмэнд урьдчилан бэлдсэн цэнэглэх станцад нэг цэнэглээд шууд Жанчхүү хүрч бөмбөгдөж японы бэхлэлтийг бөмбөгдөж сөнөөсөн. Энэ бол Жуковын гайхамшигт тактик. Японы генерал Ясухиро Оэ-гийн дурсамжинд "тухайн үеийн тагнуулын мэдээгээр 56 онгоцтой гэгдэж байсан монголын зүгээс тийм их онгоц тэнгэр бүрхэн нисэн ирж бөмбөгдөнө гэж 9 үеийн зүүдэнд байгаагүй" гэсэн байдаг. Япончуудын 20 жил байгуулсан бэхлэлт нь агаараас хамгаалах чадамж муутай байгааг тагнуулын мэдээгээр мэдээд ийм тактик сонгосон. Энэ бол багахан тулгаралт байгаагүй. Зөвхөн агаарын тулалдаан нь ийм болсон.
Hudlaa tuuh
Yapon eh deer agaariin asar tom tulaan bolson gej bichsen baidag. Hudalaa gej yarih arga baihgui.
хамгийн том агаарын байлдаан болсон нь үнэн. гэхдээ оросын 1000 онгоц ч гэх шиг. сайхан шүгэлдэх юмаа. шийдвэрлэх тулаанд 2 талаас нийт 650 онгоц хөөрсөн байдаг юм.
1 udaa undurhaaniig bombogdson gedeg UB ruu shatahuun n arai hureeguy bolotoi
өндөрхаан биш баянтүмэнг /одоогийн чойбалсан/-г бөмбөгдсөн.
Odoo ued bidend ene dain hamaagyi.oros japan 2 baildaa biz.ern ter 2l baildsan shde.kolonchlogch oros maani mongoliin min sor bolson 30myangan huniig maani hyadaj bj ene daind oroltsson yum bgaa biz.oros, japaniin dain shuu dee bidend yamar hamaa bnaa
Yaponii gai ch gej oilgoh ni zov. Haa baisan aralaas ireed Mongoliin hajuuhand horlon suitgej baisan ni Hamgiin hundeer tussan ni Mongol yum.
unuudur Mongold tuuhch bhgui, bugd hudaldagdsan, hen iluu mungu amlana, zuvhun ter ezniihee tuluu borgoj amia uguhuss butsahgui baabartanguudad tarhia zad ugaalgasan боко 202.21.113.141, 183.81.169.21 metiin debiluud Mongol hun gehed ergelzej bna, halh goliin dainaas bolj bid china-d huld uul buir nuuriin 4-nii 1 hesgig ni gazar nutgaa hurtel aldsan, japanii narmai Mongol baiguulna gedeg bol zugeer uran hoshgiruulalt, uvur mongoliin demchigdonrov geh noyon hurtel enend ni itgeed halh bid nar ruugee japanuudtai niilj dairsan hun.....eliirel balairal bichij bgaa zarim debil garuud ter china, japan, usa-dee ochij amidraach....
9 сарын эхний тулалдааныг хэдий болтол нуух гэсэн юм бэ? Мана уулыг япончууд 9 дүгээр сарын 12-нд довтлон манай 8-р дивизийн 22-р хороог ухрааж нөмрөгийн голын зүүн эргийг эзэлжээ.мана уулыг буцаан авах гэж бэлтгэж байтал 9 сарын 15-нд молотов,японы элчин сайд того нар хэлэлцээр хийж 16-ны 14 цагаас өөрсдийн эзэлсэн байрандаа үлдэж гал зогсоох шийдвэр Москвагаас ирлээ.Монгол улс Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг манж улсад алдсан ба одоо хятадын нутагт оржээ.Нөмрөгийн гол нь Манж-Монголын хилийн маргаантай хэсэг байгаагүй.
Yapon tsag hojij dain duusgah gereend gariin useg zurahaas omno Mongoliig genduulen dairsan gedeg.
1938.9.19-нд ЗХУ Япон хоёр Төвийг сахих гэрээ - дэлхийн II дайны үед II фронт нээхгүй (Япон араас нь цохихгүй байх) гэрээнд гарын үсэг зурсан юм.он сар дээр их алджээ.зху-японы төвийг сахих гэрээ 1941 оны 4 сард москвад байгуулагдсан.
1938-8-20 гэснээ нэг хоногийн дараа 1939-8-23 гэх мэт он дарааллыг маш их буруу алдаатай толгой, эргэхээр хаашаа юм бичдэг хаашаа гар вэ.
Албан ёсны түүхийг давтан улиглах хэрэг юу байна. Үнэн ч билүү үгүй ч үү. Дайн гарах шалтаг шалтгааныг тоймлоод ч болсон ерөнхий багцаа гаргаагүй улиг болсон зүйлийг л давтах юм. Мана уул хилийн чанад үлдэж хоцорсон нь муу байлдсаны л гэрч. Яагаад гэвэл гал зогсоосон тухайн шугамаар хилээ тохирчихсон юм. Тэгэхээр нутагаа алдсан л байгаа биз дээ, юун баатарлагаар тулалдаж бутниргэсэн байхав дээ. Жаахан бодоход л ийм байна. Ухаж бодвол хуучин албан ёсны түүх худлаа болох нь илт л байдаг шүү дээ
Orosuud aa, ta nar Mongolchuudyg teneg gej bitgii basamjilaad baildaa...bid nar ta naryn zohioson ulgert chini itgehee boliod udaj bgaa sh te...ta nar unasan ner turuu Mongold sergeeye gej bodoj bgaa bol uur yum hii l dee...mangar yum shig bgaad bval ner turuu ulam aldah bno shuu!!!
Үнэхээр олон онгоц оролцсон тулалдаан гэдгээрээ дэлхийн дайны түүхэнд 1-р байранд ордог гэсэн.Энэ бол маргашгүй үнэн түүх юм.
Тийм шүү үнэхээр том агаарын тулаан болсон бна лээ
1938 онд Японд социалист блокын орнуудын гол түшиг ЗХУ-ын эсрэг “Хатиго” нууц нэртэй дайны төлөвлөгөөг боловсруулсан байжээ.1938 онд социалист блокийн орнууд гэдэг чинь хэдэн орон байв? зху-аас гадна монгол,тува хоёр л байсан байх.эсвэл национал-социалистуудын гол түшиг гэх гэсэн юм болов уу?
ßïîí÷óóäûí ººðñäèéíõ íü áè÷ñýí ò¿¿õèéã óíøèæ áàéñàí: Àìåðèê, Åâðîïóóä Ǫ Àçèàñ ÿïîí÷óóäûã øàõààä, ãàçðûí òîñ, ò¿¿õèé ýä áàéõã¿é ÿàäãàà àëäààä äàéíä îðñîí ãýäýã þì áèëýý. Òýãýýä Ãåðìàíòàé õîëáîîòîí áîëñîí. Äàéíä èõ ë ãàçàð ýçýëñýí áàéâàë ò¿¿ãýýð íü õèë òîãòîîíî ÿëñàíûõàà äàðàà ãýæ áàéñàí ãýñýí. Áîäâîë ãåðìàíóóäààñàà àìæààä Îðîñûí Àçè õýñãèéã ýçýë÷èõ ãýñýí áàéõ. Ýíä äàéíä ìîíãîë÷óóä Òóâàã àëäñàí þì áàéíà ëýý. ×îéáàëñàí äàðãà èõ ë ãóíèãòàé ¿õñýí áàéõ àà. Þóí ª.Ìîíãîëûã íýãòãýõ ìàíàòàé áîëîîä.
онигоо.брежнев,картер хоёр 100 метрийн зайд уралджээ.брежнев түрүүлж картер удаалсан байна.энэ тухай зөвлөлтийн хэвлэлд мэдээлсэн нь: гүйлтийн тэмцээнд брежнев 1-р байр эзэлж харин картер хамгийн сүүлд оржээ.америкийн хэвлэлд мэдээлсэн нь: картер хоёрдугаар байранд орж брежнев сүүлээсээ хоёрт оржээ.
Ingej ih hamgaalj baisan nutagaa Elbegdorj zugeer l Solongosuudad hudaldchihdag hujaa novsh doo!
ene temdeg mon ch olon ochih yostoi ezneesee toorson bhdaa. jinhene eh oron ch erelheg zorigtoi baatruudaa nehen dursana
Hudlaa tuuh.
Hudlaa Tuul gej balairah erguu Garuda sunup Utah boltugai,halh goliin daind bid gazar nutgaa hurtle aldsan bn shuu dee, Tim bhad I'm teneglel bicheed gej dee.
Ymarch bsn bid Oros orond urgeljid talarhaj yvah uchirtai. Tuuh bol tuuh. tuuhend gavya baiguulj bidniig ene ued avchirsan humuust bid chin zurhneese talarhah ystoi. Daisnaas avarch , uvchniig edgeej , boosnoos salgaj, bichig nom surgasan humuusiig ymar nuureere muu helj bn ene aguu shuumjlegchid.
Чиний оросуудад би хоёр гарынхаа бүх хуруугаараа салаавч өгнө за. Бас хөлийнхөө хуруугаар өгнө.
25 jiliin umnu 10 jild manai bagsh yag ingej zaaj baisan yumdaa hehe
unuudur Mongold tuuhch bhgui, bugd hudaldagdsan, hen iluu mungu amlana, zuvhun ter ezniihee tuluu borgoj amia uguhuss butsahgui baabartanguudad tarhia zad ugaalgasan боко 202.21.113.141, 183.81.169.21 124.158.66.239 metiin debiluud Mongol hun gehed ergelzej bna, halh goliin dainaas bolj bid china-d huld uul buir nuuriin 4-nii 1 hesgig ni gazar nutgaa hurtel aldsan, japanii narmai Mongol baiguulna gedeg bol zugeer uran hoshgiruulalt, uvur mongoliin demchigdonrov geh noyon hurtel enend ni itgeed halh bid nar ruugee japanuudtai niilj dairsan hun.....eliirel balairal bichij bgaa zarim debil garuud ter china, japan, usa-dee ochij amidraach....
Энэ орос, хятадууд ерөнхийлөгчөөсөө авахуудаад яавч эрүүл биш.Хаа газар хамаг амьтны дургүйг хүргэж ад болж явна.Хөрш улс, үндэстнүүд нь бүгд дургүй үзэн яддаг шүү дээ.
энэ япончууд яг хядатай адилхан муу санаатай юмаа. хөөрхий монголчууд гэрээндээ итгээд бут зохиулах дөхжээ.гэхдээ л манай монголчууд ........
яагаад
үгйэээээээээээээээээээээээнээээ үгйээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ
za yutai ch orosyyd manaid tyslaj bsn ni vnen l biz de . adaglaad emch nar ni myy ovchnoos ni salgaj ogson bxaa
Boon heneerhel! Yu ch medehgui baij neg l ich uzen yadaj muulsan mangar batsaanuud!
ХҮНИЙ АЧИЙГ УМАРТАНА ГЭДЭГ ТОМ НҮГЭЛ. ОРОСУУДЫГ ХАРААН ЗҮХЭЭД БАЙГАА ХУЖАА НАР МОНГОЛООС ТОНИЛООРОЙ. ТА НАРЫНХААР МОНГОЛ ЯПОНЫ КОЛОНИ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ БАЙНА Л ДЭЭ. ХУЖАА НАР ӨМХИЙ САРМАГЧИНГУУД.
Hudlaa
Wtf
1938 он гээд л баахан бичсэн байна.Зориуд л тэгсэн байх
Ypon oros 2 ehende hohiroliin toogo bagtsaldaj bsan svvld barimtar notlogdson yponii zovlolt ruu dairah 3dahi odon hathalga ni halhiin gol bsan ene sanaga hereg jvlhiin tyld solongos manj mongol ru dain hiisen hytad mongol solongos 3 dainii zolios bolson ter ved ypon fashijmig oogshvvleh oros komnizmiig tvgen delgeruleh bodlogotoi bsan ypon huurai gazar kolonii ejimshil ulstai boloh orosud komnist ornuudiig nolondo avah hetiin bodlogo barimtalsan ene chini dain vvceh shaltgan German ypond oros amerikiig ezleh hvvhnvd baigaguu uchras ylagdsan
Ypon German 2t oros hytad amerik 3iig ezleh hvch baigagui harin mongoliig dangar ni buulgah hvch bsan
Hvvhnvd gdeg ni byry chi hvch gej bgan nzuudaaaa
ih goy ogoojtoi medee bn shvvv
Halh goliin tuhai gol gol barimtuud ni heregtei bna veb huudsan deeree tavij ogooch
Mash saihan sanagdlaa
Heregtei medeelel helj ugsund bayrlalaa!
Khalkh goliin dainii tukhai bai uuriin tukhai yarrj orolya 1989
goy aiiinaaaaa