sonin.mn

 

"Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Монголын Ардчилсан Холбоонд 1996 он хүртэл өгсөн 450 мянган ам. доллар маш чухал ач холбогдолтой байсан нь лавтай" гэж Америкийн судлаач Моррис Россабигийн "Орчин үеийн Монгол" номонд бичжээ.
 
 
Уг нь АНУ-ын Бүгд Найрамдахчуудын тайланг нийтэд зориулан хоёр ч удаа хэвлэсэн боловч олонд хүргэлгүй хаа нэгтээ аваачиж далдалсан төдийгүй уг үйл ажиллагааг илчлэн бичсэн Моррис Россабийн номыг бөөнөөр нь устгаж, зохиогчийг мэдлэг муутай амьтан гэж доромжилсон байх жишээтэй.
 
 
Тэгвэл түүний тэрхүү номд юу өгүүлсэн болоод ингэж нууцлах болсныг сонирхоцгооё. Энэхүү номын нэгдүгээр хэсэг тун саяхан "ГАДААД ХАНДИВЛАГЧДЫН ХАЙРТАЙ ХОНГОР" нэртэйгээр орчуулагдан гарчээ.
 
 
Түүний номонд дурдсанаар 1990 он гараад өрнөдийн олон байгууллагууд Ардчилсан холбооныхныг дэмжих болсон бөгөөд ОУВС, Азийн сан, Аденаурын сан, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ) зэргийг нэрлэж болно.
 
 
Эднээс БНОУХ онцгой нөлөөтэй байсан гэж бичжээ. БНОУХ нь АНУ-аар ивээн тэтгэгдсэн байгууллага бөгөөд гэхдээ Америкийн Бүгд найрамдах намтай холбоогүй. Харин Бүгд найрамдах намын алдартай сенатын гишүүн Жон Маккайн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөгч Брент Сковкрофт нар уг байгууллагын зөвлөлд байдаг аж.
 
 
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкэр 1990 оны 8-р сард айлчилж байсан ч төд удалгүй 1991 оны эхээр дахин Монголд ирж тусламж амласнаар Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн өөрийн хүмүүсээ Монгол руу явуулахад түлхэц болсон гэдэг.
 
 
Ингээд энэ үеэс БНОУХ нь Германы Аденаурын сангийн адилаар МАХН-ын эсрэг намуудад тусладаг байжээ. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн 450 мянган америк доллараар ажлын бие бүрэлдэхүүн болон зөвлөхүүдийг Монголд 20 удаагийн аяллаар илгээж байсны эцэст албан газраа Улаанбаатарт нээж компьютер зэрэг багаж төхөөрөмжөөр хангаж, ардчилсан эсэргүүцэл гэгчид техникийн зөвлөмжийг өгч байв.
 
 
1992 оны сонгуульд МАХН үнэмлэхгүй ялалт байгуулсан бол 1996 оны сонгуульд ардчилсан хүчнийхэн ялалт байгуулахад БНОУХ голлох үүргийг гүйцэтгэжээ. Энэ үед МҮАН-ын дарга байсан Д.Ганболд "Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн тасралтгүй дэмжлэг нь 1996 оны сонгуульд парламентыг хяналтандаа авах боломжийг бидэнд олгов" гэж хэлж байсан нь тун сонирхолтой. Ингэхэд БНОУХ энэ сонгуульд ямар байдлаар тусалсан юм бол?
 
 
1996 оны сонгуулийн өмнөхөн буюу хоёрдугаар сард БНОУХ-гийн ажилтнууд Ардчилсан холбоо гэдэг эвсэл байгуулахыг МҮАН болон МСДН-ыг ятгаж байжээ. Гэхдээ тэд 1996 оны сонгуульд хичнээн мөнгө зарсан нь тодорхойгүй ч 2000 оны их хурлын сонгуульд 330 мянган ам.доллар заржээ.
 
 
Үүнээс үзвэл, 1996 оны сонгуулийн зардал бараг адил байх үндэстэй. Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгээс Ардчилсан холбоонд 1996 он хүртэл өгсөн 450 мянган ам. доллар маш чухал ач холбогдолтой байсан нь лавтай.
 
 
Үүний үр дүнд 1996 оны сонгуульд ардчилсан хүчнийхэн Ардчилсан холбоо эвсэл байгуулан сонгуульд оролцож, 47 суудлыг авч чаджээ. Бие даагчид гурван суудал авч, харин МАХН 25 суудалтай хоцорчээ.
 
 
Сонгуулийн дараа Ардчилсан холбоо эвслийнхэн БНОУХ-д бүгд талархлаа илэрхийлж байсан бөгөөд энэ үед Ардчилсан холбоо эвслийн хамтарсан дарга байсан Ц.Элбэгдорж "Бидний энэхүү ялалт нь мөн БНОУХ-гийн их ялалт мөн" гэж хэлж байсан удаатай.
 
 
Тус хүрээлэнгээс санхүүжүүлсэн ардчиллын болон МАХН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан гэжээ. Мөн 1996 оны УИХ-ын сонгуульд Азийн сан ялсан гишүүдийн 36%-ийг, МАХН-ын ялагчид Азийн сангийн ивээн тэтгэгчид байсны дотор эмэгтэй ялагчид бүгд тэдний дэмжлэгтэн байна.
 
 
Энэ хоёр намын ялагчид адилхан учраас угаасаа дэмжлэгтэй байсан учраас Арвин гишүүн МАН-аас гарч АН-д орж байгаа нь ийм учиртай ажээ. Учир нь тэр үед байгуулагдсан хоршоо, пүүс компанийг АНУ санхүүжүүлж байсны дотор тус хүрээлэнгийн тайланд тэмдэглэснээр "Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн"
 
 
Монголын нахиалж байгаа толгой баян, анхны саятан, 1996 оны УИХ-ын гишүүн Л.Болдыг онцлон үзэж 10 000 000 ам.долларын хоршоолол -Бодь олон улсын бүлэглэлийг бий болгож, хувийн Голомт банкийг ... байгуулсан нь ... олон улсын хандивлагчдын "Хайртай хонгор" болгоод зогсохгүй бүхий л албан тушаал бүхийл алдар нэр, бүхийл алдар гавьяанд хүргэхэд нь туслаж дэмжжээ."
 
 
Мөн баян худалдаачин З.Энхболдыг өмч хувьчлал нэрийн дор Улсын баялаг хуваах ажиллагаанд дайчилснаа дурьдсан байна. АНУ-ын тусгай албадын дэмжлэгээр КГБ болон ККА судалгаагаар нотлогдсон ККК-ын дэмжлэгтэйгээр монголыг хөрөнгөтний гарт улмаар колон болгох тусгай ажиллагааг явуулсанаа илэн далангүй илэрхийлжээ.
 
 
Монголын хүн амын 85% болох халхчуудыг энэ үйл ажиллагаанд бараг оролцуулаагүй бөгөөд энэ үйл явдлыг циркийн тоглолт гэж бодвол үзэгчид хөндлөнгийн сонирхогчид байсан.
 
 
Монголд АНУ-ын улс төр олон нийт шашны байгууллагууд үй олноороо байгуулагдаж, МАХН-ын эсрэг Монголын уваагүй залуучуудыг турхиран дэмжиж байснаа бахархалтайгаар тэмдэглэсэн байна.
 
 
Эх сурвалж "Хөх толбо" сонин